Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Бурханы ажлын гурван үе шат. Show all posts
Showing posts with label Бурханы ажлын гурван үе шат. Show all posts

2019/08/13

Яагаад Бурхан хүн төрөлхтнийг аврахыг хүсдэг вэ?


Бурханы сонгодог үгс:

  Бурхан эхэндээ амарч байсан. Тэр үед дэлхий дээр хүн болон өөр ямар ч зүйл байгаагүй ба Бурхан ямар ч ажил хийгээгүй байлаа. Хүн төрөлхтөн оршиж, хүн төрөлхтөн ялзарсан цагаас л Бурхан удирдлагын ажлаа хийж эхэлсэн. Түүнээс хойш Бурхан амрахаа больж, харин оронд нь хүн төрөлхтний дунд Өөрийгөө завгүй байлгаж эхэлсэн. Хүн төрөлхтний ялзралаас болж Бурхан амралтаасаа гарсан ба мөн тэргүүн тэнгэрэлчийн бослогоос болж Бурхан амралтаасаа гарсан юм. Хэрвээ Бурхан Сатаныг ялж, ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол Бурхан дахин хэзээ ч амралтанд орж чадахгүй. Хүнд амралт дутагддаг шиг Бурханд ч мөн дутагддаг. Бурхан дахин нэгэнтээ амралтанд ороход хүн бас амралтанд орох болно. Амарч байгаа амьдрал гэдэг ямар ч дайнгүй, ямар ч бузар зүйлгүй, ямар ч шударга бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл Сатаны хөндлөнгийн оролцоо (энд “Сатан” гэдэг нь дайсагнасан хүчийг хэлж байна), Сатаны ялзруулалт, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Ээзнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар бүхлээрээ амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний амар тайван амьдрал юм. Бурхан амралтанд орох үед газар дээр шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсагнасан хүчний халдлага байхгүй байх болно. Хүмүүс бас шинэ ертөнцөд орох болно; тэд Сатаны ялзралд автсан хүн төрөлхтөн байхаа больж, харин Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс байх болно. Хүн төрөлхтний амралтын өдөр нь Бурханы ч бас амралтын өдөр байна. Хүн төрөлхтөн амралтанд орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан; Тэр анхнаасаа амралт үгүй байсан юм биш.

2018/12/10

Төгс Хүчит Бурханы айлдвар | Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм


  Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе төгсгөлдөө ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дууссан бөгөөд хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил оршин байхгүй ба ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний гажуудлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал яаралтай хэрэгтэй байсан учраас Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн ба зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн гэсэн үг юм. “Хүн төрөлхтнийг удирдах” нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзруулагдаагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Үүний оронд энэ нь Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, иймээс хүн төрөлхтнийг удирдах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин зөвхөн ажлын гурван үе шатыг хамардаг ба энэ нь дэлхийн бүтээлээс тусдаа юм. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд бүх хүний мэдэх ёстой зүйл. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба цаашлаад хүний авралын үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы тааллыг олохын тулд хоосон сургаалын дагуу хэрхэн үйлдэх вэ гэдгийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар ямар ч таамаг байхгүй бол энэ нь Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл юм. Чи Бурханы удирдлагын ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртлөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлгосноор сэтгэл ханах ёсгүй—хэрвээ ийм байдаг бол чи хэтэрхий үхширмэл үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц мөн түүнчлэн сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ чи зөвхөн өөрийн амьтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход төвлөрч, бүх нууц болон үзэгдлүүдээс хамгийн агуу энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол чиний амь харахаас өөр ямар ч хэрэггүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?

2018/11/28

Эзэний эцсийн өдрүүд дэх илрэлт ба ажил “Хаанчлалын эрин үе нь үгийн эрин үе юм”(Нэгдүгээр хэсэг)



  Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой гэдгийг хүн тэр үгээр дамжуулан мэдэх болсон. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр нь дамжин бүтдэг. Хүн тэр үгээр илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. 

2018/09/30

“Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Бурханы нэр үнэхээр өөрчлөгдөхгүй юү (Монгол хэлээр)


  Шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид нь итгэгчдэд байнга Эзэн Есүсийн нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд зөвхөн Эзэн Есүсийн нэрэнд найдах замаар бид аврагдах болно гэж номлодог. Иймэрхүү үзэл бодол нь үнэнтэй нийцдэг үү? Ехова Бурхан:“Надаас өмнө Бурхан байгаагүй, Миний дараа ч байхгүй. Би зөвхөн Би л Ехова мөн; Надаас өөр аврагч байхгүй.” (Исаиа 43: 10-11). гэж хэлсэн. Нигүүлслийн эринд махбод болсон Бурхан Есүсийн нэрийг авчээ. Бурхан өөрчлөгддөггүй учраас Түүний нэр өөрчлөгдөнө гэж үү? Цаашлаад, Бурхан эцсийн өдрүүдэд шинэ нэртэй болохыг Илчлэлд зөгнөсөн байдаг, иймээс энэ бүхэн юу гэсэн үг вэ? Олон хүмүүс энэ асуудалд төөрөгддөг боловч энэ богино хэмжээний видео танд үнэнийг илчлэх болно.

  Сайн мэдээний кино “Бурханы нэр өөрчлөгдсөн үү ?!” Аврагч Есүсийн эргэн ирэлт (Трейлер)

  

“Бурханы нэр өөрчлөгдсөн ?!” киноны клип: Библиэс өөр номонд Бурханы үг байдаг уу? (Монгол хэлээр)


  Библи ингэж хэлдэг: “Сэнтийн дээр сууж байгаа Түүний баруун гарт, дотор нь болоод ар талд нь бичиж, долоон тамгаар лацадсан ном байгааг Би харлаа” (Илчлэл 5: 1). “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун; Ялагчид би нууцалсан маннаг идүүлэхээр өгнө.…” (Илчлэл 2: 17). Библид өгүүлснээр, эцсийн өдрүүдэд Эзэн буцаж ирэхдээ энэ хуйлмал номыг дэлгэж, долоон лацыг нээж, хүнд нууцалсан маннаг өгнө. Гэхдээ шашны ертөнцийн ихэнх пасторууд болон ахлагчид нь Бурханы бүх үг Библид бичигдсэн бөгөөд Библиэс өөр номонд Бурханы үгс байдаггүй гэдэгт итгэдэг. Ийм үзэл бодол үнэнтэй нийцдэг үү? Библиэс өөр ямар ч номонд Бурханы үгс байдаггүй гэж үү? Энэ богино хэмжээний видео танд зориулж эдгээр асуултуудыг эрэл хийнэ. 

  Санал болгож буй видео:  Библиэс өөр Бурханы үг байдаг уу?