Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд. Show all posts
Showing posts with label Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд. Show all posts

2019/09/23

Ариун Сүнсний үг“Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” Хоёрдугаар хэсэг


Ариун Сүнсний үг“Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” Хоёрдугаар хэсэг (монгол хэлээр)

Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Бурханы замаар алхах: Бурханаас эмээж, муугаас зайлах
Хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа эсэхийг шалгахын тулд Бурхан олон янзын сорилт ашигладаг
Бурханаас айхгүй, муугаас зайлахгүй байх нь Бурханыг эсэргүүцэх юм ” гэх агуулгуудыг багтаана.

Санал болгож буй видеонууд:
Эцсийн өдрүүдийн Христийн айлдваруудын уншлагууд

2019/04/28

Дөрөв дэх өдөр Бурхан Өөрийн эрх мэдлийг дахин нэгэнтээ ашиглахад хүн төрөлхтний улирал, өдөр, жил бий болсон


  Бүтээгч Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Өөрийн үгийг ашигласан ба ийм байдлаар Тэр Өөрийн төлөвлөгөөний эхний гурван өдрийг өнгөрүүлсэн. Энэ гурван өдрийн туршид Бурхан завгүй мэт харагдаагүй эсвэл Өөрийгөө ядраагаагүй; эсрэгээр нь Тэр Өөрийн төлөвлөгөөний анхны гайхалтай гурван өдрийг өнгөрөөсөн ба дэлхий ертөнцийн үндсэн өөрчлөлтийн агуу үүргийг гүйцэтгэсэн. Түүний нүдний өмнө цоо шинэ ертөнц бий болсон ба Түүний бодол дотор битүүмжлэгдэн байсан гайхалтай дүр зураг эцсийн эцэст хэсэг хэсгээрээ Бурханы үгээр илчлэгдсэн юм. Шинэ зүйл бүрийн илрэлт нь шинээр төрсөн хүүхэд мэт байсан ба Өөрийнх нь бодолд байсан дүр зургууд амилсныг харах Бүтээгчид таатай байлаа. Энэ үед, Түүний зүрх сэтгэл нь сэтгэл ханамжийн хэлтэрхийг олж авсан боловч Түүний төлөвлөгөө дөнгөж эхэлж байв. Нүд ирмэхийн зуурт шинэ өдөр ирсэн ба Бүтээгчийн төлөвлөгөөний дараагийн хуудас юу байсан бэ? Тэр юу гэж хэлсэн бэ? Тэр Өөрийн эрх мэдлийг хэрхэн үзүүлсэн бэ? Мөн үүний зэрэгцээ, энэ шинэ дэлхий дээр ямар шинэ зүйлс бий болсон бэ? Бүтээгчийн удирдамжийн дагуу, Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр буюу дахин нэг шинэ эхлэлийн өдөрт бидний харц шилжлээ. Мэдээж Бүтээгчийн хувьд энэ нь маргаангүйгээр өөр нэгэн гайхалтай өдөр байсан ба өнөөгийн хүн төрөлхтний хувьд туйлын чухал өдөр байлаа. Энэ нь мэдээж үнэлж баршгүй өдөр байсан юм. Энэ нь хэр гайхалтай, энэ нь хэр чухал мөн хэр үнэлж баршгүй үнэ цэнэтэй байсан бэ? Эхлээд Бүтээгчийн хэлсэн үгсийг сонсоцгооё…

  “Бурхан, ‘Огторгуйн мандалд Шөнө ба өдрийг хуваах, шинж тэмдэг буюу улирал, өдөр ба жилийг ангилах гэрэлтүүлэгчид бий болог: Тэднийг дэлхийг гэрэлтүүлэх огторгуйн мандал дахь гэрэл нь байг’ хэмээв, тэгэхэд Түүний хэлсэн ёсоор болов” (Эхлэл 1:14-15). Энэ нь, хуурай газар болоод үүн дээрх өвс ургамлыг Бурхан бүтээсний дараа бүтээлүүдээр дамжуулан харуулсан Түүний эрх мэдлийн өөр нэгэн илэрхийлэл байв. Бурханд тийм хүч чадал байдаг учраас Бурханы хувьд ийм үйл хэрэг нь мөн адил амархан байсан; Бурхан Өөрийн үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэгдэх болно. Бурхан тэнгэрт гэрэлтүүлэгч бий болохыг тушаасан ба эдгээр гэрэлтүүлэгчид нь зөвхөн тэнгэрт болон газар дээр гэрэлтээд зогсохгүй өдөр шөнө, улирал, хоног, жилийн тэмдэг болж байсан. Ийм байдлаар Бурхан Өөрийн үгээ хэлэнгүүт Бурханы хийхийг хүссэн үйл хэрэг бүр нь Бурханы утга учрын дагуу, Бурханы тогтоосон байдлаар биелж байсан юм.

  Тэнгэр дэх гэрэлтүүлэгчид нь гэрлийг цацруулж чадах тэнгэр дэх зүйл юм; тэдгээр нь тэнгэрт гэрэлтэж, хуурай газар болоод далайг гийгүүлдэг. Тэд Бурханы тушаасан хэмнэл, давтамжийн дагуу эргэлдэж, газрыг өөр өөр цаг хугацаанд гэрэлтүүлдэг ба ийм байдлаар гэрлүүдийн тойргоор эргэлдэх мөчлөг нь газрын баруун, зүүн зүгт өдөр шөнө бий болоход хүргэж, тэдгээр нь өдөр шөнийн тэмдэг болоод зогсохгүй мөн эдгээр өөр өөр мөчлөгүүдээр дамжин тэд мөн хүн төрөлхтний баяр наадам, төрөл бүрийн онцгой өдрүүдийг тэмдэглэдэг. Тэдгээр нь Бурханы гаргасан—хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улирлын төгс иж бүрдэл, хавсралт бөгөөд эдгээрийн хамтаар гэрэлтүүлэг нь хүн төрөлхтний сарны тоолол, өдөр, жилийн ердийн үнэн зөв тэмдэг болдог. Хэдийгээр газар тариалан дөнгөж үүссэний дараа л хүмүүс Бурханы бүтээсэн гэрэлтүүлгээс үүдсэн сарны тоолол, өдөр, жилийг ялган салгаж, ойлгож эхэлсэн боловч үнэндээ хүмүүсийн өнөөдөр ойлгодог сарны тоолол, өдөр, жил нь Бурханы бүх зүйлийн бүтээлийн дөрөв дэх өдөр аль хэдийн бий болсон бөгөөд мөн хүмүүсийн мэдэрч туулдаг хавар, зун, намар, өвлийн ээлжлэн солигддог мөчлөг ч гэсэн Бурхан бүх зүйлийг бүтээсэн дөрөв дэх өдөр хэдийнэ эхэлсэн юм. Бурханы бүтээсэн гэрэл нь өдөр шөнийг тогтмол, нарийн зөв, тов тодорхой ялгаж, өдрүүдийг тоолж, сарны тоолол болон жилийг ойлгомжтойгоор тэмдэглэх боломжийг хүмүүст олгосон. (Бүтэн сартай өдөр нь нэг сарын эцэс байсан ба үүнээс хүн гэрлийн гэрэлтүүлгийн шинэ мөчлөг эхэлснийг мэдэж авч байсан; хавирган сар нь нэг сар дундаа орсныг илтгэдэг ба энэ нь сарны шинэ тоолол эхэлснийг хүмүүст хэлдэг, үүнээс сарны тоололд хэдэн өдөр, хэдэн шөнө байсныг, улиралд хэдэн сарны тоолол байсныг, жилд хэдэн улирал байсныг бодож олж болно, энэ бүхэн нь тогтмол харагддаг байсан.) Иймээс, хүмүүс гэрэлтүүлгийн өөрчлөлтөөр тэмдэглэгдсэн сарны тоолол, өдөр, жилийг амархан мэддэг байв. Энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн болон бүх зүйлс гэрлийн өөрчлөлтөөс үүдсэн өдөр шөнийн эмх цэгцтэй ээлж ба улирлуудын ээлжлэн солигдолтын дунд өөрийн мэдэлгүй амьдарч байсан юм. Энэ нь, Бүтээгч дөрөв дэх өдөр гэрэлтүүлэгчийг бүтээсний ач холбогдол байлаа. Үүний адилаар Бүтээгчийн энэ үйлдлийн зорилго болон ач холбогдол нь Түүний эрх мэдэл, хүч чадлаас мөн л салшгүй юм. Иймээс Бурханы бүтээсэн гэрэлтүүлэгчид болон тэдгээрийн хүнд авчрах үнэ цэнэ нь Бүтээгчийн эрх мэдлийн хичээл чармайлтын өөр нэгэн ончтой шийдэл байлаа.

  Хүн төрөлхтөн хараахан гарч ирээгүй байсан энэ шинэ дэлхийд Өөрийн удахгүй бүтээх шинэ амьдралд зориулан үдэш болон өглөө, огторгуй, газар болон далай, ургамал, ногоо болон төрөл бүрийн мод, гэрэлтүүлэгчид, улирал, өдөр, жилийг Бүтээгч бэлтгэсэн юм. Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь Түүний бүтээсэн шинэ зүйл бүрд илэрхийлэгдэж байсан бөгөөд Түүний үг болон ололт амжилт нэг дор, өчүүхэн төдий ч зөрчилдөөнгүй, өчүүхэн төдий ч зай завсаргүйгээр тохиолдсон билээ. Эдгээр шинэ зүйлсийн илрэлт болон үүсэл нь Бүтээгчийн эрх мэдэл болон хүч чадлын баталгаа байсан: Тэр Өөрийн үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, мөн биелсэн зүйлс нь үүрд мөнх үргэлжилнэ. Энэ баримт хэзээ ч өөрчлөгдөөгүй: энэ нь урьд нь ч байсан, өнөөдөр ч байгаа ба үүрд мөнхөд байх болно. Та нар судрын тэдгээр үгийг дахин нэгэнтээ харвал тэдгээр нь та нарт шинэхэн санагдаж байна уу? Та нар шинэ агуулгыг харж, шинэ нээлт хийсэн үү? Тэгсэн бол Бүтээгчийн үйл хэрэг та нарын зүрх сэтгэлийг хөдөлгөж, Түүний эрх мэдэл, хүч чадлын талаарх та нарын мэдлэгийн чиглэлийг зааж, Бүтээгчийг ойлгох та нарын ойлголтын үүдийг нээж Түүний үйл хэрэг болоод эрх мэдэл нь эдгээр үгэнд амь хайрласан учраас юм. Иймээс эдгээр үгээс хүн Бүтээгчийн эрх мэдлийн бодитой, тод томруун илрэлийг харж, Бүтээгчийн ноёрхлыг үнэхээр нүдээр харж, Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын ер бусын байдлыг харсан.

  Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь гайхамшгийн араас гайхамшгийг бүтээж, Тэр хүмүүсийн анхаарлыг татсан бөгөөд хүн өөрийн эрхгүй Түүний эрх мэдлийн илрэлээс үүдсэн гайхалтай үйл хэргийг цочирдон ширтэж байсан. Түүний хосгүй хүч чадал нь баяр хөөрөөс баяр хөөрийг авчирдаг ба хүмүүс гайхаж, баярлаж, бахдан биширсэндээ уулга алдаж, сэтгэл нь догдолж, хөгжин баясаж байсан; үүнээс илүүгээр хүний сэтгэл илт хөдөлсөн бөгөөд түүнд хүндлэл, бишрэл болон сэтгэл татагдалт бий болсон. Бүтээгчийн эрх мэдэл болон үйл хэрэг нь хүний сүнсэнд агуу нөлөө үзүүлж, хүний сүнсийг цэвэрлэж цаашлаад хүний сүнсийг хангадаг. Түүний бодол нэг бүр, Түүний яриа нэг бүр, Түүний эрх мэдлийн илчлэл бүр нь бүх зүйлийн дундах шилдэг бүтээл бөгөөд энэ нь бүтээгдсэн хүн төрөлхтний гүн гүнзгий ойлголт, мэдлэгийн хамгийн үнэ цэнэтэй агуу ажил хэрэг юм. Бид Бүтээгчийн амнаас гарсан бүтээл бүрийг тоолох үед бидний сүнс Бурханы хүч чадлын гайхамшигт татагддаг бөгөөд бид дараах өдрийн: Бурхан бүх зүйлийг бүтээсэн тав дахь өдрийн Бүтээгчийн хөлийн мөрийг дагаж байна.

Бүтээгчийн үйл хэргээс илүү ихийг харангаа Судрын ишлэлийг үргэлжлүүлэн уншицгаая.

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

2019/04/14

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Та нар ердөө л тодорхойгүй Бурхантай нийцэлтэй байхыг болон тодорхойгүй итгэлийг эрж хайдаг, гэсэн ч та нар Христтэй нийцэлтэй биш. Та нарын ийм хорлонт үйл, хорон муу хүмүүст тохирсон яг тэр шийтгэлийг хүртэхгүй гэж үү? Тэр үед та нар, Христтэй нийцэлгүй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй гэдгийг ухаарч, Христтэй дайсагнасан хүмүүст ямар төрлийн залхаан цээрлүүлэлт ирэхийг олж мэдэх болно. Тэр өдөр ирэх үед, Бурханд итгэснийхээ төлөө ерөөгдөж, тэнгэрт орох оролтыг олж авах тухай мөрөөдөл чинь нуран унах болно. Харин Христтэй нийцэлтэй хүмүүсийн хувьд бол өөр хэрэг. Тэд маш ихийг алдаж, олон бэрхшээл туулсан ч хүн төрөлхтөнд өгсөн бүх өв залгамжлалыг минь хүлээн авах болно. Би л зөвт Бурхан бөгөөд Би л хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу аваачих чадвартай гэдгийг та нар эцсийн эцэст ойлгох болно. ”

2019/03/28

Төгс Хүчит Бурхан,Зүүний Аянга,

  (Matай 18:12-14) Чи хэрхэн тунгааж байна? Хүн зуун хоньтой, тэдний нэг нь төөрч явсан бөгөөд тэр ерэн есөн хоньтой үлдэх атал уул руу явж, төөрсөн нэг хонийг эрж хайхгүй гэж үү? Тэгээд түүнийг олбол, та бүхэнд үнэнийг хэлэхэд тэр төөрч яваагүй үлдсэн ерэн есөн хониноосоо ч илүү баярлах болно. Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх таны Эцэгийн хүсэл биш юм.

  Энэ бол зүйрлэл—энэ ишлэлээс хүмүүс ямар мэдрэмжийг мэдэрч байна вэ? Энэ зүйрлэлийг илэрхийлсэн арга зам нь хүний хэлний уран дүрслэлийг ашигласан; энэ нь хүний мэдлэгийн хүрээн дэх зүйл юм. Хэрвээ Бурхан Хуулийн эрин үед үүнтэй төстэй зүйлийг хэлсэн бол энэ нь Бурхан юу болохтой үнэхээр зохицохгүй зүйл гэж хүмүүст санагдах байсан, харин Нигүүлслийн эрин үед хүний Хүү энэ ишлэлийг дамжуулах үед энэ нь хүмүүст аятайхан, дулаахан бөгөөд ойр дотно санагдсан. Бурхан махбодтой болж, хүний хэлбэртэйгээр гарч ирэх үедээ Тэр хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхдээ маш тохиромжтой зүйрлэлийг ашигласан. Энэ дуу хоолой нь Бурханы дуу хоолойг болон тухайн эрин үед хийхийг хүссэн Түүний ажлыг төлөөлжээ. Энэ нь мөн Нигүүлслийн эрин үеийн хүмүүст хандах Бурханы хандлагыг төлөөлсөн. Хүмүүст хандах Бурханы хандлагын өнцгөөс авч үзвэл Тэр хүн бүрийг хоньтой зүйрлэсэн. Хэрэв нэг хонь алга болбол, үүнийг олохын тулд Тэр хэрэгтэй бүхнийг хийх болно. Энэ нь, энэ удаа хүн төрөлхтний дунд бие махбодтойгоор ажиллах Бурханы ажлын зарчмыг төлөөлдөг. Бурхан тэр ажилд хандах Өөрийн шийдэмгий байдал болон хандлагыг дүрслэхийн тулд энэ сургаалт зүйрлэлийг ашигласан юм. Энэ нь Бурхан бие махбодтой болсны давуу тал байв: Тэр хүн төрөлхтний мэдлэгийг өөртөө ашигтайгаар эргүүлж, хүмүүстэй ярьж, Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний хэлийг ашиглаж байсан. Хүмүүсийн хүний хэлээр, хүний аргаар ойлгох гэж ядаж байсан Өөрийн гүн гүнзгий, бурханлаг хэлийг хүмүүст тайлбарлаж эсвэл “орчуулж өгсөн”. Энэ нь Түүний хүслийг ойлгож, Тэр юу хийхийг хүсэж байсныг мэдэхэд нь хүмүүст тусласан юм. Тэр мөн хүний хэл ашиглан хүмүүстэй хүний өнцгөөс яриа өрнүүлж, тэдний ойлгож чадах аргаар хүмүүстэй харилцаж чадаж байв. Тэр бүр хүний хэл болон мэдлэгийг ашиглан ярьж, ажиллаж байсан, ингэснээр хүмүүс Бурханы эелдэг зан, ойр дотно байдлыг мэдэрч, ингэснээр тэд Түүний зүрх сэтгэлийг харж байлаа. Та нар үүнээс юуг харж байна вэ? Бурханы үг болон үйлдэлд ямар ч хориотой байдал байхгүй гэдгийг үү? Хүмүүсийн харж байгаагаар Бурхан Өөрийн хэлэхийг хүссэн зүйл, Өөрийн хийхийг хүссэн ажлын талаар ярихдаа эсвэл Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний мэдлэг, хэл эсвэл ярих аргыг ашиглах ямар ч аргагүй; энэ нь ташаа бодол юм. Бурхан ийм төрлийн зүйрлэлийг ашигласан, ингэснээр хүмүүс Бурханы бодит байдал болон чин сэтгэлийг мэдэрч, тэр үеийн хүмүүст хандах Түүний хандлагыг харж чадах байлаа. Энэ сургаалт зүйрлэл нь хуулийн дор удаан хугацаанд амьдарсан хүмүүсийг зүүд нойрноос нь сэрээсэн бөгөөд энэ нь мөн Нигүүлслийн эрин үед амьдарч байсан хүмүүсийн дараа дараагийн үеийнхэнд ч урам зориг өгсөн. Энэ сургаалт зүйрлэлийн ишлэлийг уншсанаар хүмүүс хүн төрөлхтнийг аврах Бурханы чин сэтгэлийг мэдэж, Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жинг ойлгоно.

  Энэ ишлэлийн сүүлчийн өгүүлбэрийг дахин нэг харцгаая: “Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх чиний Эцэгийн хүсэл биш юм.” Энэ нь Эзэн Есүсийн үг байсан уу, эсвэл тэнгэр дэх Түүний Эцгийн үг байсан уу? Өнгөцхөн авч үзвэл Эзэн Есүс ярьж байгаа мэт харагдах боловч Түүний хүсэл нь Бурханы Өөрийн хүслийг төлөөлдөг тул Тэр ингэж хэлсэн: “Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх чиний Эцэгийн хүсэл биш юм.” Тэр үеийн хүмүүс зөвхөн тэнгэр дэх Эцгийг Бурхан гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдний нүдний өмнө харагдаж байсан энэ хүн нь ердөө л Түүгээр илгээгдсэн бөгөөд Тэр тэнгэр дэх эцгийг төлөөлж чадахгүй байсан. Тийм учраас Эзэн Есүс мөн тэгж ярих хэрэгтэй болсон ба ингэснээр тэд хүн төрөлхтний төлөөх Бурханы хүслийг үнэхээр мэдэрч, Түүний хэлсэн зүйлийн жинхэнэ байдал болон нарийн зөв байдлыг мэдэрч чадах байсан юм. Хэдийгээр энэ нь хэлэхэд маш энгийн зүйл байсан боловч, энэ нь маш энэрэнгүй байсан бөгөөд энэ нь Эзэн Есүсийн даруу агаад нууцдаг байдлыг илчилсэн. Бурхан бие махбодтой болсон эсвэл Тэр сүнсний ертөнцөд ажилласан эсэх нь хамаагүй, Тэр хүний зүрх сэтгэлийг хамгийн сайн мэдэж байсан, хүмүүст юу хэрэгтэйг хамгийн сайн ойлгож байсан, хүмүүс юунд санаа зовж байгааг болон тэднийг юу төөрөгдүүлж байгааг мэдэж байсан, иймээс Тэр энэ нэг мөрийг нэмсэн юм. Энэ мөр нь хүн төрөлхтөнд нуугдсан нэг асуудлыг тодруулсан: Хүмүүс хүний Хүүгийн хэлсэн зүйлийн талаар эргэлзэж байсан болохоор Эзэн Есүс ярьж байх үедээ ингэж нэмж хэлэх хэрэгтэй болсон: “Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэр дэх чиний Эцэгийн хүсэл биш юм.” Зөвхөн энэхүү урьдач нөхцөл дээр л Түүний үг үр дүнгээ гаргаж, тэдгээрийн нарийн зөв байдалд хүмүүсийг итгүүлж, тэдгээрийн үнэмшилтэй байдлыг сайжруулж чадах байсан. Бурхан хүний Хүү болоход Бурхан болон хүн төрөлхтөн маш эвгүй харилцаатай болсон ба хүний Хүүгийн байдал маш санаа зовмоор байсан гэдгийг энэ нь харуулж байна. Энэ нь, хүмүүсийн дундах Эзэн Есүсийн байр суурь тэр үед хэчнээн ялихгүй жаахан байсныг мөн харуулж байна. Тэр үүнийг хэлсэн нь үнэндээ хүмүүст ингэж хэлэх гэсэн юм: Та нар итгэлтэй байж болно, энэ нь Миний өөрийн зүрх сэтгэлд юу байгааг төлөөлдөггүй, харин энэ нь та нарын зүрх сэтгэлд байгаа Бурханы хүсэл юм. Хүн төрөлхтний хувьд энэ нь ёжтой зүйл биш гэж үү? Хэдийгээр Бурхан махан биетэйгээр ажиллах нь Түүний үнэн биед байхааргүй олон давуу талтай байсан боловч Тэр тэдний эргэлзээ, үл тоох байдал, түүнчлэн тэдний хөшүүн байдал болоод мунхаг занг сөрөх хэрэгтэй байсан. Хүний Хүүгийн ажлын үйл явц нь хүн төрөлхтний гололтыг мэдрэх үйл явц, хүн төрөлхтний Түүний эсрэг тэмцлийг мэдрэх үйл явц байсан гэж хэлж болно. Үүнээс илүүтэйгээр энэ нь хүн төрөлхтний итгэлийг олж авахаар тасралтгүй ажиллах, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоор дамжуулан, Өөрийн мөн чанараар дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах үйл явц байсан юм. Энэ нь бие махбод болсон Бурхан газар дээр Сатаны эсрэг дайн хийж байсан зүйл биш; энэ нь Бурхан энгийн хүн болж, Өөрийг нь дагаж байсан хүмүүстэй тэмцэлдэж эхэлсэн явдал байсан бөгөөд энэхүү тэмцэлд хүний Хүү Өөрийн даруу байдлаараа, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоороо, мөн Өөрийн хайр, мэргэн ухаанаараа Өөрийн ажлыг гүйцэтгэсэн юм. Тэр Өөрийн хүссэн хүмүүсийг олж авч, Өөртөө тохирох ялгамж чанар болон байр суурийг эзэмшиж, Өөрийн сэнтийдээ эргэн очсон.

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

2019/03/26

Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн

Төгс Хүчит Бурхан,Зүүний Аянга,Төгс Хүчит Бурханы Чуулган,  
1. (Матай 12:1) Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.

2. (Матай 12:6-8) Гэвч Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү аугаа Нэгэн байна. Хэрэв та нар Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй нэгэнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.

  Эхлээд энэ ишлэлийг авч үзье: Тэр үед, Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрөхөд, Түүний шавь нар нь өлсөж байсан тул улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.

  Бид яагаад энэ ишлэлийг сонгосон бэ? Энэ нь Бурханы зан чанартай ямар холбоотой вэ? Энэ бичвэрээс бидний мэдэж болох хамгийн эхний зүйл бол энэ нь Амралтын өдөр байсан боловч Эзэн Есүс гадуур гарч, тариан талбай дундуур Өөрийн шавь нарыг дагуулан явсан. Илүү “эгдүүцмээр” нь тэд бүр “улаан буудайн түрүүнээс шувтарч идэв.” Хуулийн эрин үед Ехова Бурханы хуулиар бол Амралтын өдөр хүмүүс санаандгүй гадагшаа гарч, ямар нэг үйл ажиллагаанд оролцож болдоггүй байлаа—Амралтын өдрөөр хийж болдоггүй олон зүйлс байв. Эзэн Есүсийн хийсэн энэ үйлдэл нь хуулийн дор удаан хугацаанд амьдарсан хүмүүсийг сандаргаж, энэ нь бүр шүүмжлэлийг өдөөсөн.

2019/03/24

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I ” (Хоёрдугаар хэсэг)



  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан эдгээр хоёр хүнийг бүтээгээд тэднийг Өөрийн нөхөд гэж үзсэн байна. Тэдний гэр бүлийн цорын ганц гишүүний хувьд Бурхан тэдний амьдралыг тордож, тэдний үндсэн хэрэгцээнд санаа тавьж байсан. Энд Бурхан Адам Ева хоёрын эцэг эх болж гарч ирсэн. Бурхан үүнийг хийж байхад хүн Бурханы хэр ихэмсэг болохыг хараагүй; Бурханы эрхэм дээдийг, Түүний нууцлаг байдлыг болон ялангуяа Түүний уур хилэн болон сүр жавхланг хараагүй. Түүний харсан бүхэн нь Бурханы даруу байдал, Түүний хайр, Түүний хүнд зориулсан анхаарал, Түүний тэдэнд хандсан хариуцлага болон халамж юм. Бурханы Адам, Ева хоёрт хандсан хандлага болон арга зам нь хүний эцэг эх хүүхдэдээ анхаарал тавьдагтай ижил байсан. Энэ нь мөн хүний эцэг эх өөрсдийн хүү, охиноо хэрхэн хайрлаж, харж, халамжилдагтай адилхан бодитой, харагдахуйц, мэдрэгдэхүйц байсан.  ”

2019/03/23

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурханы оршдог махан биеийн мөн чанар” Хоёрдугаар



   Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болсон юм. …… Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг агуулсан амьдрал байдаг. ”  

2019/03/21

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”


  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Та нар Христийн бүх үйл хэргийг шударга бус үзэл бодлоор авч үзэж, Түүний бүх ажил, ялгамж чанар болон мөн чанарыг хорон санаатны өнцгөөс үнэлж дүгнэдэг. Та нар ноцтой алдаа гаргасан ба өмнөх үеийнхнийхээ хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, та нар тэргүүндээ титэмтэй, тэнгэр дэх сүрлэг Бурханд л үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий маш ялимгүй хэмээн үздэг Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь сонгодог жишээ биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханыг маш их шүтэн мөргөдөг. Та нар сүрлэг дүр төрхийг биширч, уран үгээрээ алдаршсан хүмүүсийг хүндэлдэг. Гарыг чинь эд баялгаар дүүргэдэг Бурханд чи баяртайгаар захирагдаж, хүсэл бүрийг чинь биелүүлж чадах Бурханыг ихэд хүсэмжилдэг. Чиний шүтэн мөргөдөггүй Нэгэн бол сүрлэг биш энэ Бурхан; чиний үзэн яддаг цорын ганц зүйл бол хэний ч өндрөөр үнэлдэггүй энэ Бурхантай холбоотой байх явдал. Хийхийг хүсдэггүй цорын ганц зүйл чинь чамд нэг ч цент өгч байгаагүй энэ Бурханд үйлчлэх явдал бөгөөд Өөрийг нь хүсэн эрмэлзэхэд чамайг хүргэж чаддаггүй Нэгэн бол энэ тааламжит бус Бурхан билээ. Тийм Бурхан нь чиний хүсэж буйг биелүүлэх нь байтугай, үнэт эрдэнэс олсон мэт санагдаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжийг ч чамд олгож чадахгүй. Тэгвэл яагаад чи Түүнийг дагадаг вэ? Чи ийм асуултыг бодож үзэж байсан үү? ”

2019/03/07

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” тавдугаар хэсэг (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” тавдугаар хэсэг (Монгол хэлээр)

Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Иовын тухай
Иовын өдөр тутмын амьдралаас бид түүний төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдгийг нь харж болно
Шалгалтын үеийн Иовын хүн чанарын илрэл (Шалгалтын үе дэх Иовын төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг ойлгох нь)
Иовын ухаалаг байдал
Иовын үнэн нүүр царай: үнэн, цэвэр ариун бөгөөд хуурамч зангүй
Иов хайр, үзэн ядалтаас хагацсан нь
Иовын зөөлөн сэтгэл ба чин сэтгэл
Бурхан Иовыг Сатаны гарт өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондын харилцаа
Бурханы шалгалтыг хүлээн ав, Сатаны сорилтыг дав, мөн бүхий л оршихуйг чинь авахыг Бурханд зөвшөөр
Иовын гэрчлэлээр хойч үеийнхэнд өгсөн анхааруулга ба гэгээрэл ” гэх агуулгуудыг багтаана.

2019/03/06

Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Нэгдүгээр хэсэг)


  Ариун Сүнсний үг “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ” (Нэгдүгээр хэсэг)

Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Хүмүүсийн зүрх сэтгэл дэх үр дүнгийн жин
Хүмүүсийн бодол үнэнийг орлож чадахгүй
Бурхан хүний үр дүнг тодорхойлдог стандартын талаар олон санал бодол байдаг ” гэх агуулгуудыг багтаана.

2019/03/04

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” Наймандугаар хэсэг


  Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” Наймандугаар хэсэг

  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэдийгээр Эзэн Есүс дахин амилсан боловч Түүний зүрх сэтгэл болон ажил нь хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр ямар хэлбэрээр оршин байх нь хамаагүй Тэр хүмүүсийг дагалдаж, тэдэнтэй хамт алхаж, хэдийд ч, хаана ч тэдэнтэй хамт байна гэдгээ Өөрийн илрэлтээрээ дамжуулан хүмүүст хэлсэн. Хэдийд ч, хаана ч Тэр хүн төрөлхтнийг хангаж, тэднийг хариулж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг тэдэнд олгож, тэдэнд хэзээ ч дахин арчаагүй мэт санагдуулахгүй юм. Түүнчлэн Эзэн Есүс хүмүүст үүнийг мэдэгдэхийг хүссэн: Энэ дэлхий ертөнц дээрх амьдралдаа тэд ганцаараа биш. Хүн төрөлхтөнд Бурханы халамж байгаа ба Бурхан тэдэнтэй хамт байгаа; хүмүүс үргэлж Бурханыг түшиж тулж болно; Тэр бол Өөрийн дагалдагч нэг бүрийн гэр бүл юм. Түшиж тулах Бурхантай байснаар хүн төрөлхтөн цаашид ганцаардмал, арчаагүй байхаа болих ба Түүнийг өөрсдийн нүглийн төлөөх тахил хэмээн хүлээн зөвшөөрсөн хүмүүс цаашид нүгэлд хүлэгдэхээ болино. Хүний нүдээр бол Өөрийнхөө амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн ажлын эдгээр хэсэг нь маш бага зүйлс байсан боловч Миний харж байгаагаар хийсэн зүйл нэг бүр нь маш утга учиртай, маш их үнэ цэнэтэй байсан бөгөөд тэдгээр нь маш чухал агаад ноцтой байсан. ”

2019/03/01

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Хоёрдугаар хэсэг (Монгол хэлээр)


  Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Хоёрдугаар хэсэг (Монгол хэлээр)

  Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
  “Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг
  Бурхан санаа тавьдаг хүмүүстээ асар их өршөөнгүй байдаг ба Өөрийн жигшиж, голдог хүмүүст гүнээ хилэгнэж байдаг
  Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг зөвхөн Түүний үгнээс л харах бөгөөд Бурханы уур хилэнг жинхэнээр амсахгүй
  Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй—хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн ” гэх агуулгуудыг багтаана.

2019/02/28

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” (дөрөвдүгээр хэсэг)


  Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” (дөрөвдүгээр хэсэг)

  Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Өөрийн зүрх сэтгэлдээ Эзэн Есүс, хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгон өргөж, Өөрийгөө золиослоход бэлэн байсан гэж хэлж болно. Мөн түүнчлэн Тэр нүглийн төлөөх тахил болж, загалмайд цовдлогдоход бэлэн байсан ба энэ ажлыг дуусгах тэмүүлэлтэй байсан. Хүний амьдралын хөөрхийлөлтэй нөхцөл байдлыг хараад Тэр нэг ч минут эсвэл секунд хойшлуулахгүйгээр Өөрийн үүрэг даалгаврыг аль болох хурдан биелүүлэхийг бүр ч их хүссэн. Түүнд тийм их яарсан мэдрэмж байх үед Түүний шаналал зовлон ямар их байх талаар Тэр бодоогүй мөн Тэр хэчнээн их доромжлолыг тэвчих хэрэгтэй талаараа цаашид бодоогүй—Өөрийн зүрх сэтгэлд Тэр ганцхан итгэл үнэмшлийг тээж байсан—Тэр Өөрийгөө тахил болгочих л юм бол, Тэр нүглийн төлөөх тахил болон загалмайд цовдлогдох л юм бол Бурханы хүсэл биелж, Тэр шинэ ажил эхлүүлэх боломжтой болно. Хүн төрөлхтний нүгэлтэй амьдрал, нүгэлтэйгээр оршин тогтнох тэдний байдал бүрмөсөн өөрчлөгдөх байсан. Түүний итгэл үнэмшил болон Тэр юу хийхээр шийдсэн байсан нь хүнийг аврахтай холбоотой байсан бөгөөд Түүнд цорын ганц зорилго байсан: Бурханы хүслийг биелүүлэх, ингэснээр Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттайгаар эхэлж чадах байлаа. Энэ бүхэн нь тэр үед Эзэн Есүсийн оюун ухаанд байсан зүйл юм. ” 

2019/02/25

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” (Дөрөвдүгээр хэсэг дээд)


  Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” (Дөрөвдүгээр хэсэг дээд)

  Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
  “Иовын гуйвшгүй үнэнч шударга байдал Сатанд ичгүүрийг авчирсан ба түүнийг самгардан зугтахад хүргэсэн
  Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн
  Асар их зовлон дунд Иов хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал халамжийг үнэхээр ойлгосон
  Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
  Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт
  Өөрөөсөө болж Бурханыг шаналгахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараадаг
  Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон ” гэх агуулгуудыг багтаана.

2019/02/18

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Нэгдүгээр хэсгийн үргэлжлэл


  Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II” Нэгдүгээр хэсгийн үргэлжлэл

  Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
  “Бурханы удирдлагын ажил болон хүн төрөлхтнийг аврах ажил нь Абрахам Исаакийг тахил болгосноор эхэлдэг 
  Бурхан хүнийг тэнэг байсан ч тоохгүй—Тэр хүнээс үнэнч байхыг л гуйдаг
  Хүн дуулгавартай, чин сэтгэлтэй байж гэмээнэ Бурханы ерөөлийг олж авдаг
  Бурханыг мэддэг болон Түүнийг гэрчлэх чадвартай хүмүүсийг олж авах нь Бурханы хувиршгүй хүсэл юм ” гэх агуулгуудыг багтаана.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Гуравдугаар хэсэг)


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Гуравдугаар хэсэг)

Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Тэр бүх зүйлийг бүтээсний дараа Бүтээгчийн эрх мэдэл батлагдаж, Солонгон гэрээнд ахин нэгэнтээ харагдсан юм
Бүтээгчийн ярианы өвөрмөц байдал болон шинж тэмдэг нь Бүтээгчийн цорын ганц ялгамж чанар болон эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм” гэх агуулгуудыг багтаана.

2019/02/17

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)” долоодугаар хэсэг


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)” долоодугаар хэсэг

Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Бурханд хүний хувь заяаг захирах дээд эрх байдаг гэсэн бодит баримтыг хэн ч өөрчилж чадахгүй
Бурханы эрх мэдэлд захирагдахыг хүсдэг хүний зөв хандлага ба хэрэгжүүлэлт
Бурханыг өөрийнхөө цор ганц Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авралд хүрэх эхний алхам юм” гэх агуулгуудыг багтаана.

2019/02/16

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө VII Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I)” (Хоёрдугаар хэсэг)


Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө VII Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I)” (Хоёрдугаар хэсэг)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан бүхний ажиллагааны хуулиуд болон оршин тогтнолын хуулиудыг захирдаг, Тэр бас бүхнийг, бүх зүйлийг захирдаг болохоор тэднийг бие биеэ түшиж хамт амьдрахад хүргэдэг; ингэснээр тэд мөхдөггүй, алга болдоггүй, тийнхүү хүн төрөлхтөн үргэлжлүүлэн оршсоор байх ба хүн Бурханы удирдлага дор ийм орчинд амьдарч чаддаг. Энэ зүй тогтлууд Бурханы ноёрхол дор байдаг бөгөөд хүн төрөлхтөн тэдгээрт хөндлөнгөөс оролцож, тэдгээрийг өөрчилж чадахгүй; зөвхөн Бурхан Өөрөө энэ зүй тогтлуудыг мэддэг, бас удирддаг. ”

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг (Монгол хэлээр)

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг онцлон үздэг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы дэмжиж тэтгэж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, зовоож, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнд шүтэн мөргөж, түүнтэй хамт муу үйлийг үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? …Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатанд ашиглуулахын тулд түүний эзэмшилд орох учиртай—энэ бол түүний зорилго.”

2019/02/15

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг” Монгол хэлээр


Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III Хоёрдугаар хэсэг” Монгол хэлээр

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүний ажил болон Түүний хийдэг зүйлд ямар ч хориотой зүйл байдаггүй бөгөөд энэ нь ямар ч хүн, зүйл эсвэл объектоор хязгаарлагдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Өөрийн шинэ ажилдаа Тэр үргэлжид-ялагч Хаан байх ба ямар нэгэн дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл болон эндүүрэл төөрөгдөл нь бүгд Түүний хөлийн тавиур дор гишгэлэгддэг. Өөрийн ажлын ямар шинэ үе шатыг Тэр хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих ёстой бөгөөд энэ нь, Түүний агуу ажил дуусах хүртэл бүхий л орчлон ертөнц дээр саадгүйгээр хэрэгжих ёстой. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. ”