Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Нэр алдар ба Мөнгө. Show all posts
Showing posts with label Нэр алдар ба Мөнгө. Show all posts

2019/11/13

Би амьдралын зөв зорилгыг олж, амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ баяртай гэж хэлсэн



  “Бурхан намайг далай шиг олон түмнээс, сонгож хажуудаа авчирсан. Түүний үнэн, энэрэнгүй үгс зүрхийг минь дулаацуулсан, Түүний тууштай дуудлага намайг зүүднээс минь сэрээсэн. Түүний танил дуу, үзэсгэлэнт царай, Анх байснаас өөрчлөгдөөгүй. Түүний гэрт, Түүний хайрыг би амтална. Ингэж би ойртон, хагацахыг хүсэхгүй. Бурхангүйгээр өдрүүд дэндүү хүнд болсон. Би зовлондоо туучин гэлдрэхэд. Түүний хамгаалалт намайг дагуулсан. Одоо Бурханы үгтэй байхад сэтгэл минь ханамжтай” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханаас хагацахгүй”-ээс). Энэхүү уянгалаг сайхан магтан дууг сонсох болгондоо би Бурханд талархах сэтгэлээр дүүрдэг юм. Бурхан л намайг мөнгөний ангалаас аварч, тэгтлээ үхэн хатан шаргуу ажиллахыг минь болиулсан бөгөөд амиа мөнгөөр худалдаж байсан өдрүүддээ би баяртай гэж хэлсэн юм …

Миний тэмцэл: Бие, сэтгэлээрээ туйлдсан нь
  Би ядуу гэр бүлээс гаралтай тул бага байхад найз нөхөд, хамаатан садан маань шоолж, дорд үздэг байсан, иймээс би өсөж том болоод их мөнгө олж, амьдралд шилдэг нь болж, тэр хүмүүсээр өөрийгөө анхааруулж, анзааруулна гэх нууцхан шийдвэр гаргасан юм. Өсөж том болоод би мөнгө олох арга зам хайхын тулд үргэлж хоолонд дааж, хэрхэн мөнгө олохыг мэддэг олон найзтай болов. Нэг удаа манай найзууд хэтэрхий их уугаад, өөр хүмүүстэй зодолдов. Зодооныг болиулах гэж оролдох үедээ би нүдээ гэмтээсэн бөгөөд үүнээсээ болж эмнэлэгт хэвтэв. Гэвч тэр үед найзууд маань бүгд надаас зайгаа барьцгаасан. Үүнд миний урам их хугарсан юм. Эмчилгээнд их мөнгө орсон учраас гэр бүл маань асар их өрөнд орж, энэ нь надад асар их дарамт учруулав. Иймээс би үргэлж шөнө унтаж чаддаггүй байсан бөгөөд заримдаа шөнө дүлээр босоод, голын эрэг дээр очиж уйлдаг байлаа. Бодит байдал харгис байгаа нь, энэхүү мөнгөнд донтсон нийгэмд хүний нийгмийн байр суурийг хэр мөнгөтэйгөөр нь хэмждэг юм байна гэдгийг надад улам бүр мэдрүүлэв. Иймээс би заавал маш их мөнгө олж, амьдрал дахь дорд байр сууриа өөрчилнө гэж дахин нэг удаа сэтгэл шулуудлаа.

2019/07/16

Бурханы дээд эрхийг мэдэн, мөнгөний боол байхаа болигтун


  Намайг бага байхад аав минь надад, “Хүү минь, манай гэр бүл тарчигхан болохоор чи ямар нэг зүйл хүсвэл мөнгө олох ёстой. Мөнгөтэй бол чамд бүх зүйл байх болно!” гэж байнга хэлдэг байлаа. Тэр үеэс хойш би гэр бүлээ сайхан амьдруулахын тулд их мөнгө олдог ажилтай болохыг мөрөөддөг байв.

  Би өсөж том болоод, сургуулиа төгссөний дараа нэгэн зоогийн газарт дагалдангаар ажиллаж, мөн химийн үйлдвэрт агуулахын эрхлэгчээр ажиллах болов. Хэдийгээр ажиллаад ядардаг байсан ч олж байгаа мөнгө минь аажмаар өсөхийг хараад ажил хэчнээн хүнд хэцүү ч бай, энэ бүхэн зохистой гэж боддог байлаа.

  Дараа нь нэг хамаатан маань надад хувцасны компанид ажилд ороход тусалсан бөгөөд захирал нь надад: “Шаргуу ажиллаж л байвал чи удахгүй байр, машин авч чадна” гэж хэлсэн юм. Түүний ингэж хэлэхийг сонсоод ажил хийх хүсэл минь оргилж, бүх бодлоо ажилдаа хандуулав. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа би ганц ч гэрээ байгуулж чадаагүй хэвээр л байлаа. Менежер надад ингэж анхааруулав, “Энэ нийгэмд шаргуу ажиллахад бэлэн байна гэдэг хангалтгүй. Чи хувийн харилцаа үүсгэх ёстой!” Менежерээс ийм утга учиртай үг сонсоод би гүн бодолд автав: Би чинь ичимхий, хувийн харилцаа тогтоохдоо хамгийн муу. Гэхдээ хүмүүстэй харилцдаг аргаа өөрчилж, чиг хандлагыг дагахгүй бол би ямар ч мөнгө олж чадахгүй. Тэгвэл би болон гэр бүлийнхэн маань хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй… Энэ бодолтой би нэг хэсэгтээ тэмцэлдсэн боловч дараа нь их мөнгө олохын тулд бэлэг өгөх, янз бүрийн компанийн менежерүүдтэй хувийн харилцаа тогтоох зэргийг хамтран ажиллагсдаасаа суралцаж эхлэв. Би харилцагчдаа байнга хооллож, ундлахаар гадуур авч явж, тэдэнтэй цуг караоке ордог байв. Нэг удаа харилцагчаа оройн зоогт оруулахаар хотоос гарсан бөгөөд хэтэрхий их архи уусан учраас зочид буудалдаа эргэн ирээд ихээхэн бөөлжиж орхив. Ходоод минь үнэхээр их өвдсөн боловч зүрх сэтгэл минь бүр ч их өвдөж байлаа. Мөнгө олохын тулд өөрийгөө өөрчлөх ёстой болж, нийгмийн бүх төрлийн үйл ажиллагаанд байнга оролцон, бусад хүмүүсийн гутлыг долоон, дүр эсгэж, бүр өдөр бүр архи уун биеэ хордуулсан тухайгаа би бодов. Нийгмийн үйл ажиллагаа бүрийн дараа бие сэтгэлээрээ туйлдсан санагддаг байв. Аа! Ажлын маань хамтрагч нэг удаа, “Бид залуудаа мөнгөний төлөө амиа худалддаг боловч насан өндөр болохоороо амь худалдаж авахын тулд мөнгөө ашигладаг!” хэмээн тохуурхан хэлснийг би саналаа. Эдгээр үгийг бодоход жаахан гунигтай санагдав. Гэвч гэр бүлээ сайхан амьдруулахаар мөнгө олохын тулд үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж надад санагдсан билээ!