Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/11/13

Би амьдралын зөв зорилгыг олж, амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ баяртай гэж хэлсэн



  “Бурхан намайг далай шиг олон түмнээс, сонгож хажуудаа авчирсан. Түүний үнэн, энэрэнгүй үгс зүрхийг минь дулаацуулсан, Түүний тууштай дуудлага намайг зүүднээс минь сэрээсэн. Түүний танил дуу, үзэсгэлэнт царай, Анх байснаас өөрчлөгдөөгүй. Түүний гэрт, Түүний хайрыг би амтална. Ингэж би ойртон, хагацахыг хүсэхгүй. Бурхангүйгээр өдрүүд дэндүү хүнд болсон. Би зовлондоо туучин гэлдрэхэд. Түүний хамгаалалт намайг дагуулсан. Одоо Бурханы үгтэй байхад сэтгэл минь ханамжтай” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханаас хагацахгүй”-ээс). Энэхүү уянгалаг сайхан магтан дууг сонсох болгондоо би Бурханд талархах сэтгэлээр дүүрдэг юм. Бурхан л намайг мөнгөний ангалаас аварч, тэгтлээ үхэн хатан шаргуу ажиллахыг минь болиулсан бөгөөд амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ би баяртай гэж хэлсэн юм …

Миний тэмцэл: Бие, сэтгэлээрээ туйлдсан нь
  Би ядуу гэр бүлээс гаралтай тул бага байхад найз нөхөд, хамаатан садан маань шоолж, дорд үздэг байсан, иймээс би өсөж том болоод их мөнгө олж, амьдралд шилдэг нь болж, тэр хүмүүсээр өөрийгөө анхааруулж, анзааруулна гэх нууцхан шийдвэр гаргасан юм. Өсөж том болоод би мөнгө олох арга зам хайхын тулд үргэлж хоолонд дааж, хэрхэн мөнгө олохыг мэддэг олон найзтай болов. Нэг удаа манай найзууд хэтэрхий их уугаад, өөр хүмүүстэй зодолдов. Зодооныг болиулах гэж оролдох үедээ би нүдээ гэмтээсэн бөгөөд үүнээсээ болж эмнэлэгт хэвтэв. Гэвч тэр үед найзууд маань бүгд надаас зайгаа барьцгаасан. Үүнд миний урам их хугарсан юм. Эмчилгээнд их мөнгө орсон учраас гэр бүл маань асар их өрөнд орж, энэ нь надад асар их дарамт учруулав. Иймээс би үргэлж шөнө унтаж чаддаггүй байсан бөгөөд заримдаа шөнө дүлээр босоод, голын эрэг дээр очиж уйлдаг байлаа. Бодит байдал харгис байгаа нь, энэхүү мөнгөнд донтсон нийгэмд хүний нийгмийн байр суурийг хэр мөнгөтэйгөөр нь хэмждэг юм байна гэдгийг надад улам бүр мэдрүүлэв. Иймээс би заавал маш их мөнгө олж, амьдрал дахь дорд байр сууриа өөрчилнө гэж дахин нэг удаа сэтгэл шулуудлаа.

  Дараа нь би гадаадад очиж ажиллавал их мөнгө олж болно гэж сонссон боловч их эрсдэлтэй байв. Тэр мөчид мөнгө олох тухай л боддог байсан тул гадаад явахаар шийдлээ. Нэг удаа би гадаадын загас агнуурын компанитай гэрээ байгуулж байхдаа, загасчилж яваад амиа алдвал компаниас 50,000 юанийн нөхөн төлбөр олгоно гэсэн гэрээний заалтыг харав. Энэхүү заалтыг уншаад би сэтгэлээр унав. “Би дөнгөж 29 настай. Намайг эсэн мэнд эргэж ирэхгүй бол эхнэр хүүхдийг минь хэн харж халамжлах юм бэ?” гэж бодогдлоо. Гэвч дараа нь: “Би гадаад явж ажиллахгүй бол хэзээ өрөө төлж, хүссэн амьдралаараа амьдрах юм бэ? Би эрсдэлийг үүрэх болно! Үнэхээр эсэн мэнд иргэж ирэхгүй юм бол эхнэр хүүхдэдээ 50,000 юань үлдээнэ, тэгвэл харамсахгүй” гэж бодлоо. Иймээс би хувийн асуудлаа зохицуулчхаад гадаад явав.

  2000 оны 12-р сарын нэгэн өдөр би загас агнуурын усан онгоцон дээр загасчлахаар Аргентин, Уругвай явлаа. Бид маш ширүүн давлагаатай тэнгисээр явсан бөгөөд хэзээ хэзээгүй давлагаанд залгиулах мэт санагдаж байв. Би маш их сандарч, жаахан ч гэсэн залхуурч зүрхэлсэнгүй. Тухайн үед багийн маань гишүүн хөлөө загасны торонд орооцолдуулж, яг тэр үед нь гэнэт давлагаа гарч, түүнийг залгисан юм. Хормын дотор тэр яг хажуугаас минь алга болов. Үүнийг хараад би мэл гайхаж, маш их айсандаа хүйтэн хөлс чийхрав. Дотроо би ингэж бодлоо: “Энэ чинь үнэхээр амиа мөнгөөр худалдаж байгаа хэрэг юм байна. Нэг өдөр ийм осол надад тохиолдох вий гэж үнэхээр санаа зовж байна. Гэхдээ надад өөр сонголт алга. Хэчнээн ч аюултай бай, би энэ ажлыг хийх ёстой. Мөнгөтэй болж байж л би өөрийгөө хамгаалж, бусдын хүндлэл, магтаалыг хүртэж чадна.” Ингээд эцэст нь надад ийм боломж байгаа нь азтай хэрэг гэж санагдав. Би зовлонтой нүүр тулж, энэ ажлыг дөрвөн жил хийсэн бөгөөд маш их мөнгө олов. Гэртээ эсэн мэнд эргэн очсон өдрөө би асар их догдолж, ингэж нэг толгой дээгүүр явж чадах болсон мэт санагдаж байлаа. Эргэж ирснийхээ дараа би гэрээ гадна доторгүй дахин тохижуулж, дараа нь төрөл бүрийн цахилгаан бараа худалдан авлаа. Хамаатан садан, хөршүүд болон хуучин найзууд маань бүгд намайг өөрөөр харах болж, магтацгаасан бөгөөд бүр сайн дураараа гэрт маань ирж, тусалдаг байв. Би өөрөөрөө бахархан, мөнгөтэй байна гэдэг үнэхээр сайн зүйл, мөнгө бол бүх зүйл гэж бүр ч их бодлоо. Гэвч сэтгэл минь бас л ханаагүй бөгөөд нэмж мөнгө олохыг хүссээр байв.

  2008 оны 3-р сард би авга ахынхаа санал болгосноор Өмнөд Солонгос дахь резиний үйлдвэрт ажиллалаа. Резиний үнэр маш хурц, эрүүл мэндэд минь нэлээд хөнөөлтэй байсан боловч илүү их мөнгө олж л байвал үүнийг огт тоосонгүй. Заримдаа би өдөрт 24 цаг ажилладаг байсан бөгөөд хамраас цус гарч эхэлсэн ч гэсэн ажиллахаа болих хүсэлгүй хэвээр байв. Үүнийг хараад авга эгч маань надад ингэж хэллээ: “Үеэл минь, чи ингэж шаргуу ажиллах хэрэггүй. Эрүүл мэнд чинь илүү чухал шүү. Эрүүл саруул байхгүй бол чи мөнгө олж чадахгүй.” Авгын маань хэлсэн зүйл зөв байлаа, би ч гэсэн ажлаа жаахан завсарлах хүсэлтэй байсан юм. Гэвч нэг өдөр амарвал би хамаагүй бага мөнгө олно. Иймээс амарна гэдэг санаагаа орхиод, “Залуу, хүч чадалтай байхдаа мөнгө олох хэрэгтэй. Гэртээ харихад аливаа зүйл бүр ч дээрдэж, гэр бүл маань тосгоны бусад бүх хүнээс илүү сайхан амьдралтай болно” гэж бодлоо.

  2011 онд эхнэр хүүхэд минь Өмнөд Солонгост над дээр ирлээ. Дараа нь би резиний үйлдвэр дэх ажлаасаа гарч, экскаваторын шанага хийдэг үйлдвэрт эхнэртэйгээ хамт ажилд орлоо. Үйлдвэр тогтвортой, сайн цалинтай байсан бөгөөд их ажилтай байв. Эхнэр бид хоёр өдөр бүр өглөөний 8 цагаас оройн 11 цаг хүртэл ажилладаг байлаа. Үүний зэрэгцээ бид хоёр илүү цагаар ажиллаж, амралтын өдрүүдээр ч амардаггүй байв. Нэг сар ажилласныхаа дараа бид хоёр 7,000,000 гаруй вон авлаа. Гар дахь мөнгөө хараад би маш их баярласан бөгөөд ажил хэчнээн хүнд бэрх, эцэж цуцмаар байсан боловч энэ бүгдэд харамсахааргүй санагдав. Тухайн үед миний цусан дахь сахрын түвшин бага байсан учир уурлах, ядрах, бүр өлсөхийг ч мэдэрч чаддаггүй байв. Гэвч би мөнгө олоход маш их анхаардаг байсан тул эрүүл мэндээ огт хайхардаггүй байлаа. Ажиллаж байхдаа би хэдэн чихэр авч явдаг байв. Сахрын хомсдолын шинж тэмдэг ажиглагдмагц үүнийг намдаахын тулд би чихэр иддэг байлаа.

  2014 оны 3-р сард эрүүл мэнд маань доройтов. Биеийн минь баруун тал бүхэлдээ байнга хөлөрсөн хэвээр байдаг байлаа. Эхнэр маань интернетээс холбогдох мэдээллийг хайсныхаа дараа тархины судасны бөглөрлийн өмнө ийм шинж тэмдэг илэрдэг гээд намайг эмнэлэгт үзүүлэхийг шавдуулав. Би үүнийг нь нэг их анхаарсангүй. Үүнийг ажлаа хийхэд минь саад болох зүйл гэж бодоогүй бөгөөд эмнэлэгт эмчлүүлэхээр очвол зардал гарах байлаа. Нэг өглөө босоод хоёр хөл маань жаахан бадайрсан байхыг би гэнэт мэдэрлээ. Эхнэр минь ажиллалгүй, эмнэлэгт очиж эмчлүүл гэж надад зөвлөв. Гэвч би дотроо: “Ням гараг болж байна, өнөөдөр би ажиллавал хоёр дахин их цалин авна” гэж бодлоо. Тэгээд би эхнэрийнхээ зөвлөгөөг сонсолгүй, дадсанаараа ажилдаа явав. Тэр өдөр ажиллаж байхад гар, хөл маань улам их бадайрах юм гэж огт мэдсэнгүй. Тэр үед л би сандарч, эмнэлэг явахын тулд захирлаас яаран чөлөө хүсэв. Эмнэлэгт яаран очсоны дараа хөл, тавхай маань юу ч мэдрэхгүй байсан юм. Эмч намайг тэргэнцэрт суу гэсэн боловч тэр үед би хүний тусламжгүйгээр тэргэнцэр лүү очиж чадахгүй байлаа. Эмч компьютер томографын шинжилгээ хийснийхээ дараа надад ингэж хэллээ: “Артерийн судас чинь бөглөрч, биеийн чинь баруун тал тэр чигтээ эсийн 20 хувийн үхжилттэй байна. Бид өвчнийг тань нэн даруй эмчлэхгүй бол тэргэнцэрт суух ёстой болж, магадгүй цаашид ярьж, бичих чадвараа алдана.” Эмчийн үг надад цэлмэг тэнгэрээс аянга ниргэх мэт сонсогдож, бие минь тэр дороо мэдээ алдахыг мэдрэв …

  Би эмнэлэгт байх хугацаандаа орондоо хэвтэж, өрөө тойруулан хараад, зовж байгаа бусад өвчтөнүүдийг үзсэн бөгөөд гэнэт маш хөөрхийлөлтэй санагдав. “Би одоо ч залуу, дөнгөж 44 настай. Яаж яваад би ийм байдалд оров? Мөнгө олбол бусад хүмүүс намайг биширч, магтана, амьдрал минь улам бүр аз жаргалтай болно гэж би бодон амьдралынхаа тэн хагасыг асар шаргуу ажиллан өнгөрөөсөн. Биеийн маань нэг тал саажиж, оронд л хэвтэхээс өөр аргагүй болж дуусна гэж хэзээ ч бодоогүй. Би үлдсэн амьдралаа тэргэнцэрт өнгөрүүлэх юм биш байгаа? Цааш яаж амьдрах вэ?” гэж би өөрөөсөө асуусаар байв. Энэ тухай бодох тусам улам муухай санагдаж байлаа. Би бусдаас ялгарахын тулд ердөө л мөнгөний төлөө биеэ сүйрүүлсэндээ үнэхээр харамссан юм. Бүр гутармаар нь гэвэл, эмнэлэгт хэвтэж байхад минь мөн Өмнөд Солонгост ажилладаг манай авга эгч, үеэл хоёр намайг эргэж ирсэн боловч сэтгэл засах цөөхөн үг хэлээд, жаахан мөнгө үлдээчхээд яаран явцгаасан юм. Гэр бүлээс маань хамгийн ойр санагддаг хамгийн том эгч хүртэл ажиллаад завгүй гэх шалтгаанаар намайг харж хандаж чадахгүй гэлээ. Төрөл төрөгсөд маань тоохгүй байгаад би санаа алдахаас өөр яаж ч чадахгүй байсан бөгөөд “Мөнгө хүмүүсийг гэр бүлийн гишүүдээ ч хайхрахгүй болтол ийм энэрэлгүй болгодог нь гунигтай юм!” гэж бодсон билээ.

  Хэд хоногийн дараа бие маань аажмаар сайжирч эхлэв. Намайг эмнэлгээс гарч, гэртээ тэнхэрч болно, харин хүнд ажил хийж болохгүй гэж эмч хэллээ. Гэртээ тэнхэрч байхад амьдралынхаа зорилгыг нэгмөсөн алдсан мэт надад санагдсан бөгөөд өдөр бүр яах учраа олдоггүй байв. Тухайн үед би өөрөөсөө ахин дахин ингэж асуув: “Надад мөнгө байна, намайг таньдаг хэн ч бай намайг өөрөөр хардаг, эхнэр хүүхэд маань хажууд минь байна. Гэтэл яагаад сэтгэл минь хоосорч, амьдралын ямар ч зорилгогүй болсон юм бэ? Хүмүүс газар дэлхий дээр юуны төлөө амьдардаг юм бэ? Мөнгө олно гэдэг амьдралын маань цорын ганц зорилго юм гэж үү? Би үлдсэн амьдралаа ямар ч зорилгогүй будилсаар ингэж өнгөрөөх юм гэж үү?” Зүрх сэтгэлд минь тоо томшгүй олон асуулт байсан боловч надад хэн ч хариулт өгч чадсангүй. Хэсэг хугацааны дараа миний нөхцөл байдал жаахан дээрдлээ. Би гэртээ их уйдсан тул эдгэж байсан биеэ чирэн ажиллахаар явав.

Бурханы хайр: Хүнд цаг үе өнгөрч, сайхан цаг үе дөнгөж эхэлж байв
  2016 оны 10-р сард дээрээсээ хоёр дахь эгч маань чуулганыхаа Ян гэдэг эгчийг манай гэрт авчирсан бөгөөд тэд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эхнэр бид хоёрт гэрчиллээ. Бурхан бол бүх зүйлийн Захирагч бөгөөд бүх зүйлийг бүтээсэн, бидний хувь заяа бүгд Түүний гарт байдаг, Бурхан хүн төрөлхтнийг бүтээснээсээ хойш энэ бүх хугацаанд биднийг удирдан чиглүүлж, хангаж, харж хандаж, хамгаалж ирсэн гэдгийг би тэдний нөхөрлөлөөр дамжуулан ойлгов. Гэхдээ миний ойлгохгүй хэвээр байсан нэг зүйл байв: Бурхан бидний хувь заяаг захирч, хянаж, биднийг харж хандан, хамгаалж байдаг бөгөөд бид аз жаргал, баяр хөөртэй байх учиртай—тэгвэл яагаад бид одоо ч өвчин, шаналал амсдаг юм бэ? Энэ зовлон хаанаас үүддэг юм бэ? Иймээс би будилж байгаа тухайгаа тэдэнтэй ярилцав. Ян эгч надад Бурханы үгийн энэ хэсгийг харууллаа: “Хүний амьдралд байдаг төрөлт, үхэл, өвчин болон өтөл нас хаанаас бий болсон бэ? Хүмүүс яагаад эдгээр зүйлтэй болсон бэ? Хүмүүсийг анх бүтээхэд ийм зүйлс байсан уу? Байгаагүй биз? Тэгвэл эдгээр зүйл хаанаас бий болсон бэ? Хүн Сатанд уруу татагдаж, махан бие нь доройтсоны дараа махан биеийн өвдөлт, махан биеийн бэрхшээл, хоосон байдал, дэлхий ертөнцийн туйлын золгүй байдал гэх мэт эдгээр зүйл бий болсон. Сатан хүмүүсийг завхруулсныхаа дараа тэднийг шаналгаж эхэлсэн юм. Хүмүүс тэгээд улам илүү доройтож, хүний өвчин гүнзгийрч, зовлон нь улам бүр хэцүү болсон. Хүн дэлхий ертөнцийн хоосон байдал, эмгэнэлт явдал, үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлыг улам илүү мэдэрсэн бөгөөд дэлхийд тун бага найдах болсон. Иймээс энэ зовлонг Сатан хүнд авчирсан ба хүн Сатанаар завхруулагдаж, доройтсоны дараа л энэ нь бий болсон.” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан дэлхий ертөнцийн шаналлыг туулахын утга учир”-аас).

  Дараа нь тэр эгч надтай нөхөрлөл хийж, ингэж хэлэв: “Эхэндээ Бурхан Адам, Ева хоёрыг бүтээн, Едений цэцэрлэгт байрлуулсан юм. Тэд Бурханы үгийг сонсож, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг байсан бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор тэд өвчин зовлон, түгшүүр, сандралгүй санаа амар, аз жаргалтай амьдралаар амьдардаг байсан. Дараа нь тэд Сатаны үгийг сонссон бөгөөд Сатанд уруу татагдаж, завхруулагдах үедээ Бурханаас урвасан юм. Тэр цагаас хойш хүн төрөлхтөн Бурханы халамж, хамгаалалт, ерөөлийг алдаж, Сатаны нөлөөн дор амьдарч эхэлсэн. Улмаар Сатан хүнийг ялзруулж, хорлож эхэлсэн ба хүн бүх төрлийн өвчин, шаналалд нэрвэгдсэн. Хэдэн мянган жилийн дараа Сатан сургуулийн боловсрол, эцэг эхийн сургаал, алдартан, агуу хүмүүсийн нөлөө, муу ёрын бүх төрлийн чиг хандлагыг ашиглан, бидэнд ‘Хүний заяа тавилан өөрийнх нь гарт байдаг,’ ‘Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах,’ ‘Би бол тэнгэр, газрын хооронд өөрөө өөрийнхөө эзэн,’ ‘Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг, би үхэхээр чи үх,’ ба‘Хүн мөнгөний төлөө үхдэг; шувуу хоолны төлөө үхдэг’ гэх мэт санаа, бодлыг албаар суулгаж байна. Бид эдгээр санаа, бодлын дагуу амьдарч, Бурханы оршин тогтнол болон дээд эрхийг бүгд үгүйсгэдэг. Бидний зан чанар улам бүр биеэ тоосон, ихэрхүү, хувиа хичээсэн, жигшүүртэй, шударга бус, ов мэхтэй, хорон муу, шунахай болж байна. Мөнгө, нэр төр, байр суурь, таашаал олж авч, өөрсдийн зорилгод хүрэхийн тулд бид бие биеэ хуурч, нэг нэгэнтэйгээ тэмцэж, нэг нэгэндээ ичгүүргүйгээр тал засаж, бүх зүйлд “за” гэж хэлж, нэг нэгнийхээ эсрэг явуулга хийж, бие биеэ мэхэлж, бүр жигшүүртэй арга ашиглахдаа тулдаг… Энэ маягаар бид ашиг, алдагдалд анхааран, болгоомжтой, тооцоотой амьдарч, бие сэтгэлээрээ туйлдан, тэвчишгүй шаналж байдаг. Ийнхүү бүх төрлийн өвчин, шаналал, сүнс доторх хоосорсон мэдрэмж дагадаг. Цагийн эрхээр амьдралд аажмаар ямар ч чиг баримжаа, зорилгогүй мэт санагдах болж, хүний амьдралын утга учир, үнэ цэн юу болохыг мэддэггүй бөгөөд зарим хүн махан биеэ жаргааж, идэх, уух, зугаацахад анхаарч эхэлдэг. Сэрэл мэдрэмжийн эрэлдээ тэд мансууруулах бодис хэрэглэдэг боловч ганц хормын таашаалын дараа дахин сэтгэл нь хоосордог, зарим хүн бүр шаналлаа эцэслэхийн тулд амиа хорлохоор сонгодог… Энэ бол Сатан хүнийг завхруулсны үр дагавар бөгөөд ингэснээр бид Бурханыг үгүйсгэж, Бурханаас зайлдаг.”

  Бид яагаад өвчин, шаналалтай байдгийн шалтгаан нь Сатан биднийг завхруулснаас үүдэлтэй гэдгийг би эгчийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа эцэст нь ойлголоо. Хэрэв бид Бурханы үгийг сонсож, Адам, Ева хоёрын анх хийдэг байсан шиг Бурханыг дуулгавартай дагасан бол Бурханы халамж, хамгаалал дор аз жаргалтай амьдрах байсан юм. Олон жилийн тээнэгэлзлийг минь Бурханы үг шийдвэрлэсэн бөгөөд намайг сонгосонд нь би Бурханд маш их талархаж байлаа. Үүний дараа эхнэр бид хоёр Төгс Хүчит Бурханы ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрөв.

  Дараа нь эхнэр бид хоёр чуулганы амьдралд нэгдсэн бөгөөд Бурханы үгийг үргэлж цугтаа уншдаг байв. Бурханы үгийг унших тусам зүрх сэтгэлийг минь улам их гэрэл дүүргэж, хүн төрөлхтнийг аврах Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө, Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг болох, хүн төрөлхтний эцсийн төгсгөл, хүрэх газар, хүн амьдралд юуг эрэлхийлэх ёстой зэрэг үнэний янз бүрийн нууцын талаар ойлгодог боллоо. Өөрийнх нь өмнө ирж, Өөрийнх нь үгийг анхаарч, ирээдүй, хувь заяагаа Өөрийнх нь гарт даатгаж, Өөрийнх нь дээд эрх, зохицуулалтад захирагдана хэмээн Бурхан найдаж хүн төрөлхтнийг бүтээсэн гэдгийг би Бурханы үгээр услуулж, хангуулснаар ойлгож авав. Түүнчлэн эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг үг нь Сатаны бүх зальхай явуулгыг ил болгодог бөгөөд үнэнийг ойлгосноор бид сатанлаг санаа, бодлын юу нь буруу болохыг тодорхой харж чаддаг. Энэ маягаар л бид, амьдрахдаа тэдгээр санаанд түшиглэхээ больж, Сатаны хяналт, хүлээсээс өөрсдийгөө бүрмөсөн чөлөөлдөг бөгөөд Бурханы өмнө чөлөөлөгдөн, эрх чөлөөтэй амьдарч чаддаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам олон цуглаанд оролцох үедээ би зарим үнэнийг ойлгож авсан бөгөөд зүрх сэтгэлд маань байсан хоосрол, унтууцал өөрийн мэдэлгүй алга болсон билээ. Зүрх сэтгэлийнхээ гүнд би үгээр илэрхийлшгүй баяр баяслыг мэдрэн, энэ нь Бурханы ерөөл гэдгийг мэдсэн юм.

  Цуглаан дээр би Бурханы дараах үгийг уншлаа: “‘Мөнгө дэлхийг эргүүлдэ’ гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дунд, бүх нийгэмд зонхилдог. Энэ нь хүн бүрд түгээмэл болсон бөгөөд одоо тэдний зүрх сэтгэлд шингэсэн учраас энэ нь чиг хандлага юм гэж та нар хэлж болно. Хүмүүс энэ онч үгийг хүлээн зөвшөөрдөггүй байснаа үүнд дасаж эхэлсэн, ингэснээр тэд бодит амьдралтай харьцах үедээ үүнд аажмаар үг дуугүй зөвшөөрөл өгч, үүний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд эцэст нь тэд үүнд өөрсдийн зөвшөөрлийн тамгыг дарсан. Тийм үү? (Тийм.) Энэ нь хүний завхруулах Сатаны үйл явц биш гэж үү? Магадгүй энд сууж байгаа та нарын зарим нь энэ онч үгийг ижил түвшинд ойлгохгүй байгаа байх, гэхдээ өөрсдийн эргэн тойронд тохиолдсон зүйл болон хувийн дадлага туршлага дээрээ үндэслээд хүн бүхэнд энэ онч үгний талаар өөр өөр түвшний тайлбар болон нотолгоо байгаа, тийм үү? Хүн энэ онч үгний талаар хэр их туршлагатайгаас үл хамааран, хэн нэгний зүрх сэтгэлд үүний үзүүлэх сөрөг нөлөө юу вэ?… Ямар ч мөнгөгүйгээр энэ дэлхий дээр нэг өдөр ч амьдарч чадахгүй мэт, бүр нэг өдөр ч боломжгүй мэт та нарт санагддаггүй гэж үү? (Тийм.) Хүмүүсийн байр суурь нь тэдэнд хэр их мөнгө байгаад суурилдаг ба тэдний хүндтэй байдал ч мөн адил. Ядуу хүмүүсийн нуруу ичгүүртэйгээр бөхийдөг байхад баячууд өндөр байр суурийг эдэлдэг. Тэд ихэмсэг, бардам зогсож, чанга ярьж, биеэ тоосон байдалтайгаар амьдардаг. Энэхүү онч үг болон хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Мөнгө олох нь ямар ч үнээр хийх зүйл гэж олон хүмүүс үздэггүй гэж үү? Олон хүмүүс илүү их мөнгийг хөөцөлдөхдөө өөрсдийн нэр хүнд, цэвэр шударга байдлыг золиослодоггүй гэж үү? Мөнгөний төлөө олон хүмүүс, өөрсдийн үүргээ биелүүлж, Бурханыг дагах боломжоо алддаггүй гэж үү? Энэ нь хүмүүсийн хувьд гарз хохирол биш гэж үү? (Тийм.) Хүнийг ийм түвшинд хүртэл завхруулахдаа энэ арга болон энэ онч үгийг ашиглаж байгааг Сатан муу ёрын биш гэж үү? Энэ нь хорлонтой заль мэх биш гэж үү? Чи энэхүү үгийг үл тоохоос эхлээд эцэст нь үнэн гэж хүлээн зөвшөөрөх хүртэл чиний зүрх сэтгэл Сатаны атганд бүрмөсөн ордог ба тиймээс чи өөрийн эрхгүй түүнтэй амьдарч эхэлдэг. Энэ онч үг нь ямар түвшинд хүртэл чамд нөлөөлсөн бэ? Чи үнэн замыг мэдэж байж болох ч, чи үнэнийг мэдэж байж болох ч үүнийг даган мөрдөх чадалгүй байдаг. Чи Бурханы үгийг тодорхой мэдэж байж болох боловч чи төлөөс төлөхийг хүсдэггүй, төлөөс төлөхийн тулд зовохыг хүсдэггүй. Үүний оронд, чи харин ч эцсээ хүртэл Бурханы эсрэг явахад өөрийн ирээдүй болон заяа тавиланг золиослох болно. Бурхан юу хэлэх нь хамаагүй, Бурхан юу хийх нь хамаагүй, чамайг гэсэн Бурханы хайр гүн гүнзгий, агуу гэдгийг чи хэр их ухаарах нь хамаагүй, эцсээ хүртэл зөрүүдлэн чи энэ үгний төлөө төлөөс төлөх болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, энэ үг чиний үйлдэл болон чиний бодлыг аль хэдийн хянасан бөгөөд чи энэ бүхнийг хаяхын оронд хувь заяагаа энэ үгээр хянуулахыг илүүд үзнэ. Хүмүүс үүнийг хийдэг, тэд энэ үгээр хянагдаж, үүний арганд ордог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө v”-аас).

  Сатан надаар даажигнаж, хор хөнөөл учруулж байсан учраас ийм их шаналалд амьдарч байж гэдгээ би Бурханы үгийг харгалзан өөрийгөө хараад эцэст нь ойлгосон юм. “Мөнгө нэгдүгээрт,” “Мөнгө дэлхийг эргүүлдэг,” “Хүн мөнгөний төлөө үхдэг; шувуу хоолны төлөө үхдэг” гэх зэрэг амьдралын аксиомоор би амьдарч ирсэн, эдгээрийг Сатан надад суулгасан бөгөөд мөнгөтэй байснаар толгой өөд, бахархалтайгаар зогсож, үнэнч шударга хүн байж, бусдад хүндлэгдэн, шилдэг хүний амьдралаар амьдарна гэж би итгэдэг байв. Иймээс илүү их мөнгө олохын тулд хэчнээн аюултай, зүдэргээтэй байсан ч гэлээ, ямар ч хамаагүй ажил хийдэг байсан. Би өөрийн эрүүл мэндийг гаргуунд нь гаргаж, бүр машин юм шиг илүү цагаар шөнөжин ажиллан, мөнгө олохын тулд амиа дэмий эрсдэлд оруулж байв. Би мөнгөний төлөө амиа худалдаж байсан гэж хэлж болох юм. Тэгээд ямар үр дүнд хүрэв? Би мөнгө олж, бусдын бишрэл, магтаалыг олсон ч, бие минь сүйдсэн юм. Мөнгө, нэр хүнд, байр суурь шаналлыг минь намдаахад ямар ч нэмэр болоогүй, бүрэн дүүрэн, аз жаргалтай, баяр хөөртэй амьдралаар амьдрах боломж бүр ч олгоогүй гэдгийг би өвчин тусах үедээ л олж харлаа. Харин ч тэдгээр нь намайг амьдралдаа юуг эрэлхийлэх, амьдралын утга учир юу болохыг мэдэхгүй, хоосрол, төөрөгдлийн байдалтай амьдрахад хүргэсэн; би өдөр бүр түгшүүр, шаналалд алхаж буй үхдэл мэт байсан юм. Амьдралдаа дагаж ирсэн зам маань маш уй гашуутай, шаналалтай байсан бөгөөд энэ бүхэн нь Сатан завхруулж, хор учруулсны үр дүн байсан гэдгийг би олж харсан. Бурханы аврал байгаагүй бол би одоо ч Сатанд хорлуулж, сүйтгүүлж, мөнгөний төлөө шамдан амьдарч, мөнгө, албан тушаалын боол болж, өөрийнхөө амийг хохироон биеэ сүйтгэж, үхэх өдрөө хүртэл Сатанд харгисаар хорлуулж байх байсан юм. “Мөнгө, алдар нэр, хөрөнгө баялаг гэдэг нь хүнийг завхруулж, хорлодог Сатаны арга зам юм байна, эдгээр зүйлийн дотор хүнийг завхруулж, залгих гэсэн Сатаны зальхай явуулга, хорон санаа нуугдаж байдаг гэдгийг би одоо л нэг мэдлээ” хэмээн би бодов. Яг тэр үед би хүнийг хорлож, завхруулдаг Сатаны арга замын тухай бага зэрэг ялган таних чадвартай болж, Бурханы дээд эрхэд захирагдахад бэлэн болсон бөгөөд мөнгө, алдар нэр, хөрөнгө баялгийн төлөөх цөхрөнгүй эрлээ үргэлжлүүлэхээ болихыг хүссэн билээ.

Өөрчлөлт: Шинэ амьдралаар амьдрах нь
  Тэр үеэс хойш би мөнгө олоход бүх анхаарлаа төвлөрүүлэхээ больсон юм; харин цаг зав гарах бүрд Бурханы үгийг уншиж, цуглаанд оролцон, ах эгч нартайгаа Бурханы үгийн талаар нөхөрлөдөг байв. Гэвч би өдөр ажиллаад асар их ядардаг байсан тул цуглаанд оролцож, Бурханы үгийг уншихдаа үргэлж нойрмоглодог байлаа. Энэ нь намайг жаахан түгшээв. Ялангуяа цуглаан дээр ах эгч нар маань үүргээ биелүүлэх явцдаа гаргасан үр дүнгээ хуваалцахыг сонсоод би түгшиж, атаархдаг байв. Бурханд итгэдэг арга зам маань хангалттай сайн биш бөгөөд миний амийн өсөлтийг удаашруулах юм байна гэж надад санагдсан юм. Нэг удаа би сүнслэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байхдаа Бурханы эдгээр үгийг харлаа: “Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй! Хэрэв чи үүнийг өөрийнхөө амьдралын хамгийн агуу зүйл, хоол, хувцас эсвэл бусад ямар нэгэн зүйлээс чухал гэж хандвал чи Бурханд итгэх итгэлийг олж авах болно!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас). Бурханд итгэнэ гэдэг нь Бурхан бий гэдгийг үгээрээ хүлээн зөвшөөрч, цуглаанд оролцох төдий бус гэдгийг би Бурханы үгийг уншсаныхаа дараа ойлгов. Харин энэ нь Бурханы үгийг тунгаах, үнэнийг эрэлхийлэх, чуулган дахь үүргээ биелүүлэх, Бурханы үгийг илүү их хэрэгжүүлж, туулах, Бурханыг болон өөрийгөө мэдэхээр эрж хайх, Бурханы үгийг улам илүү ойлгож, хүний төлөөх Бурханы хүсэл, шаардлагыг ойлгох хүчин чармайлт гаргахад анхаарах явдал юм. Үүнийг хийдэг хүн л Бурханд итгэж, Бурханыг дагадаг хүн мөн. Би удаан хугацаанд Бурханд итгэлгүй, ажил гээд завгүй байснаа, мөн цуглаанд оролцож, Бурханы үгийг унших цаг завгүй явсан учраас Бурханы ажлыг туулах илүү цөөхөн боломж тохиосон талаар би бодов. Хэрэв би үнэнийг илүү эрчимтэй эрэлхийлэхгүй бол яаж илүү их үнэнийг ойлгож, Бурханы авралыг хүртэж чадах юм бэ? “Ингэж болохгүй. Би үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлж, өөрийгөө үнэнээр зэвсэглэх, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулахын тулд илүү их цаг гаргах ёстой” гэж би бодлоо.

  Дараа нь би энэ асуудлыг эхнэртэйгээ хэлэлцлээ. Хангалттай их чөлөөт цагтай болохын тулд хөнгөн ажил олохоор төлөвлөв. Намайг ажлаасаа гармаар байна гэж хэлэхэд захирал маань зөвшөөрөхгүй гэж би огт төсөөлсөнгүй. Захирал маань, “Чамайг явахгүй л гэвэл ямар ч шаардлагыг чинь биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэж хэллээ. “Би илүү цагаар ажилламааргүй байна, бас амралтын өдрүүдэд амарч чаддаг баймаар байна” гэж би хариуллаа. Захирал минь эдгээр нөхцөлийг тэгж уриалгахан хүлээж авна гэж би огт төсөөлсөнгүй. Тэр үеэс хойш би цуглаанд оролцож, Бурханы үгийг унших илүү их цаг завтай боллоо. Нэг өдөр би Бурханы эдгээр үгийг харав: “Хүнд Бурхан байхгүй үед, хүн Түүнийг харж чадахгүй үед, хүн Бурханы дээд эрхийг тодорхой танин мэдэж чадахгүй үед өдөр бүр нь утга учиргүй, үнэ цэнэгүй, хөөрхийлөлтэй байдаг. Хүн хаана ч байсан, ажил нь ямар ч байсан хүний амьдрах арга зам болон зорилгоо хөөцөлдөх явдал нь хүн үүнийгээ эргэн дурсаж ч чадашгүй их эцэс төгсгөлгүй уй гашуу, хөнгөвчлөхийн аргагүй зовлон шаналлаас өөр юуг ч авчрахгүй. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, жинхэнэ хүмүүний амьдралыг эрж хайх үед л хүн бүх уй гашуу, зовлон шаналлаас аажмаар ангижирч, амьдралын бүхий л утгагүй хоосон байдлаас салж чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас).

  Би Бурханы үгийг тунгаах явцдаа мөнгөний төлөө амиа худалдаж өнгөрөөсөн тэр олон жилийг бодохгүй байж чадсангүй. Би Бурханы дээд эрхийг мэдэлгүй, Сатаны амьдралын аксиомоор амьдарч явсан учраас мөнгө, нэр хүнд, байр суурийг сохроор хөөцөлдөн, маш их энэлэн шаналж, ямар ч аз жаргалгүй байсан юм. Түүнчлэн хөрөнгө баялаг нь бидний гадна байдаг материаллаг зүйл бөгөөд өвчинд нэрвэгдэх үед хэчнээн их мөнгөтэй байлаа ч бидний амийг аварч, өвдөлтийг өчүүхэн ч гэсэн намдааж чадахгүй гэдгийг би үнэхээр ойлгох болсон билээ. Сатан биднийг уруу татах, шунахай зүрх сэтгэлээс маань зуурах, биднийг Бурханы дээд эрхэд захирагдах чадваргүй болгож, Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэх, Бурханы халамж, хамгааллаас зайлахад хүргэхийн тулд мөнгө, алдар нэр, хөрөнгө баялгийг ашигладаг бөгөөд Сатан биднийг хянаж, хорлож, бидэн дээр дэвсэлдэг. Одоо би ахин хувь заяаныхаа эсрэг тэмцэж, мөнгөний төлөө амиа худалдахыг хүсэхгүй байна—энэ бол жинхэнэ амьдрал биш. Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдаж, Бурханыг хангалуун байлгахаар амьдран, Бурханд гэрчлэл хийх бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлснээр л бид хоосон, шаналалтай амьдралаасаа салж, үнэ цэн, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадна!

  Бурханы хайрыг хариулахын тулд эхнэр бид хоёр сайн мэдээ түгээдэг хүмүүсийн эгнээнд нэгдсэн билээ. Одоо би ах эгч нартайгаа хамт өдөр бүр сайн мэдээг түгээж, Бурханд гэрчлэл хийдэг. Би маш баялаг амьдралаар амьдарч, зүрх сэтгэлд минь маш амар амгалан, баяр баясгалантай байдаг. Миний бүхий л сүнс цоо шинэ хандлагатай болсон. Таньдаг бүх хүн маань намайг залуу харагдаж байна гэцгээдэг бөгөөд энэ нь надад хайрласан Бурханы ерөөл гэдгийг би мэддэг. Сатаны хүлээс, хор хөнөөлөөс үнэхээр ангижирч, аз жаргалтай амьдралаар амьдрах боломж олгосон авралынх нь төлөө Бурханд талархъя.

No comments:

Post a Comment