Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Залбирал. Show all posts
Showing posts with label Залбирал. Show all posts

2020/01/12

Өнөөдөр би Эзэнийг угтан авах замдаа фарисайчууд гэж хэн болохыг эцэст нь харлаа

Библи, Есүс, Залбирал, Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан,


Гарчиг
1. Эзэн эргэн ирэх гайхамшигт гэнэтийн бэлэг
2. Пасторын үгийг дагаж, харанхуйд унасан нь
3. Үнэнийг эрж хайснаар эргэлзээгээ арилгасан нь
4. Пастор нөхрийг минь мэхэлж, гэр бүлийн сүнслэг тулаан гарав
Эзэн эргэн ирэх гайхамшигт гэнэтийн бэлэг
  2017 оны 6-р сард би Германд байдаг Лиу эгч, Дуань ах хоёртой Фэйсбүүкээр танилцсан бөгөөд тэдэнтэй харилцаж байхдаа чин үнэнч, даруу хүмүүс гэдгийг нь харсан юм. Тэд судрын талаар маш цэвэр ариун ойлголттой бөгөөд нөхөрлөлдөө хуваалцсан агуулга нь үнэхээр гэрэл агуулсан, надад маш үр өгөөжтэй байлаа. Тэдэнтэй цөөн хэдэн цуглаан хийснийхээ дараа би урьд нь хэзээ ч ойлгодоггүй байсан хэд хэдэн үнэнийг ойлгов. Зүрх сэтгэл минь үнэхээр гэгээлэг болов; би тэдэнтэй уулзах дуртай байлаа. Нэг цуглааны үеэр Дуань ах судрын “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) хэмээх хэсгийг эш татав. Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа илэрч, махбодод ажиллах бөгөөд Тэрээр аль хэдийн зүүн зүг дэх Хятадад ирсэн хэмээн ах нөхөрлөлөө. Энэхүү зөгнөл аль хэдийн биелсэн гэж тэрээр хэлсэн юм. Үүнийг сонсоод би жаахан цочирдож, “Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн гэж үү?” хэмээн бодов. Энэ байдалд би, Эзэн Есүс аль эрт махбодод эргэн ирсэн гэж Зүүний Аянгын хүмүүс л гэрчлэл хийдэг хэмээн пастор, ахлагчдын хэлэхийг сонссон тухайгаа бодлоо. Эзэн Есүс л Христ учраас үүнд итгэж болохгүй гэж тэд бидэнд хэлсэн юм. Тэгээд би үнэхээр барьц алдан, Дуань ахын нөхөрлөлд анхаарал хандуулахаа болиод “Пастор, ахлагчид бол бүгд Бурханд үйлчилдэг хүмүүс. Тэд Библийн тухай ихийг ойлгодог бөгөөд Эзэний ирэлт шиг чухал зүйлийг тодорхой мэддэг байх учиртай. Би тэднээс асуугаад яахыг харъя!” гэж бодлоо.

Пасторын үгийг дагаж, харанхуйд унасан нь
  Тэр ням гарагт би чуулганд очоод, Эзэн Есүс эргэн ирсэн гэж Зүүний Аянга гэрчилдэг талаар пастороос асуулаа. “Зүүний Аянгын хүмүүсийн номлол үнэхээр сүртэй, бас Библитэй нийцэлтэй байдаг боловч тэд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн, Тэр бол махбод дахь Төгс Хүчит Бурхан гэж гэрчлэл хийдэг. Тийм байх ер боломжгүй. Бид бие махбодтой болсон цорын ганц Бурхан, мөн Бурханы хүү болох Эзэн Есүст итгэдэг бол тэд ердөө л хүнд итгэдэг. Үүнээс гадна ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, тэдэнд цохилт өгөхийн тулд чадах бүхнээ хийж, мөн тэднийг зүгээр л хүнд итгэдэг, Зүүний Аянгыг хүн зохион байгуулдаг гэцгээж байна…” хэмээн пастор хэлэв. Үүнийг сонсоод би гэнэт айж, “Энэ үнэн бол Зүүний Аянгад итгэнэ гэдэг Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг биш үү?” хэмээн бодлоо.

2020/01/06

Христийн сүмийн шинэ дуу “Хүний хашхираанаар дамжуулан Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг”


Христийн сүмийн шинэ дуу “Хүний хашхираанаар дамжуулан Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг” 

Бурхан хүнийг бүтээж,
Сүнс өгснийхөө дараа
Өөрийг нь дуудан хашхирахгүй бол
Түүний сүнс тэднээс тусдаа байж,
“тэнгэрийн нэвтрүүлгийг”
Газарт хүлээн авахаа болино гэж хэлсэн.
Хүн төрөлхтний хашхираанаар дамжуулан
Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг.
Эхлээд Тэр тэдний дунд “оршин суудаггүй”,
Гэвч хашхираанаас нь болж Тэр тэдэнд тусалдаг.
Дотоод хүч чадлаасаа хүмүүс зориг зүрх олж авдаг.
Хүссэнээрээ тоглохын тулд Сатан энд ирж зүрхэлдэггүй.

Хүний сүнсэнд Бурхан байхгүй бол
Хоосон суудал нээлттэй үлддэг.
Орох боломжийг Сатан ашигладаг.
Гэвч зүрх сэтгэлээрээ Бурхантай холбогдоход нь
Сатан тэвдэн сандарч, зугтахаар яаравчилдаг.
Хүн төрөлхтний хашхираанаар дамжуулан
Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг.
Эхлээд Тэр тэдний дунд “оршин суудаггүй”,
Гэвч хашхираанаас нь болж Тэр тэдэнд тусалдаг.
Дотоод хүч чадлаасаа хүмүүс зориг зүрх олж авдаг.
Хүссэнээрээ тоглохын тулд Сатан энд ирж зүрхэлдэггүй.

Хүн Бурханы Сүнстэй холбоотой байвал
Сатан үймүүлж зүрхлэхгүй.
Сатаны үймээнгүйгээр
Хүмүүс хэвийн амьдарч,
Бурхан тэдний дотор
Ямар ч саадгүй ажиллаж чаддаг.
Ийнхүү Бурханы хийхийг хүсдэг зүйл
Хүмүүсээр дамжин биелэх болно.
Хүн төрөлхтний хашхираанаар дамжуулан
Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг.
Эхлээд Тэр тэдний дунд “оршин суудаггүй”,
Гэвч хашхираанаас нь болж Тэр тэдэнд тусалдаг.
Дотоод хүч чадлаасаа хүмүүс зориг зүрх олж авдаг.
Хүссэнээрээ тоглохын тулд
Сатан энд ирж зүрхэлдэггүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Санал болгож буй видеонууд:

2020/01/02

Бурхан Исаакыг тахил болгохыг Абрахамд тушаалаа



  Абрахамд хүү хайрласнаар Бурханы Абрахамд хэлсэн үгс биелсэн. Энэ нь Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; харин ч хүн төрөлхтнийг удирдах болон аврах Бурханы сүр жавхлант төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл нь ердөө л Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний оршил байсан. Тэр үед Абрахам Исаакийг тахил болгон өргөх үед Сатантай хийх Бурханы тулалдаан чимээгүй эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ?

Бурхан хүнийг тэнэг байсан ч анхаарахгүй—Тэр хүнээс үнэнч байхыг л гуйдаг
  Дараа нь Бурхан Абрахамд юу хийснийг харцгаая. Эхлэл 22:2-т Бурхан Абрахамд дараах тушаалыг өгсөн: Тэр, “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө.” Бурханы санаа тодорхой байсан: Тэр өөрийн хайртай, цорын ганц хүү болох Исаакийг шатаалт тахил болго гэж Абрахамд хэлж байсан. Үүнийг өнөөдөр харахад, Бурханы тушаал одоо ч хүний үзэлтэй зөрчилдөж байна уу? Тийм ээ! Тэр үед Бурханы хийсэн бүхэн нь хүний үзэлтэй нэлээд харшилдаж байсан бөгөөд хүн ойлгохын аргагүй байдаг. Өөрсдийн үзэлдээ хүмүүс дараах зүйлд итгэдэг: Хүн итгээгүй, мөн боломжгүй гэж бодож байхад нь Бурхан түүнд хүү өгсөн бөгөөд түүнийг хүүтэй болсны дараа Бурхан түүнээс хүүгээ тахил болгохыг хүссэн—ямар гайхалтай юм бэ! Бурхан чухам юу хийх санаатай байсан бэ? Бурханы жинхэнэ зорилго юу байсан бэ? Тэр ямар ч болзолгүйгээр Абрахамд хүү өгсөн, гэсэн ч Тэр мөн Абрахамаас үг дуугүй тахил өргөхийг хүссэн. Энэ нь хэтэрсэн зүйл байсан уу? Гуравдагч талын өнцгөөс харвал, энэ нь хэтэрснээр зогсохгүй бүр “оргүй хоосноос асуудал үүсгэж байгаа” тохиолдол байсан юм. Гэхдээ Абрахам өөрөө Бурханыг хэтэрхий их зүйл гуйж байна гэж үзээгүй. Хэдийгээр тэр зарим нэг жижиг бодол агуулж, Бурханыг бага зэрэг сэжиглэж байсан ч гэсэн тэр тахил өргөхөөр бэлтгэсэн. Энэ мөчид, Абрахам өөрийн хүүг өргөл болгоход бэлэн байсан гэдгийг нотлох юуг чи харж байна вэ? Эдгээр өгүүлбэрт юу хэлсэн байна вэ? Эх бичвэр дараах тэмдэглэлийг дурджээ: “Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав” (Эхлэл 22:3). “Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа” (Эхлэл 22:9-10). Абрахам гараа сунган хүүгээ хороохоор хутга авах үед түүний үйлдэл Бурханд харагдсан уу? Тэгсэн. Бурхан Исаакийг золиосло гэж Абрахамаас хүссэн үеэс эхлээд Абрахам хүүгээ алахаар хутгаа өргөх үеийг хүртэлх бүхий л үйл явц нь Бурханд Абрахамын зүрх сэтгэлийг харуулсан бөгөөд тэр үед өмнөх тэнэглэл, мунхаг байдал, Бурханы талаарх буруу ойлголтоо үл харгалзан Бурханы төлөө гэсэн Абрахамын зүрх сэтгэл үнэн, шударга байсан ба Бурханы түүнд өгсөн хүү Исаакийг тэр үнэхээр Бурханд эргүүлэн өгөх гэж байсан. Түүнээс Бурхан дуулгавартай байдлыг—Түүний хүссэн яг тэр дуулгавартай байдлыг харсан юм.

  Хүний хувьд Бурхан ойлгомжгүй, бүр гайхмаар зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч яг энэ үл нийцэл болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Харин тэгэхэд Абрахам өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадсан тэр үед л, тэр Исаакийг өргөл болгосон үед л Бурхан хүн төрөлхтөнд, Өөрийн сонгосон Абрахамд итгэх, тэднийг сайшаах сэтгэлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Түүний сонгосон энэ хүн нь Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй хэрэгтэй удирдагч юм гэдэгт Бурхан итгэсэн. Хэдийгээр энэ нь шалгалт, туршилт байсан боловч Бурхан баярлаж, Түүний төлөө гэсэн хүний хайрыг мэдэрсэн бөгөөд хүн Түүнд урьд өмнө үзээгүй тайтгарал өгөхийг мэдэрсэн. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг Абрахамаар өргүүлээгүй, учир нь Исаакийн амийг авах санаа Бурханд ердөө байгаагүй. Тиймээс Бурхан Абрахамыг яг цагийг нь олж зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн туршилтанд тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан Өөрийн хийхээр зорьж байсан зүйлийн үр дүнг аль хэдийн харсан юм. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн нь Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг эгээрэн хүсэж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр арга хэрэглэдэг боловч Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг Тэр харсан ба яг энэ “болзолгүй” байдлыг л Бурхан хүсэж байсан юм. Хүмүүс би аль хэдийн үүнийг өргөл болгосон, би аль хэдийн тийм зүйлээс татгалзсан—яагаад Бурхан одоо надад бас л сэтгэл хангалуун биш байгаа юм бэ? Яагаад Тэр намайг шалгасан хэвээр байгаа юм бэ? Яагаад Тэр намайг туршсаар байгаа юм бэ? гэж дандаа хэлдэг. Энэ нь нэг баримтыг харуулдаг: Бурхан чиний зүрх сэтгэлийг хараагүй ба чиний зүрх сэтгэлийг олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Абрахам хүүгээ өөрийн гараар хөнөөж, түүнийг Бурханд өргөл болгохоор хутгаа далайж чадаж байсан шиг тийм чин сэтгэлийг Тэр хараагүй. Тэр чиний ямар ч болзолгүй дуулгавартай байдлыг хараагүй бөгөөд чамаас тайтгарал аваагүй. Тэгэхээр Бурхан чамайг үргэлжлүүлэн шалгасаар байх нь хэвийн зүйл юм. Энэ үнэн биш гэж үү? Энэ сэдвийг ингээд орхиё. Дараа нь бид “Бурханы Абрахамд өгсөн амлалтыг” уншина.

“Үг нь махбодоор илэрсэн”-ээс
Анхны өгүүлэл линк:

2019/11/21

Есүс Фарисайчуудыг зэмлэсэн нь


1. Есүсийн талаарх Фарисайчуудын шүүлт

(Mарк 3:21-22) Түүний хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав: Тэд “Тэр галзуу болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар шулмуудыг хөөн зайлуулдаг” гэв.

2. Есүс Фарисайчуудыг зэмлэсэн нь

(Maтай 12:31-32) Би та нарт хэлж буйгийн учир нь, хүмүүсийн бүх нүгэл болон доромжилсон үгсийг уучилж болох ч, Ариун Сүнсийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй. Хэн Хүний Хүүгийн эсрэг үг хэлнэ, энэ нь уучлагдаж болно; Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй.

(Maтай 23:13-15) Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, мөн нэг дүрээр урт залбирал хийдэг тул та нар илүү ял хүлээн авах болно. Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! ) Та тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.

  Библи дэх Фарисайчуудын Есүсийн Өөрийнх нь талаар болон Түүний хийсэн зүйлийн талаарх үнэлгээ ийм байсан: “Тэр галзуу болжээ. … Тэр чөтгөрүүдийн захирагчаар шулмуудыг хөөн зайлуулдаг.” (Марк 3:21-22). Эзэн Есүсийн талаарх хуулийн багш нар болон Фарисайчуудын шүүлт нь юмыг тоть шиг давтаагүй эсвэл хий хоосноос бодож олсон зүйл биш—энэ нь Эзэн Есүсийн үйлдлээс харсан болон сонссон зүйлээсээ хийсэн, Түүний талаарх тэдний дүгнэлт юм. Хэдийгээр тэдний дүгнэлт нь харваас шударга ёсны нэрийн өмнөөс хийгдсэн бөгөөд үндэслэл сайтай мэт хүмүүст харагдаж байсан боловч Эзэн Есүсийг шүүсэн тэдний их зан нь бүр тэдний хувьд ч барихад хэцүү байсан. Тэдний Эзэн Есүсийг үзэн ядсан галзуурсан мэт энерги нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл болон тэдний хорон муу сатаны төрх байдал, түүнчлэн Бурханыг эсэргүүцдэг хорсолтой уг чанарыг нь илчилсэн юм. Тэдний Эзэн Есүсийг шүүн хэлсэн зүйлс нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл, атаархал болон Бурхан болон үнэнд дайсагнасан балиар, хорсолтой уг чанараас үүсэн гарсан юм. Тэд Эзэн Есүсийн үйлдлийн эх үүсвэрийг шалгаагүй, мөн тэд Түүний хэлсэн эсвэл хийсэн зүйлийн мөн чанарыг шалгаагүй. Харин тэд сохроор, тэвчээргүйгээр, солиотойгоор, зориудын өс хонзонтойгоор Түүний хийсэн зүйлийг дайран давшилж, гутаасан. Энэ нь бүр эмх замбараагүйгээр Түүний Сүнсийг өөрөөр хэлбэл, Ариун Сүнсийг, Бурханы Сүнсийг гутаах хэмжээнд хүрсэн. Тэдний “Тэр галзуу болжээ”, “Беелзебүл ба чөтгөрүүдийн захирагч” гэж хэлсэн нь ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс нь Беелзебүл буюу чөтгөрүүдийн захирагч байсан гэж тэд хэлсэн. Тэд Бурханы Сүнсний өмссөн махан биеийн ажлыг галзуу хэмээн тодорхойлсон. Тэд Бурханы Сүнсийг Беелзебүб болон чөтгөрүүдийн захирагч гэж доромжлоод зогсохгүй мөн Бурханы ажлыг ялласан. Тэд Эзэн Есүс Христийг яллаж, доромжилсон. Тэдний эсэргүүцэл болон Бурханыг доромжилсны мөн чанар нь бүхэлдээ Сатаны мөн чанар болон Бурханы эсрэг чөтгөрийн эсэргүүцэл, доромжлолтой адилхан байсан. Тэд ялзруулагдсан хүмүүсийг төлөөлснөөр барахгүй, үүнээс ч илүүтэйгээр тэд Сатаны биелэл болж байсан. Тэд хүн төрөлхтний дундах Сатаны суваг байсан ба тэд Сатаны хамсаатан, элч нар байсан. Тэдний доромжлол болон Эзэн Есүс Христийг гүтгэсний мөн чанар нь байр суурины төлөө Бурхантай хийсэн тэдний тулаан, Бурхантай хийсэн тэдний тэмцэл, Бурханыг эцэс төгсгөлгүй туршсан явдал байсан юм. Бурханыг эсэргүүцсэн тэдний байдал болон Түүнд хандах дайсагнасан хандлагын мөн чанар, түүнчлэн тэдний үг, тэдний бодол нь шууд Бурханы Сүнсийг доромжилж, хилэгнүүлсэн. Тиймээс Бурхан тэдний хэлсэн болон хийсэн зүйлд үндэслэлтэй шүүлт хийж, тэдний үйл хэргийг Ариун Сүнсний эсрэг доромжлол үйлдсэн нүгэл гэж тодорхойлсон. Энэ нүгэл нь доорх ишлэл дээр хэлсэнчлэн энэ ба ирэх үед ч эс уучлагдах зүйл юм: “Ариун Сүнсийг доромжилсон гэм нүгэл уучлагдахгүй” ба “Ариун Сүнсний эсрэг ярьсан бүхэн энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй.” Өнөөдөр “энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй” хэмээх Бурханы үгийн жинхэнэ утга учрын тухай ярилцъя. Энэ нь “энэ үед ч, мөн ирэх үед ч уучлагдах боломжгүй” гэсэн үгийг Бурхан хэрхэн биелүүлдгийн нууцыг тайлна.

2019/11/19

Уулан дээрх Сургаал Эзэн Есүсийн тухай сургаалт зүйрлэлүүд  Тушаалууд


1. Уулан дээрх Сургаал
1) Ерөөлүүд (Матай 5:3-12)
2) Давс ба Гэрэл (Матай 5:13-16)
3) Хууль (Матай 5:17-20)
4) Хилэгнэл (Матай 5:21-26)
5) Завхайрал (Матай 5:27-30)
6) Салалт (Матай 5:31-32)
7) Тангараг (Матай 5:33-37)
8) Нүдийг Нүдээр (Матай 5:38-42)
9) Дайснаа Хайрлах (Матай 5:43-48)
10) Өглөгийн Тухай Заавар (Матай 6:1-4)
11) Залбирал (Матай 6:5-8)

2. Эзэн Есүсийн тухай сургаалт зүйрлэлүүд
1) Тариачны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:1-9)
2) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:24-30)
3) Гичийн Үрний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:31-32)
4) Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:33)
5) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийн тайлбар (Матай13:36-43)
6) Эрдэнэсийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:44)
7) Сувдны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:45-46)
8) Торны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:47-50)

3. Тушаалууд

  (Maтай 22:37-39) Есүс түүнд, “Чи өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.

  Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд Хуулийн эрин үеийн хуулиудаас илүү ойр дөхөм байсан гэдгийг итгэлтэйгээр хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр ярих нь хүмүүсийн бодит дадал зуршилтай илүү холбоотой юм.

2019/08/18

ЧУУЛГАНЫ АМЬДРАЛ БА БОДИТ АМЬДРАЛЫГ ХЭЛЭЛЦЭХ НЬ


  Чуулганы амьдралын хүрээнд л өөрчлөгдөж чадна, харин чуулган дотор амьдрахгүй бол өөрчлөгдөх боломжгүй, мөн бодит амьдралдаа өөрчлөлтөд хүрч чадахгүй гэж хүмүүс боддог. Энэ ямар асуудал болохыг та нар ойлгож байна уу? Бурханыг бодит амьдралд авчрах талаар өмнө нь Би ярьсан бөгөөд энэ нь Бурханд итгэдэг хүмүүс Бурханы үгийн бодит байдал руу орох зам билээ. Үнэндээ чуулганы амьдрал бол хүмүүсийг төгс болгох хязгаарлагдмал арга зам төдий юм. Хүмүүсийг төгс болгох үндсэн орчин нь бодит амьдрал хэвээр байгаа. Энэ нь Миний ярьсан бодит хэрэгжүүлэлт, бодит дадлага бөгөөд өдөр тутмын амьдралдаа хэвийн хүн чанарын амьдралд хүрч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулах боломжийг хүмүүст олгодог. Нэг талаар, хүн боловсролын түвшнээ дээшлүүлж, Бурханы үгийг ойлгох чадвартай байж, ойлгох чадамжтай болохын тулд боловсролтой болох ёстой. Нөгөө талаар, хэвийн хүн чанарын тухай мэдлэг болон эрүүл ухааныг олж авахын тулд биеэ авч явахад шаардлагатай суурь мэдлэгээр зэвсэглэсэн байх ёстой, учир нь хүмүүс энэ талууд дээр бараг бүр дутуу дулимаг байдаг. Үүнээс гадна, хүн бас чуулганы амьдралаар дамжуулан Бурханы үгийг амталж, аажмаар үнэний тухай тодорхой ойлголттой болох ёстой.

  Бурханд итгэхдээ хүн Бурханыг бодит амьдралд авчрах ёстой гэж яагаад хэлдэг вэ? Чуулганы амьдрал хүнийг өөрчилж чаддаг төдийгүй хамгийн чухал нь хүн бодит амьдралын дунд бодит байдалд орох ёстой. Та нар өөрсдийн сүнслэг байдал, сүнслэг асуудлуудын талаар өмнө нь байнга ярьдаг хэрнээ бодит амьдралд олон зүйл дээр дадлагажих явдлыг үл ойшоож, тэдгээрт орохоо үл хайхардаг байсан. Та нар өдөр бүр бичиж, сонсож, уншдаг байсан. Хоолоо хийж байхдаа “Өө, Бурхан! Та миний дотор амь минь болох болтугай. Энэ өдрийг би хэрхэн өнгөрүүлэх хэрэгтэй вэ? Намайг ерөөж, гэгээрүүлээч. Та өнөөдөр намайг ямар ч зүйл дээр гэгээрүүлсэн бай, надад яг одоо үүнийг ойлгох боломж өгөөч, ингэснээр Таны үг миний амь болж болох билээ” хэмээн залбирсан. Хоолоо идэж байхдаа бас: “Өө, Бурхан минь! Та бидэнд энэ хоолыг өгсөн билээ. Та биднийг ерөөх болтугай. Амен! Амьдралынхаа төлөө Танд найдахыг зөвшөөрнө үү. Та бидэнтэй хамт байх болтугай. Амен!” гэж залбирсан. Хоолоо идэж дуусаад аяга тавгаа угааж байхдаа дахиад л дэмий чалчиж, “Өө, Бурхан минь, би бол энэ аяга. Сатан биднийг завхруулаад яг л хэрэглэгдсэн, угаах ёстой аяга шиг болгожээ. Та бол ус, Таны үг бол амийг минь тэтгэгч амьд ус билээ” гэсэн. Нэг л мэдэхэд унтах цаг болж: “Өө, Бурхан минь! Та намайг энэ өдрийн турш ерөөж, чиглүүллээ. Би Танд үнэхээр их талархаж байна...” хэмээн үглэж эхэлсэн. Энэ маягаар чи өдрийг өнгөрүүлж, дуг нойрондоо умбасан. Ихэнх хүн өдөр бүр энэ маягаар амьдарсан ба өнөөг хүртэл бодит оролтоо анхаараагүй, харин залбиралд дүр үзүүлэхдээ л анхаарсан юм. Энэ бол хүний урьдын амьдрал—энэ бол тэдний хуучин амьдрал. Ихэнх хүн яг л ийм, ямар нэгэн бодит дадлагаар дутмаг бөгөөд тун цөөхөн бодит өөрчлөлттэй байдаг. Тэд зөвхөн залбиралдаа дүр үзүүлж, үгээрээ Бурханд ойртох боловч ойлголтод нь гүнзгийрэлт дутагдаж байдаг. Хамгийн энгийн жишээ болох гэрээ цэвэрлэх явдлыг авч үзье. Чи гэрээ замбараагүй байгааг харчхаад, тэндээ сууж: “Өө, Бурхан минь! Сатаны надад авчирсан ялзралыг хараач. Би яг л энэ гэр орон шиг бохир заваан юм. Өө, Бурхан минь! Таныг магтаж, Танд талархъя. Таны аврал, гэгээрэлгүйгээр би одоо ч гэсэн энэхүү баримтыг ойлгохгүй байсан” хэмээн залбирдаг. Чи зүгээр тэнд суугаад, дэмий үглэж, удаан хугацаанд залбираад, дараа нь юу ч болоогүй юм шиг авирлаж, үглээ хөгшин эмгэн мэт аашилдаг. Чи энэ маягаар бодит байдалд жинхэнээсээ огтхон ч оролгүй, хэтэрхий их өнгөц хэрэгжүүлэлттэйгээр сүнслэг амьдралаа өнгөрүүлдэг! Бодит байдал руу орох дадлага нь хүмүүсийн бодит амьдрал болон бодитой бэрхшээлийг хамардаг—энэ л тэднийг өөрчилж чадна. Бодит амьдралгүйгээр хүмүүс өөрчлөгдөж чадахгүй. Залбиралдаа дүр үзүүлэх ямар хэрэгтэй юм бэ? Хүний уг чанарыг ойлгохгүй бол бүх зүйл цагийн гарз, хэрэгжүүлэх замгүй бол бүх зүйл дэмий л хүчээ барсан хэрэг юм! Хэвийн залбирал хүмүүсийн доторх хэвийн байдлыг хадгалж чаддаг ч тэднийг бүхэлд нь өөрчилж чадахгүй. Хүний өөрийгөө зөвтгөдөг, сагсуу, биеэ тоосон, дээрэлхүү, завхарсан зан чанарыг мэдэх явдал буюу эдгээр зүйлийн талаарх мэдлэг нь залбирлаар дамжин ирдэггүй, харин тэдгээрийг Бурханы үгийг амталснаар нээн илрүүлж, бодит амьдралд Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэддэг. Өнөөгийн хүмүүс бүгдээрээ аман дээрээ сайхан ярьдаг, сонссон номлол нь хамгийн өндөр, үе үеийн турш дахь өөр ямар ч номлолоос өндөр хэрнээ маш өчүүхэн багыг амьдралдаа хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн бодит амьдралд Бурхан гэж үгүй бөгөөд өөрчлөлтийн дараах шинэ хүний амьдрал тэдэнд дутагддаг. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулна гэж үгүй, мөн бодит амьдралд Бурханыг авчирна гэж үгүй. Хүмүүс амьдралдаа тамын хөвгүүд мэт амьдардаг. Энэ нь илт алдаа мадаг биш гэж үү?

  Хэвийн хүний төрхийг сэргээх буюу хэвийн хүн чанартай болохын тулд хүмүүс зөвхөн үгээрээ Бурханыг баярлуулж болохгүй. Ингэснээрээ тэд өөрсдийгөө хорлож байгаа бөгөөд энэ нь тэдний оролт болон өөрчлөлтөд ямар ч ашиг тус авчирдаггүй. Тиймээс өөрчлөлтөд хүрэхийн тулд хүмүүс бага багаар хэрэгжүүлж, алгуурхнаар орж, жаахан жаахнаар эрж хайж, шинжилж, эерэг талаас орж, үнэний бодит амьдралаар, ариун хүний амьдралаар амьдрах ёстой. Одоогоос эхлэн энэ нь бодит асуудал, бодит зүйлс, бодит орчныг хамарч, хүмүүст бодит дадлагатай болох боломжийг олгох болно. Энэ нь тэднээс хоосон ярихыг шаарддаггүй; харин бодит орчинд дадлага хийхийг шаарддаг. Хүмүүс дорд хэв чанартайгаа ухаарч, тэгээд Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уун, хэвийн оролт болон дадалтай болдог; ингэж тэд бодит байдлыг олж авдаг ба ийнхүү оролт нь илүү хурдацтай явагдаж болох юм. Хүмүүсийг өөрчлөхийн тулд зарим нэг бодит байдал байх ёстой ба тэд бодит асуудал, бодит зүйл, бодит орчинтойгоор дадлагажих ёстой. Чуулганы амьдралд түшиглэх төдийгөөр жинхэнэ дадлагыг олж авах боломжтой гэж үү? Хүн бодит байдалд орж чадах уу? Үгүй. Хэрвээ хүн бодит амьдралд орж чадахгүй юм бол аливааг хийж, амьдарч байсан хуучин арга замаа өөрчилж чадахгүй. Энэ нь бүхэлдээ, хүний залхуурал, хэт их найдамтгай зангаас болдоггүй, харин ердөө л хүн амьдрах чадамжгүйгээс, түүнчлэн Бурханы шаарддаг хэвийн хүний төрхийн стандартыг огт ойлгодоггүйгээс болдог. Урьд нь хүмүүс байнга хэлж, ярьж, нөхөрлөж, бүр “уран илтгэгч” болж байсан; гэхдээ тэдний нэг нь ч амь зан чанарын өөрчлөлтийг эрж хайж байгаагүй; тэд гүн гүнзгий онол эрж хайхаар л зүтгэж байсан. Тиймээс өнөөдөр чи Бурханд итгэх шашны энэ амьдралаа өөрчлөх ёстой. Чи нэг зүйл, нэг асуудал, нэг хүнд хандан орж, дадлагажих ёстой. Чи аливааг анхааралтай хийх ёстой—тэр үед л үр дүнд хүрч чадна. Хүмүүсийг өөрчлөхдөө мөн чанараас нь эхлэх ёстой. Энэ ажил нь хүмүүсийн мөн чанар, амьдрал болон залхуу хойрго, найдамтгай зан, боол шиг байдалд чиглүүлэх ёстой, тэгж байж л тэд өөрчлөгдөж чадна.

  Хэдий чуулганы амьдрал зарим талаараа үр дүнтэй байж болох ч гол нь бодит амьдрал хүнийг өөрчилж чаддаг ба бодит амьдралгүйгээр хүний хуучин мөн чанарыг өөрчилж чадахгүй. Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажлыг авч үзэцгээе. Есүс хуучин хуулиудыг халж, шинэ эрин үеийн тушаалуудыг тогтоохдоо бодит амьдралын жишээгээр дамжуулан ярьсан билээ. Нэгэн амралтын өдөр Есүс шавь нараа дагуулан тариан талбай дундуур явахад шавь нар нь өлсөж, тариан түрүүг шувтран идэж байгааг фарисайчууд хараад амралтын өдрийг сахисангүй гэцгээжээ. Тэд бас амралтын өдөр ямар ч ажил хийж болохгүй гэцгээн, амралтын өдрөөр хүмүүс нүхэнд унасан тугалуудыг аврах ёсгүй хэмээсэн юм. Есүс эдгээр явдлыг ашиглан шинэ эрин үеийн тушаалуудыг аажмаар тунхаглажээ. Тухайн үед Тэр, хүмүүст ойлгуулж, тэднийг өөрчлөхийн тулд олон бодит явдлыг ашигласан байна. Энэ нь Ариун Сүнс ажлаа гүйцэтгэдэг зарчим бөгөөд зөвхөн ийм маягаар л хүмүүсийг өөрчилж чадна. Хэрвээ бодит хэрэг явдл үгүйгээр хүмүүс зөвхөн онолын ойлголтыг олж авч, оюун ухаанаараа л ойлгох чадвартай байдаг—энэ нь хүмүүсийг өөрчлөх үр дүнтэй арга биш юм. Дадлагаар дамжуулан мэргэн ухаан, мэдлэг олж авах тухайд гэвэл, үүнийг хэрхэн хийж болох вэ? Хүн зүгээр л сонсож, уншиж, мэдлэгээ сайжруулснаар олж авч чадах уу? Энэ нь яаж мэргэн ухаан, мэдлэг олж эзэмшихэд хүргэдэг вэ? Хүн бодит амьдралаар дамжуулан ойлгож, туршлагажихаар хичээх ёстой. Тиймээс дадлагаар дулимаг байж болохгүй бөгөөд хүн бодит амьдралаас холдож болохгүй. Хүн өөр өөр талуудад анхаарал хандуулж, янз бүрийн талд буюу хүний боловсролын түвшин, илэрхийлэх чадвар, аливааг харах чадвар, ялган таних чадвар, Бурханы үгийг ойлгох чадвар, хүн чанарын үндсэн мэдлэг, ёс журам болон хүн чанартай холбоотой бусад зүйлд орох ёстой. Ойлголт олж авсныхаа дараа хүн оролтдоо анхаарах ёстой ба тэр үед л өөрчлөлтөд хүрч чадна. Хүн ойлголт олж авсан хэрнээ хэрэгжүүлэлтийг үл ойшоосон бол яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Одоо хүн ихийг ойлгосон боловч бодит байдлыг амьдран харуулдаггүй учраас Бурханы үгийн мөн чанарын талаарх ойлголтоор дутмаг байдаг. Чи ердөө бага зэрэг л гэгээрсэн; Ариун Сүнснээс жаахан гэрэлтүүлэлт хүлээн авсан мөртөө бодит амьдралд ордоггүй, эсвэл орох талаар огт тоодоггүй тул багахан л өөрчлөгдөх болно. Тийм урт удаан хугацааны дараа хүмүүс ихийг ойлгож, онолын мэдлэгийнхээ тухай ам уралдуулан ярьж чаддаг боловч гадаад зан чанар нь хэвээр үлдэж, анхдагч хэв чанар нь өчүүхэн ч сайжраагүй. Хэрвээ тийм бол эцсийн эцэст чи хэзээ орох юм бэ?

  Чуулганы амьдрал бол ердөө л хүмүүс Бурханы үгийг амтлах гэж цугладаг нэгэн төрлийн амьдрал бөгөөд хүний амьдралын өчүүхэн бага хэсэг төдий юм. Хэрвээ хүний бодит амьдрал бас чуулганы амьдралтай нь адил, хэвийн сүнслэг амьдралтай, Бурханы үгийг хэвийн байдлаар амталдаг, хэвийн байдлаар Бурханд залбирч, Түүнтэй ойр байдаг, Бурханы хүслийн дагуу бүхнийг үйлддэг бодит амьдралтай, үнэний дагуу бүгдийг үйлддэг бодит амьдралтай, залбирал үйлдэж, Бурханы өмнө тайван байдаг, магтан дуу дуулж, бүжиглэдэг бодит амьдралтай бол зөвхөн тийм амьдрал л хүнийг Бурханы үгийн амьдрал руу аваачих болно. Ихэнх хүн чуулганы амьдралынхаа хэдэн цагт л анхаарал хандуулан, бусад үе дэх амьдрал нь огт хамаагүй мэт “анхаарал тавьдаггүй”. Мөн Бурханы үгийг идэж ууж, магтан дуу дуулж, залбирч байхдаа л ариун хүний амьдралаар амьдраад бусад цагт нь хуучин байдалдаа эргэн очдог олон хүн байдаг. Тийм амьдрал хүмүүсийг өөрчилж чаддаггүй, мөн тэдэнд Бурханыг мэдэх боломж өгөхгүй. Хүн Бурханд итгэхдээ, өөрийн зан чанарт өөрчлөлт авчрахыг хүсвэл өөрийгөө бодит амьдралаас салган тусгаарлах ёсгүй. Чи бодит амьдралд өөрийгөө мэдэж, өөрийгөө орхиж, үнэнийг хэрэгжүүлж, түүнчлэн бүх зүйл дээр биеэ авч явах зарчмууд, үндсэн мэдлэг, ёс журмыг суралцах ёстой, ингэснээр л чи аажмаар өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи бодит байдалд гүн нэвтрэхгүйгээр, бодит амьдралд орохгүйгээр зөвхөн онолын мэдлэгт анхаарч, шашны зан үйл дунд амьдарвал бодит байдалд хэзээ ч орохгүй, өөрийгөө, үнэнийг, Бурханыг хэзээ ч мэдэхгүй, үргэлж харалган, мэдлэггүй байх болно. Хүнийг хүн болгох Бурханы зорилго нь, хүнийг бүхий л өдрийн хэдхэн цагт л хэвийн хүний амьдралаар амьдруулж, үлдсэн хугацаанд нь махан биед амьдруулах явдал биш юм. Бас онолын талаарх хүний мэдлэгийг өөрчлөх явдал биш. Харин түүний хуучин зан чанарыг өөрчлөх, хуучин амьдралыг нь тэр чигт нь өөрчлөх, хоцрогдсон үзэл бодол, оюун санааны төлөвийг нь өөрчлөх явдал юм. Зөвхөн чуулганы амьдралд анхаарах нь хүний амьдралын хуучин дадал зуршил, эсвэл урт удаан хугацаанд амьдарч ирсэн хуучин арга барилыг нь өөрчлөхгүй. Ямартай ч хүн бодит амьдралаас салж болохгүй. Зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг; зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд үнэнийг амьдран харуулахыг; зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд өөрсдийн чиг үүргийг гүйцэтгэхийг Бурхан хүмүүсээс хүсдэг. Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой. Хэрвээ Бурханд итгэгчид бодит амьдралд орж, өөрсдийгөө мэдэж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол бүтэлгүй хүмүүс болно. Бурханд дуулгаваргүй байгсад нь бүгдээрээ бодит амьдралд орж чаддаггүй хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ хүн чанарын талаар ярьдаг хэрнээ чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ үнэний тухай ярьдаг хэрнээ хоосон сургаалыг амьдран харуулдаг хүмүүс юм. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулж чаддаггүй хүмүүс бол Бурханд итгэдэг ч Түүгээр жигшигдэн гологддог. Чи бодит амьдралд оролтоо дадлагажуулж, өөрийн дутагдал, дуулгаваргүй болон мэдлэггүй байдал, хэвийн бус хүн чанар, сул талыг мэдэх ёстой. Иймэрхүү мэдлэг нь чиний бодит нөхцөл байдал, бодит бэрхшээлтэй нэгдэх болно. Зөвхөн энэ төрлийн мэдлэг л бодит бөгөөд нөхцөл байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжийг чамд олгож чаддаг.

  Хүн төрөлхтнийг төгс болгох явдал албан ёсоор эхэлсэн болохоор хүн бодит амьдралд орох ёстой. Тиймээс, өөрчлөлтөд хүрэхийн тулд хүн бодит амьдралд орохоос эхэлж, бага багаар өөрчлөгдөх ёстой. Хэрвээ чи хүний хэвийн амьдралаас зайлсхийж, зөвхөн сүнслэг асуудлын талаар яривал юмс сонирхолгүй, нэгэн хэвийн, бодит бус болно, тэгээд хүн яаж өөрчлөгдөж чадах юм бэ? Жинхэнэ туршлага руу орох үндэс суурийг тавихын тулд бодит амьдралд хэрэгжүүлэхээр ор гэж одоо чамд хэлж байна. Энэ бол хүний хийх ёстой зүйлсийн нэг мөн. Ариун Сүнсний ажил бол үндсэндээ удирдамж, харин үлдсэн хэсэг нь хүмүүсийн дадлага болон оролтоос хамаардаг. Хүн бүр янз бүрийн замаар бодит амьдрал руу орж болно, тэгснээр бодит амьдралд Бурханыг авчирч, жинхэнэ хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадна. Зөвхөн энэ л утга учиртай амьдрал юм!

2019/06/08

Гоё магтан дуу “Жинхэнэ залбирал руу хэрхэн орох вэ”

  

Гоё магтан дуу “Жинхэнэ залбирал руу хэрхэн орох вэ” 

Залбирахдаа зүрх сэтгэл чинь
Бурханы өмнө амар тайван,
чин үнэнч байх ёстой.
Бурханд залбирахдаа үнэхээр ярилц.
Чихэнд таатай үгээр Бурханыг битгий хуур.
Тэгвэл Бурханы өмнө зүрх чинь
тайван байх болно.
Чамд зориулагдсан орчинд
Чи өөрийгөө таньж, үзэн ядах болно.
Чи өөрийгөө үзэн ядаж, өөрийгөө хаяна.
Тэгвэл чи Бурхантай хэвийн харилцаатай байж,
Үнэхээр Бурханыг хайрладаг,
Бурханыг хайрладаг нэгэн, нэгэн болно,
нэгэн, нэгэн болно.
Үнэхээр хайрладаг,
Бурханыг хайрладаг нэгэн, нэгэн болно.

2018/09/28

Христийн сүмийн магтан дуу 2018 “Үнэн Залбирал”


Христийн сүмийн магтан дуу 2018 “Үнэн Залбирал

Үнэн залбирал зүрхний чинь үгсийг Бурханд хэлнэ.
Энэ нь Бурханы хүсэл, Түүний үгэнд суурилна.
Үнэн залбирал нь Бурхантай маш ойрхон,
яг л Тэр урд чинь байгаа мэт мэдрэхийг хэлнэ.
Үнэн залбирал нь чамд Бурханд хэлэх олон зүйл байгааг,
Зүрх чинь нар мэт гэрэлтэж буйг илтгэнэ.
Чамайг Бурханы хайр татам байдалд догдлоход,
сонссон бүхэн сэтгэл ханана.
Үнэн залбирал амар тайван, ханамжийг авчирна.
Бурханыг хайрлах хүч өсөж,
Бурханыг хайрлах үнэ цэнэ мэдрэгдэнэ.
Энэ бүгд залбирал чинь үнэн болохыг нотолно.