Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Аврагч. Show all posts
Showing posts with label Аврагч. Show all posts

2020/01/09

Эргэн ирэх үедээ Эзэн хүнд хэрхэн харагдах вэ?


 Эргэн ирэх үедээ Эзэн хүнд хэрхэн харагдах вэ? 
  Эзэн Есүс амилж, тэнгэр лүү гарснаас хойш хэдэн зуун жилийн туршид итгэгчид бид Аврагч Есүсийн эргэн ирэлтийг ихэд хүсэн тэмүүлсэн билээ. Эзэнийг эргэн ирэх үед дахин амилсан Есүсийн сүнслэг бие бидэнд харагдах болно гэж ихэнх хүн итгэдэг. Гэвч Бурхан яагаад эцсийн өдрүүдэд хүний Хүүгийн бие махбодтой болж хүнд харагдсан юм бэ? Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн,“Хэрэв Бурхан махан бие болохгүй юм бол хүнд Тэрээр үзэгддэггүй, мэдэгддэггүй Сүнс хэвээр үлдэнэ. Хүн махан биетэй ба Бурхан хүн хоёр нь хоёр өөр ертөнцийнх бөгөөд шинж чанараараа ялгаатай. Бурханы Сүнс нь махан биетэй хүнтэй таарахгүй ба тэдгээрийн хооронд ямар ч харьцаа байж чадахгүй. …” “Зөвхөн махан бие болсоноор л Тэр биечлэн Өөрийн үгсийг бүгдийн чихэнд хүргэн, чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгээр хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Зөвхөн үүнийг л Түүний үгээр хүрсэн үр дүн гэдэг…”

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

2020/01/03

Гоё магтан дуу “Хаанчлалын сүлд дуулал Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” Онцлох үзүүлбэр 3


Гоё магтан дуу “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” Онцлох үзүүлбэр 3: Гамшгийн дараах шинэ тэнгэр, газар

  Сэтгэл хөдөлгөм хаанчлалын сүлд дуулал хангинаж, Бурхан хүмүүсийн дунд ирснийг бүх орчлон ертөнцөд зарлалаа! Бурханы хаанчлал ирлээ! Бүх хүн уухайлж, бүх зүйл баясна! Тэнгэр даяарх бүх зүйл баяр цэнгэлээр бялхдаг. Хэчнээн сэтгэл булаам баярт дүр зураг вэ?

  Зовлон шаналалд амьдардаг, Сатаны завхралын хэдэн мянган жилийг туулсан хүмүүсийн дундаас Бурханы ирэлтийг хүсэн хүлээдэггүй, эрмэлздэггүй хэн байх билээ? Эрин үеүдийн туршид Бурханы хэчнээн олон итгэгч, дагагчид Сатаны нөлөөн дор зовлон, гамшиг, хавчлага, хагацлыг туулсан билээ? Бурханы хаанчлал удахгүй ирээсэй гэж найддаггүй хэн байх билээ? Хүний ертөнцийн баяр хөөр, уй гашууг амталчихаад үнэн болон зөвт байдал хүмүүсийн дунд засаглахыг хүн төрөлхтнөөс хэн нь хүсэхгүй байх билээ?

  Бурханы хаанчлал ирэхэд бүх улс үндэстэн, ард түмний цөхрөлтгүй хүлээсэн өдөр эцэст нь ирлээ! Энэ үед тэнгэр, газар дахь бүх зүйлийн дундах дүр зураг ямар байх вэ? Хаанчлал дахь амьдрал хэчнээн үзэсгэлэнтэй сайхан байх вэ? “Хаанчлалын сүлд дуулал: Хаанчлал дэлхий ертөнц дээр бууж ирлээ” гэх дуу таныг удирдаж, мянган жилийн хүсэл тэмүүллийг тань биелүүлэх болно!

Санал болгож буй видеонууд:

2019/10/27

Magtan duu 2019 “Бурхан бол бүх хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс” Praise and worship


Magtan duu 2019 “Бурхан бол бүх хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс” Praise and worship

Бурханы сүүлчийн ажил нь
зөвхөн хүнийг шийтгэхийн төлөө биш,
Түүнчлэн хүний хүрэх газрыг зохицуулж,
Хийсэн бүгдийнхээ төлөө
бүхний сайшаалыг хүртэхийн төлөө юм.
Бурхан Өөрийнх нь хийсэн зүйл зөв гэдгийг,
хийсэн бүхэн нь зан чанарынх нь илэрхийлэл гэдгийг
хүн бүр хараасай гэж хүсдэг.
Хүнийг бүтээсэн нь хүний ажил биш,
байгалийн ажил бүр ч биш.
Харин бүгдийн дундаас
амьтай болгоныг тэжээдэг нь Бурхан юм.
Бурхан бол хүний цор ганц аврал, найдвар,
Түүн дээр бүх хүн төрөлхтний
оршин тогтнол тулгуурладаг.
Бурханы хийсэн ажлыг хэн ч орлуулж чадахгүй.
Хүн сайн үйлсээрээ ачийг нь хариулж чадна гэдэгт
Бурхан найддаг.

2019/10/16

Бурханы үгийн магтан дуу “Бие махбод болсон хүний Хүү бол Бурхан Өөрөө билээ” Praise and worship


Бурханы үгийн магтан дуу “Бие махбод болсон хүний Хүү бол Бурхан Өөрөө билээ” 

Бурханы бурханлаг чанар мах, цусаар биеллээ олоход
Түүний оршихуй бүдэг биш болсон.
Хүн Бурханыг харж, Түүнд ойртож чадах болсон.
Хүний Хүүгийн үг, ажил, үйлдлээс тэд
Бурханы хүсэл, бурханлаг чанарыг
ойлгож, ухаарах боломжтой болсон.
Хүн чанараар дамжуулан хүний Хүү
Бурханы хүсэл, бурханлаг чанарыг илэрхийлсэн.
Бурханы хүсэл, зан чанарыг харуулснаар Тэр
сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг
хүмүүст илчилсэн.
Тэд махбодтой, дүр төрхтэй Бурханыг харсан.

2019/10/03

Magtan duu 2019 “Магтаал Сионд ирлээ” Praise and worship


Magtan duu 2019 “Магтаал Сионд ирлээ” Praise and worship

Магтаал Сионд ирлээ.
Бурханы орших газар хэдийн гарч ирсэн.
Магтаал Сионд ирлээ.
Бүгд Түүний ариун нэрийг магтан дуулж,
Түүний нэр түгэж байна.
Төгс Хүчит Бурхан! Ертөнцийн Захирагч,
Сүүлчийн Христ, бидний гэрэлт Нар,
Ертөнцийн хамгийн сүр жавхлант Сион уулаас мандлаа!
Магтаал Сионд ирлээ.
Бид бүгд Таныг уухайлан магтаж, дуулж бүжиглэнэ.
Та үнэхээр бидний Аврагч, ертөнцийн Эзэн билээ.

Та бүлэг ялагчдыг бий болгож,
Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн.
Бүгд энэ уул руу эргэн ирж,
Таны сэнтийн өмнө сөгдөн мөргөх ёстой!
Та бол цор ганц жинхэнэ Бурхан,
Та алдар суут, эрхэм билээ.
Бүх алдар, магтаал, эрх мэдэл Таны сэнтийнх билээ!
Амийн ундарга сэнтийнээс урсаж,
Таны хүмүүсийг усалж, тэжээн,
бидний амь өдөр бүр өөрчлөгдөнө.
Шинэ гэрэл биднийг гэгээрүүлж, дагаж,
Бурханы тухайн шинэ зүйлсийг үргэлж илчилнэ.
Магтаал Сионд ирлээ.
Бурханы орших газар хэдийн гарч ирсэн.
Магтаал Сионд ирлээ.
Бүгд Түүний ариун нэрийг магтан дуулж,
Түүний нэр түгэж байна.
Төгс Хүчит Бурхан! Ертөнцийн Захирагч,
Сүүлчийн Христ, бидний гэрэлт нар,
Ертөнцийн хамгийн сүр жавхлант Сион уулаас мандлаа!
Магтаал Сионд ирлээ.
Бид бүгд Таныг уухайлан магтаж, дуулж бүжиглэнэ.
Та үнэхээр бидний Аврагч, ертөнцийн Эзэн билээ.

2019/09/29

Бурханы үгийн магтан дуу“Бурханы нэрийн утга учир”


Бурханы үгийн магтан дуу“Бурханы нэрийн утга учир”

Үеийн үед, Түүний ажлын үе шат болгонд
Бурханы нэр бэлгэдлийн ач холбогдолтой,
дэмий хоосон зүйл биш.
Түүний нэр бүхэн эрин үеийг төлөөлдөг.

Ехова, Есүс, Мессиа бүгд Бурханы Сүнсийг төлөөлдөг.
Эдгээр нэр нь
Бурханы удирдлагын эрин үеүдийг төлөөлдөг ч
Бурханыг бүрэн төлөөлдөггүй.
Газар дээр хүний Бурханыг дууддаг нэрс
Түүний зан чанар хийгээд
Тэр хэн болохыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй.
Тэдгээр нь зөвхөн өөр өөр үеүдийн Бурханы нэр.
Тиймээс эцсийн үед, эцсийн өдрүүд ирэхэд
Бурханы нэр ахин нэг удаа өөрчлөгдөх болно.
Түүнийг Ехова, Есүс, Мессиа гэж дуудахгүй.
Түүнийг Төгс Хүчит, Сүр Жавхлант Бурхан гэж дуудна.
Энэ нэрээр Тэр энэ үеийг дуусгана.

2019/09/07

Баримтат кино“Бүхнийг Захирагч Нэгэн”гайхалтай клип: (9) Израильчуудад өгсөн Бурханы амлалт


Баримтат кино“Бүхнийг Захирагч Нэгэн”гайхалтай клип: (9) Израильчуудад өгсөн Бурханы амлалт

  Хэдэн зуун жил хуулинд хянуулж байсны дараа Израильчууд гэм буруугийнхаа төлөө хуулиар яллагдаж, цаазлуулах эрсдэлтэй нүүр тулгарчээ. Тэд хувь заяа, оршин тогтнолыг нь өөрчлөх амлалтыг өөрсдөд нь өгсөн Бурханыг яаран дуудлаа. Тэгвэл тэр амлалт нь юу байсан бэ? “Израильчуудад өгсөн Бурханы амлалт” хэмээх, Христийн киноны энэ гайхалтай хэсэг хариултыг нь илчилнэ.


2019/08/21

Эзэн Есүс ирчихсэн“Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг” Трейлер


Эзэн Есүс ирчихсэн“Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг” Хаанчлалын магтаал хөгжимт драм (Трейлер)

  Одод түгсэн, нам гүм, амгалан шөнийн тэнгэр дор хэсэг Христчүүд Аврагчийн эргэн ирэхийг чин үнэнчээр хүлээж хөгжилтэй аянд дуулж, бүжиглэнэ. "Бурхан эргэн ирсэн", "Бурхан шинэ үгсийг өгүүлжээ" гэсэн баяртай мэдээг дуулахдаа тэд гайхаж бас хөөрчээ. Тэд: "Бурхан эргээд ирсэн гэв үү?" "Бурхан аль хэдийн гарч ирсэн гэв үү?" гэж бодно. Сониучирхан бас эргэлзэн тэд бие биеийнхээ араас Бурханы шинэ үгийг эрэх аялалдаа гарна. Хүнд бэрх эрлийнхээ явцад зарим нь эргэлзэж байхад бусад нь бүхнийг зүгээр л хүлээж авч байв. Зарим нь ямар ч тайлбаргүйгээр ажиглаж байхад бусад нь санал дэвшүүлж, хариултыг Библиэс хайж байсан ч эцэстээ үр дүнгүй байлаа ... Ийнхүү шантрах мөчид нь гэрч тэдэнд Хаанчлалын эрин үеийн Библийн нэг хувийг авчирч өгөхөд тэд номны үгэнд ихэд шимтэв. Энэ ямар төрлийн ном юм бэ? Тэд үнэхээр энэ номноос Бурханы өгүүлсэн шинэ үгсийг олсон болов уу? Тэд Бурханы илрэлтийг угтаж авсан уу?

2019/08/16

Эзэн Есүс ирчихсэн | Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг | Хаанчлалын магтаал хөгжимт драм


  Одод түгсэн, нам гүм, амгалан шөнийн тэнгэр дор хэсэг Христчүүд Аврагчийн эргэн ирэхийг чин үнэнчээр хүлээж хөгжилтэй аянд дуулж, бүжиглэнэ. "Бурхан эргэн ирсэн", "Бурхан шинэ үгсийг өгүүлжээ" гэсэн баяртай мэдээг дуулахдаа тэд гайхаж бас хөөрчээ. Тэд: "Бурхан эргээд ирсэн гэв үү?" "Бурхан аль хэдийн гарч ирсэн гэв үү?" гэж бодно. Сониучирхан бас эргэлзэн тэд бие биеийнхээ араас Бурханы шинэ үгийг эрэх аялалдаа гарна. Хүнд бэрх эрлийнхээ явцад зарим нь эргэлзэж байхад бусад нь бүхнийг зүгээр л хүлээж авч байв. Зарим нь ямар ч тайлбаргүйгээр ажиглаж байхад бусад нь санал дэвшүүлж, хариултыг Библиэс хайж байсан ч эцэстээ үр дүнгүй байлаа ... Ийнхүү шантрах мөчид нь гэрч тэдэнд Хаанчлалын эрин үеийн Библийн нэг хувийг авчирч өгөхөд тэд номны үгэнд ихэд шимтэв. Энэ ямар төрлийн ном юм бэ? Тэд үнэхээр энэ номноос Бурханы өгүүлсэн шинэ үгсийг олсон болов уу? Тэд Бурханы илрэлтийг угтаж авсан уу?

2019/08/09

Magtan duu“Бурхан бүх хайраа хүн төрлөхтөнд өгсөн” Praise and Worship (Lyrics)


Magtan duu“Бурхан бүх хайраа хүн төрлөхтөнд өгсөн” Praise and Worship

Өөрийн зөвт байдал, Өөрийн сүр хүч
эсвэл уур хийлэнгээ харуулсан ч бай,
Бурхан Өөрийн удирдлагыг гүйцэлдүүлж,
Өөрийн хайраараа хүнийг авардаг.
Хэр их хайр вэ? гэж зарим нь асуудаг.
Гэвч хариулт нь хэр их биш,
Бурханы хайр бол 100 хувь юм.
Бурханы хайр хэрвээ өчүүхэн төдий дутсан бол
хүмүүс аврагдахгүй байсан.
Өөрийн бүх хайраа хүн төрлөхтөнд Бурхан өгсөн.
Өөрийн бүх хайраа Бурхан өгдөг.
Өөрийн бүх хайраа Бурхан өгдөг.
Өөрийн бүх хайраа Бурхан хүн төрлөхтөнд өгдөг.
Өөрийн бүх хайраа Тэр өгдөг.
Өөрийн бүх хайраа Тэр өгдөг.

2019/06/28

Чуулганы магтан дуу 2019 “Миний гэр хаана байна вэ”


Чуулганы магтан дуу 2019 “Миний гэр хаана байна вэ”

Жижигхэн бийр цаасаа аваад,
би жижигхэн байшин зурлаа.
Ээж минь байшин дотор нь байна,
аав маань ч бас байна.
Эгч бид хоёр наранд гарч тоглон,
нар бидэн дээр гэрэлтэж байна,
бид дулаан уур амьсгалаар дүүрэн байна.
Ээж инээмсэглэж байна, аав маань ч бас инээж байна.
Эгч бид хоёр инээж байна, бүгд л инээж байна.
Энэ бол миний гэр бүл,
цаасан дээр зурагдсан байгаа нь.
Энэ бол миний мөрөөдөл, энэ бүгд миний мөрөөдөл.

Би жижиг цүнхээ аваад
огт танихгүй газар луу явж байна.
Аав дотор нь байна, гэхдээ ээж гадаа нь байна.
Би жижиг цүнхээ аваад
өөрийн мэдэх гэр лүү явж байна.
Ээж дотор нь байна, аав гадаа нь байна.
Би жижиг цүнхээ чанга бариад,
зам даган хэрэн хэссээр,
ганцаардаж байна, хаашаа явахаа мэдэхгүй байна.
Миний жижигхэн цүнх минь байна,
энэ цорын ганц найз минь болдог.
Энэ л миний цор ганц гэр,
миний зугатаж чадахгүй ганц гэр.