Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/08/18

ЧУУЛГАНЫ АМЬДРАЛ БА БОДИТ АМЬДРАЛЫГ ХЭЛЭЛЦЭХ НЬ


  Чуулганы амьдралын хүрээнд л өөрчлөгдөж чадна, харин чуулган дотор амьдрахгүй бол өөрчлөгдөх боломжгүй, мөн бодит амьдралдаа өөрчлөлтөд хүрч чадахгүй гэж хүмүүс боддог. Энэ ямар асуудал болохыг та нар ойлгож байна уу? Бурханыг бодит амьдралд авчрах талаар өмнө нь Би ярьсан бөгөөд энэ нь Бурханд итгэдэг хүмүүс Бурханы үгийн бодит байдал руу орох зам билээ. Үнэндээ чуулганы амьдрал бол хүмүүсийг төгс болгох хязгаарлагдмал арга зам төдий юм. Хүмүүсийг төгс болгох үндсэн орчин нь бодит амьдрал хэвээр байгаа. Энэ нь Миний ярьсан бодит хэрэгжүүлэлт, бодит дадлага бөгөөд өдөр тутмын амьдралдаа хэвийн хүн чанарын амьдралд хүрч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах боломжийг хүмүүст олгодог. Нэг талаар, хүн боловсролын түвшнээ дээшлүүлж, Бурханы үгийг ойлгох чадвартай байж, ойлгох чадамжтай болохын тулд боловсролтой болох ёстой. Нөгөө талаар, хэвийн хүн чанарын тухай мэдлэг болон эрүүл ухааныг олж авахын тулд биеэ авч явахад шаардлагатай суурь мэдлэгээр зэвсэглэсэн байх ёстой, учир нь хүмүүс энэ талууд дээр бараг бүр дутуу дулимаг байдаг. Үүнээс гадна, хүн бас чуулганы амьдралаар дамжуулан Бурханы үгийг амталж, аажмаар үнэний тухай тодорхой ойлголттой болох ёстой.

  Бурханд итгэхдээ хүн Бурханыг бодит амьдралд авчрах ёстой гэж яагаад хэлдэг вэ? Чуулганы амьдрал хүнийг өөрчилж чаддаг төдийгүй хамгийн чухал нь хүн бодит амьдралын дунд бодит байдалд орох ёстой. Та нар өөрсдийн сүнслэг байдал, сүнслэг асуудлуудын талаар өмнө нь байнга ярьдаг хэрнээ бодит амьдралд олон зүйл дээр дадлагажих явдлыг үл ойшоож, тэдгээрт орохоо үл хайхардаг байсан. Та нар өдөр бүр бичиж, сонсож, уншдаг байсан. Хоолоо хийж байхдаа “Өө, Бурхан! Та миний дотор амь минь болох болтугай. Энэ өдрийг би хэрхэн өнгөрүүлэх хэрэгтэй вэ? Намайг ерөөж, гэгээрүүлээч. Та өнөөдөр намайг ямар ч зүйл дээр гэгээрүүлсэн бай, надад яг одоо үүнийг ойлгох боломж өгөөч, ингэснээр Таны үг миний амь болж болох билээ” хэмээн залбирсан. Хоолоо идэж байхдаа бас: “Өө, Бурхан минь! Та бидэнд энэ хоолыг өгсөн билээ. Та биднийг ерөөх болтугай. Амен! Амьдралынхаа төлөө Танд найдахыг зөвшөөрнө үү. Та бидэнтэй хамт байх болтугай. Амен!” гэж залбирсан. Хоолоо идэж дуусаад аяга тавгаа угааж байхдаа дахиад л дэмий чалчиж, “Өө, Бурхан минь, би бол энэ аяга. Сатан биднийг завхруулаад яг л хэрэглэгдсэн, угаах ёстой аяга шиг болгожээ. Та бол ус, Таны үг бол амийг минь тэтгэгч амьд ус билээ” гэсэн. Нэг л мэдэхэд унтах цаг болж: “Өө, Бурхан минь! Та намайг энэ өдрийн турш ерөөж, чиглүүллээ. Би Танд үнэхээр их талархаж байна...” хэмээн үглэж эхэлсэн. Энэ маягаар чи өдрийг өнгөрүүлж, дуг нойрондоо умбасан. Ихэнх хүн өдөр бүр энэ маягаар амьдарсан ба өнөөг хүртэл бодит оролтоо анхаараагүй, харин залбиралд дүр үзүүлэхдээ л анхаарсан юм. Энэ бол хүний урьдын амьдрал—энэ бол тэдний хуучин амьдрал. Ихэнх хүн яг л ийм, ямар нэгэн бодит дадлагаар дутмаг бөгөөд тун цөөхөн бодит өөрчлөлттэй байдаг. Тэд зөвхөн залбиралдаа дүр үзүүлж, үгээрээ Бурханд ойртох боловч ойлголтод нь гүнзгийрэлт дутагдаж байдаг. Хамгийн энгийн жишээ болох гэрээ цэвэрлэх явдлыг авч үзье. Чи гэрээ замбараагүй байгааг харчхаад, тэндээ сууж: “Өө, Бурхан минь! Сатаны надад авчирсан ялзралыг хараач. Би яг л энэ гэр орон шиг бохир заваан юм. Өө, Бурхан минь! Таныг магтаж, Танд талархъя. Таны аврал, гэгээрэлгүйгээр би одоо ч гэсэн энэхүү баримтыг ойлгохгүй байсан” хэмээн залбирдаг. Чи зүгээр тэнд суугаад, дэмий үглэж, удаан хугацаанд залбираад, дараа нь юу ч болоогүй юм шиг авирлаж, үглээ хөгшин эмгэн мэт аашилдаг. Чи энэ маягаар бодит байдалд жинхэнээсээ огтхон ч оролгүй, хэтэрхий их өнгөц хэрэгжүүлэлттэйгээр сүнслэг амьдралаа өнгөрүүлдэг! Бодит байдал руу орох дадлага нь хүмүүсийн бодит амьдрал болон бодитой бэрхшээлийг хамардаг—энэ л тэднийг өөрчилж чадна. Бодит амьдралгүйгээр хүмүүс өөрчлөгдөж чадахгүй. Залбиралдаа дүр үзүүлэх ямар хэрэгтэй юм бэ? Хүний уг чанарыг ойлгохгүй бол бүх зүйл цагийн гарз, хэрэгжүүлэх замгүй бол бүх зүйл дэмий л хүчээ барсан хэрэг юм! Хэвийн залбирал хүмүүсийн доторх хэвийн байдлыг хадгалж чаддаг ч тэднийг бүхэлд нь өөрчилж чадахгүй. Хүний өөрийгөө зөвтгөдөг, сагсуу, биеэ тоосон, дээрэлхүү, завхарсан зан чанарыг мэдэх явдал буюу эдгээр зүйлийн талаарх мэдлэг нь залбирлаар дамжин ирдэггүй, харин тэдгээрийг Бурханы үгийг амталснаар нээн илрүүлж, бодит амьдралд Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэддэг. Өнөөгийн хүмүүс бүгдээрээ аман дээрээ сайхан ярьдаг, сонссон номлол нь хамгийн өндөр, үе үеийн турш дахь өөр ямар ч номлолоос өндөр хэрнээ маш өчүүхэн багыг амьдралдаа хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн бодит амьдралд Бурхан гэж үгүй бөгөөд өөрчлөлтийн дараах шинэ хүний амьдрал тэдэнд дутагддаг. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулна гэж үгүй, мөн бодит амьдралд Бурханыг авчирна гэж үгүй. Хүмүүс амьдралдаа тамын хөвгүүд мэт амьдардаг. Энэ нь илт алдаа мадаг биш гэж үү?

  Хэвийн хүний төрхийг сэргээх буюу хэвийн хүн чанартай болохын тулд хүмүүс зөвхөн үгээрээ Бурханыг баярлуулж болохгүй. Ингэснээрээ тэд өөрсдийгөө хорлож байгаа бөгөөд энэ нь тэдний оролт болон өөрчлөлтөд ямар ч ашиг тус авчирдаггүй. Тиймээс өөрчлөлтөд хүрэхийн тулд хүмүүс бага багаар хэрэгжүүлж, алгуурхнаар орж, жаахан жаахнаар эрж хайж, шинжилж, эерэг талаас орж, үнэний бодит амьдралаар, ариун хүний амьдралаар амьдрах ёстой. Одоогоос эхлэн энэ нь бодит асуудал, бодит зүйлс, бодит орчныг хамарч, хүмүүст бодит дадлагатай болох боломжийг олгох болно. Энэ нь тэднээс хоосон ярихыг шаарддаггүй; харин бодит орчинд дадлага хийхийг шаарддаг. Хүмүүс дорд хэв чанартайгаа ухаарч, тэгээд Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уун, хэвийн оролт болон дадалтай болдог; ингэж тэд бодит байдлыг олж авдаг ба ийнхүү оролт нь илүү хурдацтай явагдаж болох юм. Хүмүүсийг өөрчлөхийн тулд зарим нэг бодит байдал байх ёстой ба тэд бодит асуудал, бодит зүйл, бодит орчинтойгоор дадлагажих ёстой. Чуулганы амьдралд түшиглэх төдийгөөр жинхэнэ дадлагыг олж авах боломжтой гэж үү? Хүн бодит байдалд орж чадах уу? Үгүй. Хэрвээ хүн бодит амьдралд орж чадахгүй юм бол аливааг хийж, амьдарч байсан хуучин арга замаа өөрчилж чадахгүй. Энэ нь бүхэлдээ, хүний залхуурал, хэт их найдамтгай зангаас болдоггүй, харин ердөө л хүн амьдрах чадамжгүйгээс, түүнчлэн Бурханы шаарддаг хэвийн хүний төрхийн стандартыг огт ойлгодоггүйгээс болдог. Урьд нь хүмүүс байнга хэлж, ярьж, нөхөрлөж, бүр “уран илтгэгч” болж байсан; гэхдээ тэдний нэг нь ч амь зан чанарын өөрчлөлтийг эрж хайж байгаагүй; тэд гүн гүнзгий онол эрж хайхаар л зүтгэж байсан. Тиймээс өнөөдөр чи Бурханд итгэх шашны энэ амьдралаа өөрчлөх ёстой. Чи нэг зүйл, нэг асуудал, нэг хүнд хандан орж, дадлагажих ёстой. Чи аливааг анхааралтай хийх ёстой—тэр үед л үр дүнд хүрч чадна. Хүмүүсийг өөрчлөхдөө мөн чанараас нь эхлэх ёстой. Энэ ажил нь хүмүүсийн мөн чанар, амьдрал болон залхуу хойрго, найдамтгай зан, боол шиг байдалд чиглүүлэх ёстой, тэгж байж л тэд өөрчлөгдөж чадна.

  Хэдий чуулганы амьдрал зарим талаараа үр дүнтэй байж болох ч гол нь бодит амьдрал хүнийг өөрчилж чаддаг ба бодит амьдралгүйгээр хүний хуучин мөн чанарыг өөрчилж чадахгүй. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажлыг авч үзэцгээе. Есүс хуучин хуулиудыг халж, шинэ эрин үеийн тушаалуудыг тогтоохдоо бодит амьдралын жишээгээр дамжуулан ярьсан билээ. Нэгэн амралтын өдөр Есүс шавь нараа дагуулан тариан талбай дундуур явахад шавь нар нь өлсөж, тариан түрүүг шувтран идэж байгааг фарисайчууд хараад амралтын өдрийг сахисангүй гэцгээжээ. Тэд бас амралтын өдөр ямар ч ажил хийж болохгүй гэцгээн, амралтын өдрөөр хүмүүс нүхэнд унасан тугалуудыг аврах ёсгүй хэмээсэн юм. Есүс эдгээр явдлыг ашиглан шинэ эрин үеийн тушаалуудыг аажмаар тунхаглажээ. Тухайн үед Тэр, хүмүүст ойлгуулж, тэднийг өөрчлөхийн тулд олон бодит явдлыг ашигласан байна. Энэ нь Ариун Сүнс ажлаа гүйцэтгэдэг зарчим бөгөөд зөвхөн ийм маягаар л хүмүүсийг өөрчилж чадна. Хэрвээ бодит хэрэг явдл үгүйгээр хүмүүс зөвхөн онолын ойлголтыг олж авч, оюун ухаанаараа л ойлгох чадвартай байдаг—энэ нь хүмүүсийг өөрчлөх үр дүнтэй арга биш юм. Дадлагаар дамжуулан мэргэн ухаан, мэдлэг олж авах тухайд гэвэл, үүнийг хэрхэн хийж болох вэ? Хүн зүгээр л сонсож, уншиж, мэдлэгээ сайжруулснаар олж авч чадах уу? Энэ нь яаж мэргэн ухаан, мэдлэг олж эзэмшихэд хүргэдэг вэ? Хүн бодит амьдралаар дамжуулан ойлгож, туршлагажихаар хичээх ёстой. Тиймээс дадлагаар дулимаг байж болохгүй бөгөөд хүн бодит амьдралаас холдож болохгүй. Хүн өөр өөр талуудад анхаарал хандуулж, янз бүрийн талд буюу хүний боловсролын түвшин, илэрхийлэх чадвар, аливааг харах чадвар, ялган таних чадвар, Бурханы үгийг ойлгох чадвар, хүн чанарын үндсэн мэдлэг, ёс журам болон хүн чанартай холбоотой бусад зүйлд орох ёстой. Ойлголт олж авсныхаа дараа хүн оролтдоо анхаарах ёстой ба тэр үед л өөрчлөлтөд хүрч чадна. Хүн ойлголт олж авсан хэрнээ хэрэгжүүлэлтийг үл ойшоосон бол яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Одоо хүн ихийг ойлгосон боловч бодит байдлыг амьдран харуулдаггүй учраас Бурханы үгийн мөн чанарын талаарх ойлголтоор дутмаг байдаг. Чи ердөө бага зэрэг л гэгээрсэн; Ариун Сүнснээс жаахан гэрэлтүүлэлт хүлээн авсан мөртөө бодит амьдралд ордоггүй, эсвэл орох талаар огт тоодоггүй тул багахан л өөрчлөгдөх болно. Тийм урт удаан хугацааны дараа хүмүүс ихийг ойлгож, онолын мэдлэгийнхээ тухай ам уралдуулан ярьж чаддаг боловч гадаад зан чанар нь хэвээр үлдэж, анхдагч хэв чанар нь өчүүхэн ч сайжраагүй. Хэрвээ тийм бол эцсийн эцэст чи хэзээ орох юм бэ?

  Чуулганы амьдрал бол ердөө л хүмүүс Бурханы үгийг амтлах гэж цугладаг нэгэн төрлийн амьдрал бөгөөд хүний амьдралын өчүүхэн бага хэсэг төдий юм. Хэрвээ хүний бодит амьдрал бас чуулганы амьдралтай нь адил, хэвийн сүнслэг амьдралтай, Бурханы үгийг хэвийн байдлаар амталдаг, хэвийн байдлаар Бурханд залбирч, Түүнтэй ойр байдаг, Бурханы хүслийн дагуу бүхнийг үйлддэг бодит амьдралтай, үнэний дагуу бүгдийг үйлддэг бодит амьдралтай, залбирал үйлдэж, Бурханы өмнө тайван байдаг, магтан дуу дуулж, бүжиглэдэг бодит амьдралтай бол зөвхөн тийм амьдрал л хүнийг Бурханы үгийн амьдрал руу аваачих болно. Ихэнх хүн чуулганы амьдралынхаа хэдэн цагт л анхаарал хандуулан, бусад үе дэх амьдрал нь огт хамаагүй мэт “анхаарал тавьдаггүй”. Мөн Бурханы үгийг идэж ууж, магтан дуу дуулж, залбирч байхдаа л ариун хүний амьдралаар амьдраад бусад цагт нь хуучин байдалдаа эргэн очдог олон хүн байдаг. Тийм амьдрал хүмүүсийг өөрчилж чаддаггүй, мөн тэдэнд Бурханыг мэдэх боломж өгөхгүй. Хүн Бурханд итгэхдээ, өөрийн зан чанарт өөрчлөлт авчрахыг хүсвэл өөрийгөө бодит амьдралаас салган тусгаарлах ёсгүй. Чи бодит амьдралд өөрийгөө мэдэж, өөрийгөө орхиж, үнэнийг хэрэгжүүлж, түүнчлэн бүх зүйл дээр биеэ авч явах зарчмууд, үндсэн мэдлэг, ёс журмыг суралцах ёстой, ингэснээр л чи аажмаар өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд орохгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйл дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг, Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж харалган, мэдлэггүй байх болно. Хүнийг хүн болгох Бурханы зорилго нь, хүнийг бүхий л өдрийн хэдхэн цагт л хэвийн хүний амьдралаар амьдруулж, үлдсэн хугацаанд нь махан биед амьдруулах явдал биш юм. Бас онолын талаарх хүний мэдлэгийг өөрчлөх явдал биш. Харин түүний хуучин зан чанарыг өөрчлөх, хуучин амьдралыг нь тэр чигт нь өөрчлөх, хоцрогдсон үзэл бодол, оюун санааны төлөвийг нь өөрчлөх явдал юм. Зөвхөн чуулганы амьдралд анхаарах нь хүний амьдралын хуучин дадал зуршил, эсвэл урт удаан хугацаанд амьдарч ирсэн хуучин арга барилыг нь өөрчлөхгүй. Ямартай ч хүн бодит амьдралаас салж болохгүй. Зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг; зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд үнэнийг амьдран харуулахыг; зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд өөрсдийн чиг үүргийг гүйцэтгэхийг Бурхан хүмүүсээс хүсдэг. Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой. Хэрвээ Бурханд итгэгчид бодит амьдралд орж, өөрсдийгөө мэдэж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол бүтэлгүй хүмүүс болно. Бурханд дуулгаваргүй байгсад нь бүгдээрээ бодит амьдралд орж чаддаггүй хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ хүн чанарын талаар ярьдаг хэрнээ чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ үнэний тухай ярьдаг хэрнээ хоосон сургаалыг амьдран харуулдаг хүмүүс юм. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулж чаддаггүй хүмүүс бол Бурханд итгэдэг ч Түүгээр жигшигдэн гологддог. Чи бодит амьдралд оролтоо дадлагажуулж, өөрийн дутагдал, дуулгаваргүй болон мэдлэггүй байдал, хэвийн бус хүн чанар, сул талыг мэдэх ёстой. Иймэрхүү мэдлэг нь чиний бодит нөхцөл байдал, бодит бэрхшээлтэй нэгдэх болно. Зөвхөн энэ төрлийн мэдлэг л бодит бөгөөд нөхцөл байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжийг чамд олгож чаддаг.

  Хүн төрөлхтнийг төгс болгох явдал албан ёсоор эхэлсэн болохоор хүн бодит амьдралд орох ёстой. Тиймээс, өөрчлөлтөд хүрэхийн тулд хүн бодит амьдралд орохоос эхэлж, бага багаар өөрчлөгдөх ёстой. Хэрвээ чи хүний хэвийн амьдралаас зайлсхийж, зөвхөн сүнслэг асуудлын талаар яривал юмс сонирхолгүй, нэгэн хэвийн, бодит бус болно, тэгээд хүн яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Жинхэнэ туршлага руу орох үндэс суурийг тавихын тулд бодит амьдралд хэрэгжүүлэхээр ор гэж одоо чамд хэлж байна. Энэ бол хүний хийх ёстой зүйлсийн нэг мөн. Ариун Сүнсний ажил бол үндсэндээ удирдамж, харин үлдсэн хэсэг нь хүмүүсийн дадлага болон оролтоос хамаардаг. Хүн бүр янз бүрийн замаар бодит амьдрал руу орж болно, тэгснээр бодит амьдралд Бурханыг авчирч, жинхэнэ хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадна. Зөвхөн энэ л утга учиртай амьдрал юм!

No comments:

Post a Comment