Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/11/03

Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна



  Бурханы удирдлага нь хүнтэй огтхон ч хамаагүй гэж хүмүүс боддог учраас Бурханы удирдлага нь танил бус гэж хүн бүхэнд санагддаг. Энэхүү удирдлага нь Бурханы л ажил, энэ нь Бурханы өөрийнх нь хэрэг, иймээс хүн төрөлхтөн Бурханы удирдлагад хамаагүй гэж тэд боддог. Ийм байдлаар хүн төрөлхтний аврал нь тодорхойгүй, бүрхэг болсон ба одоо энэ нь хоосон гоё үгнээс өөр юу ч биш. Аврагдаж, илүү сайхан хүрэх газарт очихын тулд хүн Бурханыг дагадаг хэдий ч, Бурхан Өөрийн ажлыг хэрхэн явуулдаг талаар хүн огт анхаардаггүй. Бурхан юу хийхээр төлөвлөж байгааг болон аврагдахын тулд хүн яаж оролцох ёстойгоо тоодоггүй. Тэр нь хэчнээн эмгэнэлтэй вэ! Хүний аврал нь Бурханы удирдлагаас салшгүй, тэр ч бүү хэл үүнийг Бурханы төлөвлөгөөнөөс салгаж болохгүй. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын талаар юу ч боддоггүй бөгөөд тиймээс тэр Бурханаас илүү хол болсоор байдаг. Үүний үр дүнд, бүтээл гэж юу болох, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх вэ гэх мэт хүний авралтай нягт холбоотой зүйлсийг мэддэггүй олон тооны хүмүүс Бурханы дагалдагчид болсоор байна. Энэ үед тэгвэл бид Бурханы удирдлагын талаар ярилцах ёстой, ингэснээр дагалдагч бүр Бурханыг дагаж, Түүнд итгэхийн ач холбогдлыг тодорхой мэдэж авах юм. Түүнчлэн тэд, ердөө ерөөлийг хүртэж, гай зовлонгоос зайлсхийж эсвэл амжилттай болохын тулд л Бурханыг дагахын оронд өөрсдийн явах ёстой замаа илүү зөв сонгох боломжтой болох болно.

  Хэдийгээр Бурханы удирдлага нь хүнд маш гүнзгий мэт санагдаж болох ч, энэ нь хүн ойлгохын аргагүй зүйл биш, учир нь Бурханы бүх ажил Түүний удирдлагатай холбоотой, хүний авралтай хамаатай байдаг бөгөөд хүн төрөлхтний амь, амьдрал, хүрэх газрыг хамардаг. Хүмүүсийн дунд болон хүн дээр хийдэг Бурханы ажил нь маш бодитой агаад утга учиртай гэж хэлж болно. Үүнийг хүн харж, мэдэрч болох ба хийсвэр байдлаас хол байдаг. Хэрвээ хүн Бурханы хийдэг бүх ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй бол энэ ажлын ач холбогдол юу байх вэ? Тийм удирдлага нь хэрхэн хүнийг авралд хөтлөх вэ? Бурханыг дагадаг хүмүүсийн олонх нь, хэрхэн ерөөл хүртэх эсвэл гай зовлонгоос зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болоод удирдлагыг дурдах төдийд л тэд дуугаа хурааж, бүх сонирхол нь буурдаг. Тийм залхмаар асуултуудыг мэдэх нь тэдний амийг өсгөхгүй эсвэл ямар ч ашиггүй гэж тэд итгэдэг ба иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч тэдгээрт хайнга ханддаг. Үүнийг өөрсдийн амийн нэг хэсэг гэж хүлээн авах нь бүү хэл, тэдгээр нь хүлээн зөвшөөрөхүйц үнэтэй зүйл биш гэж тэд үздэг. Тийм хүмүүст Бурханыг дагах маш энгийн нэгэн зорилго байдаг, тэр нь ерөөл хүртэх бөгөөд энэхүү зорилгыг агуулаагүй ямар ч зүйлийг хийхээс хэт залхуурдаг. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэх нь хамгийн үндэслэлтэй зорилго бөгөөд тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэнэ юм. Энэ зорилгоо хэрэгжүүлж чадахгүй юунд ч тэд автахгүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаа нь зүйтэй мэт санагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд мөн Бурханы төлөө зарцуулж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд сонирхлоо өөрчилж, амьдралыг үзэх үзлээ өөрчилж, тэр ч бүү хэл өөрсдийн зорьж байсан чиглэлээ өөрчилдөг боловч Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилдөггүй. Тэд өөрсдийн туйлын зорилгын удирдлагын төлөө явдаг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн зовлон зүдгүүр, бэрхшээл байх нь хамаагүй тэд өөрсдийн зорилгоо хамгаалж, үхлээс айхгүй зогсдог. Тэднийг ийм байдлаар үргэлжлүүлэхэд хүргэдэг ямар хүч байна вэ? Энэ нь тэдний мөс чанар уу? Энэ нь тэдний агуу, сайхан зан авир уу? Эцсээ хүртэл муугийн хүчтэй тэмцэх тэдний шийдэмгий байдал үү? Хариу төлбөр нэхэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ орхиход бэлэн байдаг тэдний үнэнч сэтгэл үү? Эсвэл, өөрсдийн дэмий хүслээ үргэлж тэвчдэг тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч мэддэггүй хүмүүсийн хувьд тийм ихийг өгнө гэдэг нь энгийндээ бол гайхалтай зүйл юм! Эдгээр хүмүүс хэчнээн ихийг өгснийг хэлэлцэхээ түр больцгооё. Гэсэн ч, тэдний зан байдлыг бид сайн шинжлэх нь зохистой. Бурханыг хэзээ ч ойлгодоггүй эдгээр хүмүүсийн хувьд тэдэнтэй нягт холбоотой ашиг тусаас гадна, Бурханд маш ихийг зориулах өөр ямар шалтгаан байна вэ? Үүгээр бид өмнө нь тодорхойлогдоогүй асуудлыг илрүүлдэг: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхол байдаг. Энэ нь ерөөл хүлээн авагч, өгөгчийн хоорондох харилцаа юм. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч, ажилтны хоорондын харилцаатай адил. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд, сэтгэл татагдалт байдаггүй, зөвхөн тохиролцоо л байдаг; хайрлаж, хайрлагдах явдал байхгүй зөвхөн өглөг, өршөөл байдаг; ойлголцол байдаггүй, зөвхөн хүлцэнгүй байдал, хууралт л байдаг; дотно байдал байдаггүй, зөвхөн туулж гарахын аргагүй ангал байдаг. Аливаа зүйлс ийм байдалд очих үед, хэн ийм хандлагыг эргүүлж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэчнээн найдваргүй болсныг үнэхээр ойлгож чадах хэдэн хүн байна вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяртай байдалд өөрсдийгөө татан оруулах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн санаа зовмоор, үзэшгүй муухай болохыг хэн ч төсөөлж чаддаггүй гэж Би итгэдэг.

  Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн хамгийн гунигтай зүйл нь Бурханы ажлын дунд хүн өөрийн удирдлагаа гүйцэтгэдэг ба Бурханы удирдлагыг анзаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь, Бурханд захирагдаж, Түүнийг шүтэхээр зорихын зэрэгцээ хүн өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээж, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн хүлээн авахаа л тооцоолж байдагт оршдог. Хэдийгээр хүмүүс өөрсдийгөө хэчнээн өрөвдмөөр, үзэн ядмаар, хөөрхийлөлтэй вэ гэдгээ ойлгосон ч, өөрсдийн туйлын зорилго, итгэл найдвараа амархан орхиж чадах хэдэн хүн байх вэ? Хэн алхаагаа зогсоож, зөвхөн өөрийгөө бодохоо больж чадах вэ? Бурхантай ойр дотно хамтран ажиллаж, Түүний удирдлагыг биелүүлэх хүмүүс Түүнд хэрэгтэй байдаг. Түүнд захирагдахын тулд Түүний удирдлагын төлөвлөгөөнд өөрсдийн бүх бие, сэтгэлээ зориулах хүмүүсийг Тэр шаарддаг; өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс Түүнд хэрэггүй, тэр ч бүү хэл багыг өгдөг мөртлөө үүнийхээ хариуг авахыг хүлээдэг хүмүүс ч Түүнд хэрэггүй. Өчүүхэн хувь нэмэр оруулчихаад, өөрсдийн амжилтандаа эрддэг хүмүүсийг Бурхан жигшдэг. Түүний удирдлагын төлөвлөгөөнд дургүйцдэг ба тэнгэрт очиж, ерөөл хүртэх талаар л зөвхөн ярихыг хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Тэр үзэн яддаг. Хүн төрөлхтнийг аврахаар Түүний хийж буй ажлаас үүссэн боломжийг ашигладаг хүмүүст Тэр бүр их дургүйцдэг. Учир нь, эдгээр хүмүүс Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан юуг биелүүлж, юунд хүрэхийг хүсэж байгаа талаар хэзээ ч анхаардаггүй. Тэд Бурханы ажлаас бий болсон боломжийг хэрхэн ашиглаж ерөөл хүртэх талаар л зөвхөн анхаардаг. Тэд Бурханы зүрх сэтгэлийг үл анзаарч, өөрсдийн ирээдүй болоод хувь заяандаа машид санаа зовдог. Бурханы удирдлагын төлөвлөгөөнд дургүйцэж, Бурханы хүсэл болоод Тэр хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс нь Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хараат бусаар өөрсдийн хүссэн бүхнээ хийдэг. Тэдний зан авир Бурханы тааллыг олох нь байтугай Бурханаар сайшаагдахгүй, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй.

  Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?… Мянга мянган жилийн туршид хүн төрөлхтөн эдгээр асуултуудыг дахин дахин асуусан. Харамсалтай нь, хүн төрөлхтөн эдгээр асуултуудад хэдий чинээ эзэмдүүлнэ, шинжлэх ухаанаар төдий чинээ ангаж эхэлсэн. Шинжлэх ухаан нь махан биеийн богинохон бахдал, түр зуурын таашаалыг өгдөг ч, зүрх сэтгэлийнх нь гүнд байх ганцаардмал байдал, уйтгар гуниг, арай ядан нуусан айдас заналхийлэл, арчаагүй байдал зэргээс нь хүн төрөлхтнийг чөлөөлөхөд огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн өөрийн зүрх сэтгэлээ мэдээ алдуулахын тулд л энгийн нүдээр харж, тархи ойлгох шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Гэсэн ч тийм шинжлэх ухааны мэдлэг нь учир битүүлэг зүйлүүдийг шинжилж судлахаас хүн төрөлхтнийг зогсоож чадахгүй. Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үед ч энэ нь яг тэр удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж буцдаг. Гарцаагүй энэ нь бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Хүн төрөлхтөн, Түүний оршин тогтнолыг мэдэж, Түүний дээд эрхэд итгэж, Түүний үйл хэргийг харж, Түүний хаанчлалд эргэн очиход Тэр хүргэнэ. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн туршид Түүний хийсэн ажил юм.

  Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил сунгагддаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд эсвэл нэг хоёр жилд хийгдээгүй бөгөөд илүү олон хүн оршин тогтноход шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьтад, хоол унд болон хүний амьдрах орчныг Тэр бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.

  Үүний дараа, Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь аажмаар эхний эрин үеийн Бурханы ажил руу хөтөлсөн: Хуулийн эрин үеийн түүх... Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамж, зааварт дасал болж, үүнийг хөнгөнөөр үзэж эхэлсэн ба Бурханы анхаарал халамжийг аажмаар орхисон. Тэгээд хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд мөн шүтээн шүтэж, муу үйл хийсэн юм. Тэдэнд Еховагийн хамгаалалт байхгүй байсан ба зөвхөн сүм дэх тахилын ширээний өмнө амьдралаа өнгөрүүлсэн. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг дурдаж, зөвхөн тэд л Еховагийн ард бөгөөд Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бахархалтайгаар итгэж байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон ...

  Бурхан Өөрийнхөө ажлыг хийх үедээ үргэлж нэг газраас чимээгүй явж, Өөрийн эхлүүлсэн шинэ ажлыг өөр газарт аяархнаар хийдэг. Энэ нь мэдрэлгүй болсон хүмүүст ер бусын мэт санагддаг. Хүмүүс үргэлж хуучин зүйлсийг дээдэлж, танил бус шинэ зүйлсэд дайсагнан ханддаг буюу тэдгээрийг яршигтай хэмээн үздэг. Иймээс, Бурхан ямар ч шинэ ажил хийсэн эхлэлээс нь төгсгөл хүртэл, бүх зүйлийн дотроос хүн л хамгийн сүүлд энэ талаар мэддэг.

  Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа ердийнхтэй адилаар Бурхан хоёр дахь үе шатны Өөрийн шинэ ажлыг эхлүүлсэн: махан биеийг олж, арав, хорин жил бие махбодтой хүн болж Өөрийн ажлыг итгэгчид дундаа хэлж, хийсэн. Гэсэн ч мэдээж хэн ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг цөөн тооны хүмүүс л хүлээн зөвшөөрсөн. Асуудалтай нь Паул хэмээх нэгэн гарч ирсэн ба тэр өөрийгөө Бурханд туйлын дайсагнасан байдалд тавьсан байсан. Цохигдож, элч болсныхоо дараа хүртэл Паулын хуучин угийн чанар өөрчлөгдөөгүй ба тэр олон захидал бичсэн. Харамсалтай нь, дараагийн үеийнхэн нь түүний захидлуудыг Бурханы үг хэмээн, тэдгээрийг Шинэ Гэрээнд багтаах хүртэл хэмжээнд таашаан үзэж Бурханы хэлсэн үгтэй андуурсан. Энэ нь Судар бий болсноос хойших үнэхээр томоохон гутамшиг юм. Энэхүү алдаа нь хүний тэнэглэлээс болж гараагүй гэж үү? Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын бичвэрт, Бурханы ажил, үгийг дуурайлган хүний захидал буюу сүнслэг бичээсийг оруулах ёсгүй гэдгийг тэд огтхон ч мэдээгүй. Гэхдээ энэ нь бидний сэдэвт хамаарахгүй учраас өөрсдийн анхдагч сэдэвтээ эргэн оръё. Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц буюу цовдлолын дараа хүний нүглийг цайруулах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймээс, тэр мөчөөс эхлээд өөрийн нүглээ уучлуулахын тулд хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ талаар хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохгүй ба цаашид Сатан хүнийг буруушаах хөшүүрэг болохгүй. Энэ нь, Бурхан Өөрөө бодитой ажил хийж, нүгэлт бие махбодтой адилхан болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсноос болж байгаа юм. Ийм байдлаар, энэ нүгэлт бие махбодтой адил Бурханы махан биеийн ачаар хүн загалмайнаас бууж, чөлөөлөгдөж, аврагдсан. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө авралыг хүлээн авахад нэг алхам ойртсон. Мэдээж ажлын энэ үе шат нь, Хуулийн эрин үеэс нэг алхам урагшилсан ба Хуулийн эрин үетэй харьцуулахад илүү гүнзгий түвшинд байсан Бурханы удирдлага байлаа.

  Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгдөг буюу Сатаны ялзралыг дураар нь тавьдаг. Дараа нь, хүн Бурханыг бүрэн шүтэж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ нь Бурханы удирдлага юм. Энэ бүхэн нь үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг ба учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, сүүлийн хэдэн мянган жилийн туршид хүнд хэчнээн их зүйл тохиолдсон талаар тэдэнд ямар ч төсөөлөл байдаггүй. Цаашлаад энэ нь, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас-төрүүлэм ертөнцийг тэд энгийн нүдээр олж харахгүйгээс болдог. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг ба тэр нь, Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэрээр юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас Сатаныг тахихгүй. Учир нь тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. Өнөө үеийн Бурханы удирдлагын ажлын үед, хүн төрөлхтөн бол Сатаны ялзралын обьект бөгөөд үүний зэрэгцээ Бурханы авралын обьект, түүнчлэн Бурхан ба Сатаны хамгаалан тэмцдэг бүтээгдэхүүн билээ. Өөрийн ажлаа хийхийн зэрэгцээ Бурхан хүн төрөлхтнийг аажмаар Сатаны гараас буцаан авдаг ба ингэснээр хүн Бурханд өмнөхөөсөө ч илүү ойр болдог...

  Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат боловч мөн хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь хүн Бурханд хэдий чинээ ойр очно, Бурханы саваа хүнд төдий чинээ ойртох ба Бурханы царай хүний өмнө төдий чинээ тодорхой харагдана. Хүн төрөлхтний золин авралын дараа хүн албан ёсоор Бурханы гэр бүлд буцан очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч тэр хэний ч урьдчилан харж байгаагүй Бурханы шууд дайралтанд орсон. Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм харьцаан дор хүмүүс зогсоод, би бол олон жилийн турш алга болсон хурга бөгөөд Бурхан намайг буцаан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгээд Бурхан надад яагаад ингэж хандаж байна вэ? Энэ нь намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам гэж үү? хэмээн дотроо бодохоос өөр аргагүйд хүрнэ... Олон жил өнгөрсний дараа, цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулснаар хүн хөсрийтөн саарьтсан. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар” болон “романтик байдлаа” алдсан ч гэсэн, тэр хүн байхын үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлдэг ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлдэг. Хүн аажмаар өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа жигшиж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болоод Түүнд тавьж байсан бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг эргүүлж болохгүй; өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн ой дурсамж болж, Бурханы үг болоод хайр нь хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч, түүний хүч чадал эргэн ирж, босон зогсож, Төгс хүчитийн царайг хараад, Тэр үргэлж миний хажууд байсан гэдгийг болон Түүний инээмсэглэл, Түүний сайхан төрх нь маш сэтгэл хөдөлгөм гэдгийг л олж мэддэг. Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө анхаарсаар байдаг ба Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүч чадалтай байгаа. Энэ нь хүн Едений цэцэрлэгт буцан очсонтой адил боловч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм золиослолыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

  Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр Өөрийн хэрэгжүүлэхээр зорьсон ажлыг цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгосноос үл шалтгаалан, Бурханы хийсэн ажлын үр нөлөө, ач тусыг хүн бүхэн биечлэн ойлгодог. Өнөөдөр чи, Бурханы өгсөн хайр эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ чи Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр хэзээд ирэх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь, Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтнийг хаях биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүн төрөлхтнийг буцаан авах юм.

2005 оны 9 дүгээр сарын 23-нд илэрхийлэв

No comments:

Post a Comment