ЗҮҮНИЙ АЯНГА

Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2020/01/27

Magtan duu 2020 | Сэтгэл нь шархалсан Бурхан хүнийг хайрладаг | Lyrics Video


Христийн сүмийн шинэ дуу “Завхарсан хүн төрөлхтний уй гашуу” (lyrics)
   
Хүн бүхэн амьдралынхаа турш, Бурхантай цуг алхсан ч
Бурхан бол амьд бүхнийг захирдагийг мэддэггүй, 
Бурхан бүх зүйлийг хэрхэн зохицуулж, яаж удирддагийг ч мэддэггүй.
Өнө эрт цагаас өнөөг хүртэл энэ бол хэний ч мэдээгүй зүйл билээ.
Үүнийг хэн ч мэдэхгүй.
Бурханы замыг олоход хэтэрхий хэцүүгээс эсвэл
эсвэл Түүний төлөвлөгөө хараахан биелээгүйгээс бус, 
харин хүний (хүний) сэтгэл, сүнс Бурханаас хэтэрхий алс байдаг.
Хүн Бурханыг дагахдаа ч
хүн бүхэн яагаад ч юм Сатанд үйлчлэгчийн дүртэй байдаг.
Хүн хэзээ ч өөрөө үүнийг ойлгож, ухаардаггүй,
түнэр харанхуйг мэдэрдэггүй.

2020/01/26

Магтаал ба мөргөлийн дуу “Бурхан хүн төрөлхтнийг гэрэлд авчирдаг” (үгтэй)


Бие махбодитой болсон Бурхан 
Өөрийн ажлаа хийхээр ирдэг.
Тэр хүмүүсийн дунд Өөрийгөө даруухнаар нууж,
үнэнийг илэрхийлж, тэднийг шүүн
мөнх амийн замд авчирдаг.
Бурханы үг Түүний бүхнийг чадагч байдлыг илчилж,
гүн нойрондоо автагсадыг сэрээдэг.
Тэр хүн төрөлхтнийг шүүж бас авардаг.
Хэн гэрэл чиглэн ирэхгүй байж чадах юм бэ!
Бурханы үг хоёр иртэй сэлэм мэт,
хүний ялзармал чанарыг ил гаргадаг.
Бурханы хүмүүс бүгд ариуссан.
Тэд гэрэлд амьдарч
Түүнд хамтдаа, өө хамтдаа шүтэн мөргөдөг.

2020/01/25

Гамшгийн үед би Бурханы зөвт зан чанарыг олж харсан юм


Ли Жинг, Бээжин
2012 оны 8-р сарын 7

       Тэр өдрийн өглөө бороо орж эхэлсэн юм. Бороо улам илүү хүчтэй цутган орж байх үед би нэг ахын байшинд болох цуглаан руу явав. Үдээс хойш бороо дээд тэнгэрээс шууд асгарч байгаа юм шиг улам хүчтэй оров. Цуглаан дуусах үед борооны ус ахын хашаанд нэвтрэн орсон байсан ч би гэрийнхэндээ санаа зовж байсан тул гэр лүүгээ яаравчиллаа. Замынхаа хагаст орж байх үед аюулаас зайлан зугтаж буй хэсэг хүмүүс надад хандан: “Чи зугтахгүйгээр гэр рүүгээ явах гээд байгаа юмуу” гэв. Гэртээ иртэл хүүхэд маань “Та үерийн усанд урсаагүй юм уу?” гэж надаас асуув. Тэр үед л зүрх сэтгэлд минь Бурхан байхгүй гэдгийг би олж мэдсэн юм. Төд удалгүй хөрш эгчийн нөхөр дээвэр дээр авирч гараад, манайхаас холгүй байрладаг байшингууд үерийн усанд урссан болохыг олж харжээ. Үерийн ус улам хүчтэй урсаж, эгчийн нөхөр хүүхдүүдээ уул өөд аваачихыг шаардсан боловч эгч явсангүй. Бидний хэдэн эгч дүүс өөр хоорондоо энэ талаар хэлэлцэж ярилцаад, эгчийн нөхөр ийнхүү маргалдаж байгаа нь Бурханы хүслийг агуулж байна гэж үзээд, түүнийг даган уулын оройд байрладаг төмөр замын байшинд шөнийг өнгөрөөхөөр очицгоосон юм. Тэнд очоод, гамшгаас зугтаж очсон хүмүүсээс үерийн ус хэчнээн хүчтэй давалгаалан урсаж, хүмүүс хэрхэн ийш тийш зугтацгааж, зарим нь байшингийн дээвэр дээр гарч, зарим нь усанд урсаж, зарим нь модонд тээглэж үлдсэн тухай сонсоцгоов…

2020/01/24

Яруу сайхан магтан дуу 2020 “Залбирлын утга учир” (lyrics)


Яруу сайхан магтан дуу 2020 “Залбирлын утга учир” 

Залбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳн
Бурхантай хамтрах нэг арга билээ.
Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж, 
гэгээрч, хүчирхэг оюунтай болно.
Тийм хүмүүс удалгүй төгс болно.
Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж, 
гэгээрч, хүчирхэг оюунтай болно.
Тийм хүмүүс удалгүй төгс болно. 

2020/01/23

Ѳдѳр тутмын Бурханы үг “Цор ганц Бурхан Өөрөө I” (Эшлэл 8)


      Бурханыг үгээ хэлмэгц Бурханы эрх мэдэл энэ ажлыг хариуцан авч, Бурханы амаараа амласан баримт нь аажмаар бодит байдал болдог. Үүний үрээр бүх зүйлийн дунд, хавар ирэх, зүлэг ногоорох, цэцэг дэлгэрэх, мод нахиалах, шувууд жиргэх, галуу буцаж ирэх, талбай хүмүүсээр дүүрэх гэх мэтээр юм бүхэнд өөрчлөлт гарч эхэлдэг… Хавар ирснээр бүх зүйл сэргэсэн ба энэ нь Бүтээгчийн гайхалтай үйл хэрэг юм. Бурхан амлалтаа биелүүлэх үед тэнгэр газар дахь бүх зүйл Бурханы бодлын дагуу шинэчлэгдэж, өөрчлөгддөг—юу ч үүнээс ангид байдаггүй. Бурханы амнаас үүрэг, амлалт гарах үед бүх зүйл үүний хэрэгжилтэд үйлчилж, үүний хэрэгжилтийн төлөө жолоодуулж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор зохион байгуулагдан, зохицуулагдаж, тус тусын үүргээ биелүүлж, дор бүрнээ чиг үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Үүнээс чи юу олж харж байна вэ? Бурханы эрх мэдлийг чи хэрхэн мэддэг вэ? Бурханы эрх мэдэлд цар хүрээ бий юу? Цаг хугацааны хязгаар бий юу?