Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

Showing posts with label Бурханы хүсэл. Show all posts
Showing posts with label Бурханы хүсэл. Show all posts

2020/01/02

Бурхан Исаакыг тахил болгохыг Абрахамд тушаалаа



  Абрахамд хүү хайрласнаар Бурханы Абрахамд хэлсэн үгс биелсэн. Энэ нь Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; харин ч хүн төрөлхтнийг удирдах болон аврах Бурханы сүр жавхлант төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл нь ердөө л Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний оршил байсан. Тэр үед Абрахам Исаакийг тахил болгон өргөх үед Сатантай хийх Бурханы тулалдаан чимээгүй эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ?

Бурхан хүнийг тэнэг байсан ч анхаарахгүй—Тэр хүнээс үнэнч байхыг л гуйдаг
  Дараа нь Бурхан Абрахамд юу хийснийг харцгаая. Эхлэл 22:2-т Бурхан Абрахамд дараах тушаалыг өгсөн: Тэр, “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө.” Бурханы санаа тодорхой байсан: Тэр өөрийн хайртай, цорын ганц хүү болох Исаакийг шатаалт тахил болго гэж Абрахамд хэлж байсан. Үүнийг өнөөдөр харахад, Бурханы тушаал одоо ч хүний үзэлтэй зөрчилдөж байна уу? Тийм ээ! Тэр үед Бурханы хийсэн бүхэн нь хүний үзэлтэй нэлээд харшилдаж байсан бөгөөд хүн ойлгохын аргагүй байдаг. Өөрсдийн үзэлдээ хүмүүс дараах зүйлд итгэдэг: Хүн итгээгүй, мөн боломжгүй гэж бодож байхад нь Бурхан түүнд хүү өгсөн бөгөөд түүнийг хүүтэй болсны дараа Бурхан түүнээс хүүгээ тахил болгохыг хүссэн—ямар гайхалтай юм бэ! Бурхан чухам юу хийх санаатай байсан бэ? Бурханы жинхэнэ зорилго юу байсан бэ? Тэр ямар ч болзолгүйгээр Абрахамд хүү өгсөн, гэсэн ч Тэр мөн Абрахамаас үг дуугүй тахил өргөхийг хүссэн. Энэ нь хэтэрсэн зүйл байсан уу? Гуравдагч талын өнцгөөс харвал, энэ нь хэтэрснээр зогсохгүй бүр “оргүй хоосноос асуудал үүсгэж байгаа” тохиолдол байсан юм. Гэхдээ Абрахам өөрөө Бурханыг хэтэрхий их зүйл гуйж байна гэж үзээгүй. Хэдийгээр тэр зарим нэг жижиг бодол агуулж, Бурханыг бага зэрэг сэжиглэж байсан ч гэсэн тэр тахил өргөхөөр бэлтгэсэн. Энэ мөчид, Абрахам өөрийн хүүг өргөл болгоход бэлэн байсан гэдгийг нотлох юуг чи харж байна вэ? Эдгээр өгүүлбэрт юу хэлсэн байна вэ? Эх бичвэр дараах тэмдэглэлийг дурджээ: “Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав” (Эхлэл 22:3). “Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа” (Эхлэл 22:9-10). Абрахам гараа сунган хүүгээ хороохоор хутга авах үед түүний үйлдэл Бурханд харагдсан уу? Тэгсэн. Бурхан Исаакийг золиосло гэж Абрахамаас хүссэн үеэс эхлээд Абрахам хүүгээ алахаар хутгаа өргөх үеийг хүртэлх бүхий л үйл явц нь Бурханд Абрахамын зүрх сэтгэлийг харуулсан бөгөөд тэр үед өмнөх тэнэглэл, мунхаг байдал, Бурханы талаарх буруу ойлголтоо үл харгалзан Бурханы төлөө гэсэн Абрахамын зүрх сэтгэл үнэн, шударга байсан ба Бурханы түүнд өгсөн хүү Исаакийг тэр үнэхээр Бурханд эргүүлэн өгөх гэж байсан. Түүнээс Бурхан дуулгавартай байдлыг—Түүний хүссэн яг тэр дуулгавартай байдлыг харсан юм.

  Хүний хувьд Бурхан ойлгомжгүй, бүр гайхмаар зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч яг энэ үл нийцэл болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Харин тэгэхэд Абрахам өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадсан тэр үед л, тэр Исаакийг өргөл болгосон үед л Бурхан хүн төрөлхтөнд, Өөрийн сонгосон Абрахамд итгэх, тэднийг сайшаах сэтгэлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Түүний сонгосон энэ хүн нь Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй хэрэгтэй удирдагч юм гэдэгт Бурхан итгэсэн. Хэдийгээр энэ нь шалгалт, туршилт байсан боловч Бурхан баярлаж, Түүний төлөө гэсэн хүний хайрыг мэдэрсэн бөгөөд хүн Түүнд урьд өмнө үзээгүй тайтгарал өгөхийг мэдэрсэн. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг Абрахамаар өргүүлээгүй, учир нь Исаакийн амийг авах санаа Бурханд ердөө байгаагүй. Тиймээс Бурхан Абрахамыг яг цагийг нь олж зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн туршилтанд тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан Өөрийн хийхээр зорьж байсан зүйлийн үр дүнг аль хэдийн харсан юм. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн нь Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг эгээрэн хүсэж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр арга хэрэглэдэг боловч Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг Тэр харсан ба яг энэ “болзолгүй” байдлыг л Бурхан хүсэж байсан юм. Хүмүүс би аль хэдийн үүнийг өргөл болгосон, би аль хэдийн тийм зүйлээс татгалзсан—яагаад Бурхан одоо надад бас л сэтгэл хангалуун биш байгаа юм бэ? Яагаад Тэр намайг шалгасан хэвээр байгаа юм бэ? Яагаад Тэр намайг туршсаар байгаа юм бэ? гэж дандаа хэлдэг. Энэ нь нэг баримтыг харуулдаг: Бурхан чиний зүрх сэтгэлийг хараагүй ба чиний зүрх сэтгэлийг олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Абрахам хүүгээ өөрийн гараар хөнөөж, түүнийг Бурханд өргөл болгохоор хутгаа далайж чадаж байсан шиг тийм чин сэтгэлийг Тэр хараагүй. Тэр чиний ямар ч болзолгүй дуулгавартай байдлыг хараагүй бөгөөд чамаас тайтгарал аваагүй. Тэгэхээр Бурхан чамайг үргэлжлүүлэн шалгасаар байх нь хэвийн зүйл юм. Энэ үнэн биш гэж үү? Энэ сэдвийг ингээд орхиё. Дараа нь бид “Бурханы Абрахамд өгсөн амлалтыг” уншина.

“Үг нь махбодоор илэрсэн”-ээс
Анхны өгүүлэл линк:

2019/11/19

Уулан дээрх Сургаал Эзэн Есүсийн тухай сургаалт зүйрлэлүүд  Тушаалууд


1. Уулан дээрх Сургаал
1) Ерөөлүүд (Матай 5:3-12)
2) Давс ба Гэрэл (Матай 5:13-16)
3) Хууль (Матай 5:17-20)
4) Хилэгнэл (Матай 5:21-26)
5) Завхайрал (Матай 5:27-30)
6) Салалт (Матай 5:31-32)
7) Тангараг (Матай 5:33-37)
8) Нүдийг Нүдээр (Матай 5:38-42)
9) Дайснаа Хайрлах (Матай 5:43-48)
10) Өглөгийн Тухай Заавар (Матай 6:1-4)
11) Залбирал (Матай 6:5-8)

2. Эзэн Есүсийн тухай сургаалт зүйрлэлүүд
1) Тариачны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:1-9)
2) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:24-30)
3) Гичийн Үрний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:31-32)
4) Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:33)
5) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийн тайлбар (Матай13:36-43)
6) Эрдэнэсийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:44)
7) Сувдны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:45-46)
8) Торны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:47-50)

3. Тушаалууд

  (Maтай 22:37-39) Есүс түүнд, “Чи өөрийн бүх зүрх сэтгэлээрээ, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” гэсэн юм.

  Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд Хуулийн эрин үеийн хуулиудаас илүү ойр дөхөм байсан гэдгийг итгэлтэйгээр хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр ярих нь хүмүүсийн бодит дадал зуршилтай илүү холбоотой юм.

2019/11/17

Magtan duu 2019 MV “Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг” Praise and worship (Lyrics)


Magtan duu 2019 MV “Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг” Praise and worship 


Бурханы өмнө бид өргөгдсөн.
Элбэг найрт оролцон маш жаргалтай.
Бурханы үгийг бид эдэлж, үнэнийг ойлгодог,
бидний сүнс чөлөөлөгдсөн, маш эрх чөлөөтэй.
Талархал, магтаалаар зүрх маань үнэхээр дүүрэн.
Дуулахгүй байж бид чадахгүй нь.
Зүрхэн дэх баяр хөөрөө илэрхийлэх боломжгүй юм.
Магтаж, баярлан үсрээрэй.
Хүндлэл, алдрыг Бурхан хүртэх эрхтэй.
Бурханы хүсэл газар дээр гүйцэлдсэн.
Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг.

Бурханы үгийг бид эдэлдэг.
Үгийг нь хэрэгжүүлж, бодит байдалд ордог.
Шүүлт, ариусгалтыг бид туулж,
шинэ хүний төрхийг амьдран харуулдаг.
Төгс Хүчит Бурхан Сатаны завхралаас биднийг аварсан.
Одоо бид өөрчлөгдсөн.
Бүх алдар суу Төгс Хүчит Бурханд байх болтугай!
Магтаж, баярлан үсрээрэй.
Хүндлэл, алдрыг Бурхан хүртэх эрхтэй.
Бурханы хүсэл газар дээр гүйцэлдсэн.
Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг.

2019/11/10

ИТГЭГЧИД ЯМАР ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙХ УЧИРТАЙ ВЭ


  Бурханд анх итгэснээсээ хойш хүний хүлээж авсан зүйл юу вэ? Чи Бурханы талаар юу мэдсэн бэ? Бурханд итгэх итгэлийнхээ улмаас чи хэр их өөрчлөгдсөн бэ? Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сэтгэлийн аврал болоод махан биеийн амар амгалангийн төлөө биш мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан түүний амьдралыг баяжуулах гэх мэт биш юм гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн амар амгалангийн төлөө эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханыг хайрладаг бол эцэстээ Бурханыг гэсэн чиний хайр оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар чармайдаг хүмүүс биш харин амар хялбараар амьдрахыг эрж хайдаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь хүний хүслийн эсрэг, сэтгэлийн зугаа цэнгэлийн эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чинийх шиг хайр нь ямар төрлийн хайр вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын хайр нь дээр дурдсантай адил байдаг. Ийм төрлийн хайр нь зөвхөн байгаа байдлыг л хадгалдаг; энэ нь мөнхийн туйлбартай байдлыг хадгалж чаддаггүй мөн хүнд үндэслэдэггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимс гаргадаггүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи унах болно. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ зөвхөн Бурханыг л хайрлаж, дараа нь өөрийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт хийгээгүй бол чи харанхуйн нөлөөнд автсан хэвээр, зугтаж чадахгүй байх бөгөөд Сатанд хүлэгдэж, түүнд мэхлүүлэхээс чөлөөлөгдөж мөн л чадахгүй. Тийм ямар ч хүнийг Бурхан бүрэн авч чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие нь Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Энэ бол маргаангүй. Бурхан бүрэн авч чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, Сатан руу буцан очих бөгөөд тэд Бурханаас ирэх дараагийн шийтгэлийг авахын тулд гал болон хүхрээр дүрэлзэх нууранд унах болно. Бурханаар авахуулсан хүмүүс нь Сатаны эсрэг тэрсэлж, үүний эзэмшлээс зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардуудын тоонд оруулах болно. Ингэж л хаанчлалын ардууд бий болдог билээ. Чи ийм хүн болоход бэлэн байна уу? Чи Бурханаар авахуулахад бэлэн байна уу? Чи Сатаны эзэмшлээс зугтаж Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Чи одоо Сатанд харьяалагдаж байна уу эсвэл хаанчлалын ардуудын тоонд орсон уу? Ийм зүйлс нь бүгд тодорхой байх ёстой бөгөөд ямар ч нэмэлт тайлбар шаардлагагүй.

  Өнгөрсөн үед, олон хүн итгэл найдварынхаа төлөө хүний хүсэл эрмэлзэл болон үзлээр хөөцөлдсөн. Эдгээр асуудлуудыг одоо хэлэлцэхгүй. Гол зүйл нь та бүхнийг Бурханы өмнө энгийн нөхцөл байдалтай байлгах хэрэгжүүлэлтийн замыг олж, Сатаны нөлөөний дөнгөнөөс аажмаар ангижрах явдал, ингэснээр та нар Бурханаар авахуулж Бурханы та нараас хүссэн зүйлийг газар дээр амьдран харуулж чадах юм. Зөвхөн энэ л Бурханы хүслийг биелүүлж чадна. Олон хүн Бурханд итгэдэг боловч Бурханы хүсдэг зүйл юу болохыг мөн Сатаны хүсдэг зүйл юу болохыг мэддэггүй. Тэд бусдад мунхгаар итгэж, сохроор дагадаг ба иймээс хэзээ ч Христэд итгэгчийн энгийн амьдралтай байдаггүй; тэдэнд Бурхантай харилцах хэвийн харилцаа байх нь бүү хэл хүн хоорондын ямар ч хэвийн харилцаа байдаггүй. Үүнээс хүний хүндрэл бэрхшээл, алдаа дутагдлыг харж болох бөгөөд Бурханы хүсэлд саад учруулах бусад хүчин зүйлс олон байдаг. Хүн өөрийгөө зөв замд оруулаагүй мөн жинхэнэ амьдралыг туулаагүй гэдгийг батлахад энэ нь хангалттай юм. Тэгвэл зөв замд орох гэдэг нь юу вэ? Зөв замд орно гэдэг нь чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ үргэлж тайван байлгаж, Бурхантай илэн далангүй ярилцаж, хүнд дутагдаж байгаа зүйлсийг аажмаар мэдэж, Бурханы талаарх гүнзгий мэдлэгийг алгуур олж авна гэсэн үг юм. Үүгээр дамжуулан чи өөрийнхөө сүнсэнд өдөр бүр шинэ ойлголт болон гэгээрлийг олж авдаг; чи үнэн рүү орохоор эрж хайхыг улам бүр хүсэн эрмэлздэг. Өдөр болгон шинэ гэрэл, шинэ ухаарал байдаг. Энэ замаар дамжуулан чи Сатаны нөлөөллөөс аажмаар ангижрах бөгөөд чиний амь алгуурхан өсдөг. Ийм хүн зөв замд ордог. Өөрийн бодит дадлага туршлагаа үнэлж дүгнэн, Бурханд итгэх итгэлээрээ сонгосон замаа дээрхтэй харьцуулан шалга. Чи зөв замд орсон хүн мөн үү? Ямар зүйлүүд дээр чи Сатаны хүлээс болон Сатаны нөлөөнөөс ангижирсан бэ? Хэрвээ чи өөрийгөө зөв замд хараахан оруулаагүй бол Сатантай холбогдсон чиний холбоо хараахан тасраагүй байх юм. Ингэснээр Бурханы төлөөх хайрын энэ эрэл хайгуул нь жинхэнэ, үнэнч, ариун хайранд хүрч чадах уу? Бурханы төлөөх чиний хайр бол гуйвшгүй агаад чин сэтгэлийнх гэж чи хэлдэг боловч чи Сатаны хүлээснээс ангижраагүй. Чи Бурханыг хуурч байгаа биш гэж үү? Хэрэв чи Бурханыг гэсэн ариун хайранд хүрч, Бурханаар бүрэн авахуулж, хаанчлалын ардуудын тоонд орохыг хүсэж байгаа бол эхлээд өөрийгөө зөв замд оруулах ёстой.

2019/11/05

Монгол кино “Бурханд итгэх итгэл 2 - Сүм нурсны дараа” клип (1)


  Хятадын Коммунист Нам төрийн эрхэнд гарснаасаа хойш бүх шашин шүтлэгийг устгаж, Хятадыг бурхангүй үзэлтэй бүс болгохын тулд Христийн шашин болон Католик шашныг ямагт дарлан, хяхаж хавчсаар иржээ. Ялангуяа Ши Жиньпинийг ерөнхийлөгч болсноос хойш итгэл бишрэлийн эсрэг ХКН-ын дайралт оргилдоо хүрч, албан ёсоор зөвшөөрөгдсөн Гурван-Өөрөө сүмийг хүртэл устган, загалмайг нурааж байгаа юм.

  Чэнь Сон’эний явж байсан Гурван-Өөрөө сүм ч бас ХКН-ын хавчлагыг амссан бөгөөд тус сүмийг нураах үед нэгэн Христэд итгэгч бараг амьдаараа булуулах дөхжээ. Гэвч, чуулганых нь зарим хүн пастор, ахлагчдынхаа сургаалыг сонссоныхоо дараа Эзэн Есүсийн “Гэхдээ Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” (Матай 5:44) гэх үгийг баримталж байна гэж итгэн, ХКН-ын дэглэмийн төлөө залбирна. Гэвч ХКН-ын төлөө маш олон жил залбирсан ч, ХКН гэмшээгүй төдийгүй бүр чуулганыг нь татан буулгасан тул олон итгэгч төөрөлдсөн байв. ХКН-ын төлөө залбирах нь үнэндээ Бурханы хүсэлд нийцдэг юм уу хэмээн тэд гайхширна. Эзэн Есүсийн “Дайснаа хайрлаж, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир” гэсэн нь үнэндээ ямар утгатай байсан бэ?


2019/11/03

Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна



  Бурханы удирдлага нь хүнтэй огтхон ч хамаагүй гэж хүмүүс боддог учраас Бурханы удирдлага нь танил бус гэж хүн бүхэнд санагддаг. Энэхүү удирдлага нь Бурханы л ажил, энэ нь Бурханы өөрийнх нь хэрэг, иймээс хүн төрөлхтөн Бурханы удирдлагад хамаагүй гэж тэд боддог. Ийм байдлаар хүн төрөлхтний аврал нь тодорхойгүй, бүрхэг болсон ба одоо энэ нь хоосон гоё үгнээс өөр юу ч биш. Аврагдаж, илүү сайхан хүрэх газарт очихын тулд хүн Бурханыг дагадаг хэдий ч, Бурхан Өөрийн ажлыг хэрхэн явуулдаг талаар хүн огт анхаардаггүй. Бурхан юу хийхээр төлөвлөж байгааг болон аврагдахын тулд хүн яаж оролцох ёстойгоо тоодоггүй. Тэр нь хэчнээн эмгэнэлтэй вэ! Хүний аврал нь Бурханы удирдлагаас салшгүй, тэр ч бүү хэл үүнийг Бурханы төлөвлөгөөнөөс салгаж болохгүй. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын талаар юу ч боддоггүй бөгөөд тиймээс тэр Бурханаас илүү хол болсоор байдаг. Үүний үр дүнд, бүтээл гэж юу болох, Бурханд итгэх итгэл гэж юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх вэ гэх мэт хүний авралтай нягт холбоотой зүйлсийг мэддэггүй олон тооны хүмүүс Бурханы дагалдагчид болсоор байна. Энэ үед тэгвэл бид Бурханы удирдлагын талаар ярилцах ёстой, ингэснээр дагалдагч бүр Бурханыг дагаж, Түүнд итгэхийн ач холбогдлыг тодорхой мэдэж авах юм. Түүнчлэн тэд, ердөө ерөөлийг хүртэж, гай зовлонгоос зайлсхийж эсвэл амжилттай болохын тулд л Бурханыг дагахын оронд өөрсдийн явах ёстой замаа илүү зөв сонгох боломжтой болох болно.

  Хэдийгээр Бурханы удирдлага нь хүнд маш гүнзгий мэт санагдаж болох ч, энэ нь хүн ойлгохын аргагүй зүйл биш, учир нь Бурханы бүх ажил Түүний удирдлагатай холбоотой, хүний авралтай хамаатай байдаг бөгөөд хүн төрөлхтний амь, амьдрал, хүрэх газрыг хамардаг. Хүмүүсийн дунд болон хүн дээр хийдэг Бурханы ажил нь маш бодитой агаад утга учиртай гэж хэлж болно. Үүнийг хүн харж, мэдэрч болох ба хийсвэр байдлаас хол байдаг. Хэрвээ хүн Бурханы хийдэг бүх ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй бол энэ ажлын ач холбогдол юу байх вэ? Тийм удирдлага нь хэрхэн хүнийг авралд хөтлөх вэ? Бурханыг дагадаг хүмүүсийн олонх нь, хэрхэн ерөөл хүртэх эсвэл гай зовлонгоос зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болоод удирдлагыг дурдах төдийд л тэд дуугаа хурааж, бүх сонирхол нь буурдаг. Тийм залхмаар асуултуудыг мэдэх нь тэдний амийг өсгөхгүй эсвэл ямар ч ашиггүй гэж тэд итгэдэг ба иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч тэдгээрт хайнга ханддаг. Үүнийг өөрсдийн амийн нэг хэсэг гэж хүлээн авах нь бүү хэл, тэдгээр нь хүлээн зөвшөөрөхүйц үнэтэй зүйл биш гэж тэд үздэг. Тийм хүмүүст Бурханыг дагах маш энгийн нэгэн зорилго байдаг, тэр нь ерөөл хүртэх бөгөөд энэхүү зорилгыг агуулаагүй ямар ч зүйлийг хийхээс хэт залхуурдаг. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэх нь хамгийн үндэслэлтэй зорилго бөгөөд тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэнэ юм. Энэ зорилгоо хэрэгжүүлж чадахгүй юунд ч тэд автахгүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаа нь зүйтэй мэт санагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд мөн Бурханы төлөө зарцуулж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд сонирхлоо өөрчилж, амьдралыг үзэх үзлээ өөрчилж, тэр ч бүү хэл өөрсдийн зорьж байсан чиглэлээ өөрчилдөг боловч Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилдөггүй. Тэд өөрсдийн туйлын зорилгын удирдлагын төлөө явдаг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн зовлон зүдгүүр, бэрхшээл байх нь хамаагүй тэд өөрсдийн зорилгоо хамгаалж, үхлээс айхгүй зогсдог. Тэднийг ийм байдлаар үргэлжлүүлэхэд хүргэдэг ямар хүч байна вэ? Энэ нь тэдний мөс чанар уу? Энэ нь тэдний агуу, сайхан зан авир уу? Эцсээ хүртэл муугийн хүчтэй тэмцэх тэдний шийдэмгий байдал үү? Хариу төлбөр нэхэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ орхиход бэлэн байдаг тэдний үнэнч сэтгэл үү? Эсвэл, өөрсдийн дэмий хүслээ үргэлж тэвчдэг тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч мэддэггүй хүмүүсийн хувьд тийм ихийг өгнө гэдэг нь энгийндээ бол гайхалтай зүйл юм! Эдгээр хүмүүс хэчнээн ихийг өгснийг хэлэлцэхээ түр больцгооё. Гэсэн ч, тэдний зан байдлыг бид сайн шинжлэх нь зохистой. Бурханыг хэзээ ч ойлгодоггүй эдгээр хүмүүсийн хувьд тэдэнтэй нягт холбоотой ашиг тусаас гадна, Бурханд маш ихийг зориулах өөр ямар шалтгаан байна вэ? Үүгээр бид өмнө нь тодорхойлогдоогүй асуудлыг илрүүлдэг: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхол байдаг. Энэ нь ерөөл хүлээн авагч, өгөгчийн хоорондох харилцаа юм. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч, ажилтны хоорондын харилцаатай адил. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд, сэтгэл татагдалт байдаггүй, зөвхөн тохиролцоо л байдаг; хайрлаж, хайрлагдах явдал байхгүй зөвхөн өглөг, өршөөл байдаг; ойлголцол байдаггүй, зөвхөн хүлцэнгүй байдал, хууралт л байдаг; дотно байдал байдаггүй, зөвхөн туулж гарахын аргагүй ангал байдаг. Аливаа зүйлс ийм байдалд очих үед, хэн ийм хандлагыг эргүүлж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэчнээн найдваргүй болсныг үнэхээр ойлгож чадах хэдэн хүн байна вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяртай байдалд өөрсдийгөө татан оруулах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн санаа зовмоор, үзэшгүй муухай болохыг хэн ч төсөөлж чаддаггүй гэж Би итгэдэг.

  Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн хамгийн гунигтай зүйл нь Бурханы ажлын дунд хүн өөрийн удирдлагаа гүйцэтгэдэг ба Бурханы удирдлагыг анзаардаггүй. Хүний хамгийн том бүтэлгүйтэл нь, Бурханд захирагдаж, Түүнийг шүтэхээр зорихын зэрэгцээ хүн өөрийн хүслэнт хүрэх газрыг бүтээж, хамгийн агуу ерөөл, хамгийн сайн хүрэх газрыг хэрхэн хүлээн авахаа л тооцоолж байдагт оршдог. Хэдийгээр хүмүүс өөрсдийгөө хэчнээн өрөвдмөөр, үзэн ядмаар, хөөрхийлөлтэй вэ гэдгээ ойлгосон ч, өөрсдийн туйлын зорилго, итгэл найдвараа амархан орхиж чадах хэдэн хүн байх вэ? Хэн алхаагаа зогсоож, зөвхөн өөрийгөө бодохоо больж чадах вэ? Бурхантай ойр дотно хамтран ажиллаж, Түүний удирдлагыг биелүүлэх хүмүүс Түүнд хэрэгтэй байдаг. Түүнд захирагдахын тулд Түүний удирдлагын төлөвлөгөөнд өөрсдийн бүх бие, сэтгэлээ зориулах хүмүүсийг Тэр шаарддаг; өдөр бүр алгаа тосон Түүнээс юм гуйдаг хүмүүс Түүнд хэрэггүй, тэр ч бүү хэл багыг өгдөг мөртлөө үүнийхээ хариуг авахыг хүлээдэг хүмүүс ч Түүнд хэрэггүй. Өчүүхэн хувь нэмэр оруулчихаад, өөрсдийн амжилтандаа эрддэг хүмүүсийг Бурхан жигшдэг. Түүний удирдлагын төлөвлөгөөнд дургүйцдэг ба тэнгэрт очиж, ерөөл хүртэх талаар л зөвхөн ярихыг хүсдэг хүйтэн цустай хүмүүсийг Тэр үзэн яддаг. Хүн төрөлхтнийг аврахаар Түүний хийж буй ажлаас үүссэн боломжийг ашигладаг хүмүүст Тэр бүр их дургүйцдэг. Учир нь, эдгээр хүмүүс Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан юуг биелүүлж, юунд хүрэхийг хүсэж байгаа талаар хэзээ ч анхаардаггүй. Тэд Бурханы ажлаас бий болсон боломжийг хэрхэн ашиглаж ерөөл хүртэх талаар л зөвхөн анхаардаг. Тэд Бурханы зүрх сэтгэлийг үл анзаарч, өөрсдийн ирээдүй болоод хувь заяандаа машид санаа зовдог. Бурханы удирдлагын төлөвлөгөөнд дургүйцэж, Бурханы хүсэл болоод Тэр хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар өчүүхэн төдий ч сонирхдоггүй хүмүүс нь Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хараат бусаар өөрсдийн хүссэн бүхнээ хийдэг. Тэдний зан авир Бурханы тааллыг олох нь байтугай Бурханаар сайшаагдахгүй, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй.

  Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?… Мянга мянган жилийн туршид хүн төрөлхтөн эдгээр асуултуудыг дахин дахин асуусан. Харамсалтай нь, хүн төрөлхтөн эдгээр асуултуудад хэдий чинээ эзэмдүүлнэ, шинжлэх ухаанаар төдий чинээ ангаж эхэлсэн. Шинжлэх ухаан нь махан биеийн богинохон бахдал, түр зуурын таашаалыг өгдөг ч, зүрх сэтгэлийнх нь гүнд байх ганцаардмал байдал, уйтгар гуниг, арай ядан нуусан айдас заналхийлэл, арчаагүй байдал зэргээс нь хүн төрөлхтнийг чөлөөлөхөд огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн өөрийн зүрх сэтгэлээ мэдээ алдуулахын тулд л энгийн нүдээр харж, тархи ойлгох шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг. Гэсэн ч тийм шинжлэх ухааны мэдлэг нь учир битүүлэг зүйлүүдийг шинжилж судлахаас хүн төрөлхтнийг зогсоож чадахгүй. Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үед ч энэ нь яг тэр удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж буцдаг. Гарцаагүй энэ нь бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Хүн төрөлхтөн, Түүний оршин тогтнолыг мэдэж, Түүний дээд эрхэд итгэж, Түүний үйл хэргийг харж, Түүний хаанчлалд эргэн очиход Тэр хүргэнэ. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн туршид Түүний хийсэн ажил юм.

  Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил сунгагддаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд эсвэл нэг хоёр жилд хийгдээгүй бөгөөд илүү олон хүн оршин тогтноход шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьтад, хоол унд болон хүний амьдрах орчныг Тэр бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.

  Үүний дараа, Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь аажмаар эхний эрин үеийн Бурханы ажил руу хөтөлсөн: Хуулийн эрин үеийн түүх... Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамж, зааварт дасал болж, үүнийг хөнгөнөөр үзэж эхэлсэн ба Бурханы анхаарал халамжийг аажмаар орхисон. Тэгээд хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд мөн шүтээн шүтэж, муу үйл хийсэн юм. Тэдэнд Еховагийн хамгаалалт байхгүй байсан ба зөвхөн сүм дэх тахилын ширээний өмнө амьдралаа өнгөрүүлсэн. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг дурдаж, зөвхөн тэд л Еховагийн ард бөгөөд Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бахархалтайгаар итгэж байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон ...

  Бурхан Өөрийнхөө ажлыг хийх үедээ үргэлж нэг газраас чимээгүй явж, Өөрийн эхлүүлсэн шинэ ажлыг өөр газарт аяархнаар хийдэг. Энэ нь мэдрэлгүй болсон хүмүүст ер бусын мэт санагддаг. Хүмүүс үргэлж хуучин зүйлсийг дээдэлж, танил бус шинэ зүйлсэд дайсагнан ханддаг буюу тэдгээрийг яршигтай хэмээн үздэг. Иймээс, Бурхан ямар ч шинэ ажил хийсэн эхлэлээс нь төгсгөл хүртэл, бүх зүйлийн дотроос хүн л хамгийн сүүлд энэ талаар мэддэг.

  Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа ердийнхтэй адилаар Бурхан хоёр дахь үе шатны Өөрийн шинэ ажлыг эхлүүлсэн: махан биеийг олж, арав, хорин жил бие махбодтой хүн болж Өөрийн ажлыг итгэгчид дундаа хэлж, хийсэн. Гэсэн ч мэдээж хэн ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг цөөн тооны хүмүүс л хүлээн зөвшөөрсөн. Асуудалтай нь Паул хэмээх нэгэн гарч ирсэн ба тэр өөрийгөө Бурханд туйлын дайсагнасан байдалд тавьсан байсан. Цохигдож, элч болсныхоо дараа хүртэл Паулын хуучин угийн чанар өөрчлөгдөөгүй ба тэр олон захидал бичсэн. Харамсалтай нь, дараагийн үеийнхэн нь түүний захидлуудыг Бурханы үг хэмээн, тэдгээрийг Шинэ Гэрээнд багтаах хүртэл хэмжээнд таашаан үзэж Бурханы хэлсэн үгтэй андуурсан. Энэ нь Судар бий болсноос хойших үнэхээр томоохон гутамшиг юм. Энэхүү алдаа нь хүний тэнэглэлээс болж гараагүй гэж үү? Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын бичвэрт, Бурханы ажил, үгийг дуурайлган хүний захидал буюу сүнслэг бичээсийг оруулах ёсгүй гэдгийг тэд огтхон ч мэдээгүй. Гэхдээ энэ нь бидний сэдэвт хамаарахгүй учраас өөрсдийн анхдагч сэдэвтээ эргэн оръё. Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц буюу цовдлолын дараа хүний нүглийг цайруулах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймээс, тэр мөчөөс эхлээд өөрийн нүглээ уучлуулахын тулд хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ талаар хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохгүй ба цаашид Сатан хүнийг буруушаах хөшүүрэг болохгүй. Энэ нь, Бурхан Өөрөө бодитой ажил хийж, нүгэлт бие махбодтой адилхан болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсноос болж байгаа юм. Ийм байдлаар, энэ нүгэлт бие махбодтой адил Бурханы махан биеийн ачаар хүн загалмайнаас бууж, чөлөөлөгдөж, аврагдсан. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө авралыг хүлээн авахад нэг алхам ойртсон. Мэдээж ажлын энэ үе шат нь, Хуулийн эрин үеэс нэг алхам урагшилсан ба Хуулийн эрин үетэй харьцуулахад илүү гүнзгий түвшинд байсан Бурханы удирдлага байлаа.

  Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгдөг буюу Сатаны ялзралыг дураар нь тавьдаг. Дараа нь, хүн Бурханыг бүрэн шүтэж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ нь Бурханы удирдлага юм. Энэ бүхэн нь үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг ба учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, сүүлийн хэдэн мянган жилийн туршид хүнд хэчнээн их зүйл тохиолдсон талаар тэдэнд ямар ч төсөөлөл байдаггүй. Цаашлаад энэ нь, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас-төрүүлэм ертөнцийг тэд энгийн нүдээр олж харахгүйгээс болдог. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг ба тэр нь, Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэрээр юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас Сатаныг тахихгүй. Учир нь тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. Өнөө үеийн Бурханы удирдлагын ажлын үед, хүн төрөлхтөн бол Сатаны ялзралын обьект бөгөөд үүний зэрэгцээ Бурханы авралын обьект, түүнчлэн Бурхан ба Сатаны хамгаалан тэмцдэг бүтээгдэхүүн билээ. Өөрийн ажлаа хийхийн зэрэгцээ Бурхан хүн төрөлхтнийг аажмаар Сатаны гараас буцаан авдаг ба ингэснээр хүн Бурханд өмнөхөөсөө ч илүү ойр болдог...

  Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат боловч мөн хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь хүн Бурханд хэдий чинээ ойр очно, Бурханы саваа хүнд төдий чинээ ойртох ба Бурханы царай хүний өмнө төдий чинээ тодорхой харагдана. Хүн төрөлхтний золин авралын дараа хүн албан ёсоор Бурханы гэр бүлд буцан очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч тэр хэний ч урьдчилан харж байгаагүй Бурханы шууд дайралтанд орсон. Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм харьцаан дор хүмүүс зогсоод, би бол олон жилийн турш алга болсон хурга бөгөөд Бурхан намайг буцаан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгээд Бурхан надад яагаад ингэж хандаж байна вэ? Энэ нь намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам гэж үү? хэмээн дотроо бодохоос өөр аргагүйд хүрнэ... Олон жил өнгөрсний дараа, цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулснаар хүн хөсрийтөн саарьтсан. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар” болон “романтик байдлаа” алдсан ч гэсэн, тэр хүн байхын үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлдэг ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлдэг. Хүн аажмаар өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа жигшиж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болоод Түүнд тавьж байсан бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг эргүүлж болохгүй; өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн ой дурсамж болж, Бурханы үг болоод хайр нь хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч, түүний хүч чадал эргэн ирж, босон зогсож, Төгс хүчитийн царайг хараад, Тэр үргэлж миний хажууд байсан гэдгийг болон Түүний инээмсэглэл, Түүний сайхан төрх нь маш сэтгэл хөдөлгөм гэдгийг л олж мэддэг. Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө анхаарсаар байдаг ба Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүч чадалтай байгаа. Энэ нь хүн Едений цэцэрлэгт буцан очсонтой адил боловч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм золиослолыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

  Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр Өөрийн хэрэгжүүлэхээр зорьсон ажлыг цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгосноос үл шалтгаалан, Бурханы хийсэн ажлын үр нөлөө, ач тусыг хүн бүхэн биечлэн ойлгодог. Өнөөдөр чи, Бурханы өгсөн хайр эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ чи Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр хэзээд ирэх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь, Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтнийг хаях биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүн төрөлхтнийг буцаан авах юм.

2005 оны 9 дүгээр сарын 23-нд илэрхийлэв

2019/10/18

Бурханы үгийн магтан дуу “Бурханыг ажлаар нь дамжуулж мэдэх учиртай ” Praise and worship



Бурханы үгийн магтан дуу “Бурханыг ажлаар нь дамжуулж мэдэх учиртай ” Praise and worship

Бурхан махбод, эгэл хүн болж,
Бурханы ажил, даалгаврыг үүрсэн хүн болжээ.
Тэгээд эгэл хүний тэсвэрлэхгүй
ажил болон зовлонг хариуцжээ.
Хүнийг аварч, нүглийг нь золин аварч,
энэ үе шатыг дуусгахаар шившиглүүлэн төлөөс төлж,
зовлонгоороо Бурхан хүнд зориулалтаа харуулжээ.
Тэгээд загалмай дээрээс хүнийг золин аварчээ.
Энэ бол бүтээгдсэн зүйлийн төлж дийлэхгүй
цус болон амиар төлсөн төлөөс билээ.
Бурханд юу байгаа, Тэр юу болох,
Бурханы мөн чанарыг Тэр эзэмшдэг тул
ийм ажил ба зовлонг үүрч чаддаг.
Түүний хийдэг зүйлийг
бүтээгдсэн ямар ч зүйл хийж чадахгүй, хийж чадахгүй.
Энэ бол Нигүүлслийн эрин үе дэх
Бурханы ажил билээ.
Түүний зан чанарын илчлэл билээ.

2019/10/13

Үр удам: Тав дахь онцгой үе



  Гэрлэснийхээ дараа хүн дараагийн үеэ өсгөн хүмүүжүүлж эхэлнэ. Хэдэн, ямар хүүхэдтэй болохоо хүн шийдэж чадахгүй; энэ нь ч мөн Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний хувь заяагаар тодорхойлогддог. Энэ бол хүний туулж өнгөрөх ёстой тав дахь онцгой үе юм.

  Хэрвээ хүн өөр хүний хүүхдийн үүргийг гүйцэтгэхийн тулд төрдөг бол хүн өөр нэгний эцэг эхийн үүргийг биелүүлэхийн тулд дараагийн үеийг төрүүлж өсгөдөг. Үүргийн энэхүү шилжилт нь хүнийг, амьдралын өөр өөр үеийг өөр өнцгөөс туулахад хүргэдэг. Мөн энэ нь амьдралын өөр туршлагыг хүнд өгдөг бөгөөд үүнээс хүн Бүтээгчийн чухамхүү дээд эрхийг, түүнчлэн хэн ч Бүтээгчийн урьдчилан тогтоосныг даван гарч, эсвэл өөрчилж чадахгүй гэсэн бодит байдлыг мэдэж авдаг.

1. Хүний үр сад ямар болохыг хэн ч хянах боломжгүй

2019/10/02

Загалмайн авралыг хүлээн авдаг бүх хүнийг Бурхан тэнгэрийн хаанчлал руу өргөх үү?



  Загалмай бол эрт цагт цаазын ялд ашигладаг байсан эрүү шүүлтийн хэрэгсэл юм. Нүгэлгүй байсан Эзэн Есүс Өөрийгөө нүглийн тахил болгон золиосолж, хүн төрөлхтний төлөө цовдлогдсоны дараа загалмай нь Эзэн Есүсийн золин авралын нигүүлслийг бэлгэдэх болжээ. Бид Эзэний авралыг хүлээн авч, Түүний өмнө очин нүглээ улайж, гэмших үед нүгэл маань уучлагддаг. Өөрөөр хэлбэл, Эзэн биднийг нүгэлтэй гэж үзэхээ больдог. Иймээс загалмайн авралыг хүлээн авна гэдэг бол аль хэдийн аврагдсан гэсэн үг, өөрөөр хэлбэл, аль хэдийн Бурханаар авхуулсан бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө гэж олон ах эгч маань итгэдэг. Гэвч ийм маягаар бодох нь Эзэний үгтэй нийцдэг эсэхийг бодож үзсэн хүн бий юу? Бид загалмайн авралыг хүлээн авсан нь үнэн боловч үргэлж нүгэл үйлдсээр байгаа нь ч бас үгүйсгэх аргагүй юм. Бидэн шиг хүмүүс Эзэнийг эргэн ирэх үед үнэхээр тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөх үү?

  Загалмайн авралыг хүлээн авч, нүглээ уучлуулсан атлаа өөрийн эрхгүй байнга нүгэл үйлдсээр байдаг туршлага, журмын олон ах эгч нарын маань амьдралд байгаа гэдэгт би итгэлтэй байна. Бид махан биеийг хаяж, өөрсдийгөө ялан дийлэх гэж хэчнээн их хичээлээ ч гэсэн нүгэл үйлдэж, нүглээ улайх ёрын тойрогт баригдсан хэвээр байдаг бөгөөд нүглийн хүлээсээс мултарч ер чадахгүй байгаа мэт санагддаг. Жишээ нь, бид бусадтай харилцахдаа үргэлж эрх мэдэл бүхий байр сууринд байж, бусдыг албадан хүссэнээрээ байлгахыг хүсдэг. Бусад хүн биднээс өөр саналтай юм уу үзэл бодол нь биднийхтэй нийцэхгүй байвал бид тэднийг эсэргүүцэж, зүрх сэтгэлдээ гадуурхдаг төдийгүй шүүж, муушаадаг. Мөн өөрсдөөсөө илүү авьяаслаг хүмүүстэй уулзах үедээ атаархаж, тэдэнтэй өөрийн эрхгүй өрсөлдөхөөр оролддог бөгөөд ашиг хонжоо, байр суурийн төлөө тэдний эсрэг тэмцэлддэг. Ажил, номлолын үеэр бид өөрсдийгөө өргөмжилж, анхаарал татахын тулд Эзэний төлөө хэр шаргуу ажилласан, Түүнд хэчнээн ихийг өгсөн тухайгаа байнга ярьдаг атлаа Бурханы хүсэл, шаардлагыг ярилцахад багахан ач холбогдол өгдөг. Үүнээс үүдэн бид ах эгч нартаа өөрсдийгөө шүтүүлж, хүндлүүлдэг бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурханд зориулсан орон зай байдаггүй. Ихэнхдээ бид хувийн ашиг сонирхол, нэр хүнд, байр суурийг хамгаалахын тулд худал хэлж, хууран мэхлэхгүй байж чаддаггүй бөгөөд ингэснээрээ Бурханы шаардсан үнэнч хүмүүс байж чаддаггүй. Бид Бурханд үйлчлэхийн тулд бүхнийг хаяж, эцэлт цуцалтгүй ажилладаг байж болох ч байгалийн гамшиг, хүний гайтай учрах юм уу ашиг сонирхол маань хохирох үед Бурханд гомдоллож, Бурханыг буруугаар ойлгосоор байдаг төдийгүй үйлчлэлээ орхихыг ч хүсдэг. Ийм жишээ элбэг бий. Бид шиг байнга нүгэл үйлдэж, тэр ч бүү хэл Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүс яахаараа Түүгээр авхуулж, тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөж чадах юм бэ?

2019/07/31

Үнэхээр залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ?


Холбогдолтой Бурханы үгс:

  Үнэхээр залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, Түүний хүслийг ухаарснаар болон Түүний үгэнд үндэслэн Бурхантай ярилцана гэсэн үг юм; энэ нь Бурханд нэн ойр санагдаж, Тэр чиний өмнө байгааг болон Түүнд хэлэх зүйл чамд байгааг мэдэрнэ гэсэн үг юм; мөн энэ нь өөрийн зүрх сэтгэл дотроо гойд гэрэлтэй байж, Бурхан нэн хайр татам гэдгийг мэдэрнэ гэсэн үг юм. Чи ихэд зоригжих ба чиний үгийг сонссоны дараа ах эгч нар чинь баярлаж, чиний хэлсэн үгс бол тэдний зүрх сэтгэл доторх үг, тэдний хэлэхийг хүсдэг үг бөгөөд чиний хэлсэн зүйл тэдний хэлэхийг хүсдэг зүйлийг төлөөлж байгааг мэдрэх болно. Үнэхээр залбирна гэдэг нь энэ юм. Үнэхээр залбирсны дараа чиний зүрх сэтгэлд тайван, тааламжтай санагдах болно; Бурханыг хайрлах хүч тэнхээ нэмэгдэх ба чиний бүхий л амьдрал дахь юу ч Бурханыг хайрлахаас илүү үнэ цэнэтэй эсвэл ач холбогдолтой биш юм шиг чамд санагдах болно—энэ бүхэн нь чиний залбирал үр ашигтай байсныг батална.

2019/07/21

Magtan duu 2019 “Бурханы зан чанар агуу агаад сүрлэг”


Бурханы бахдал нь зөвт байдал ба гэрэл дэлхийд ирж,
Харанхуй, хорон муу сүйрэх явдал.
Түүний бахдал нь хүн төрөлхтөнд гэрлийг,
амьдралд нь үзэсгэлэн гоог авчрах билээ.
Түүний бахдал нь зөвт байдал,
бүх эерэг зүйлийн бэлгэдэл,
Таатай сайхны бэлгэдэл.

Зөвт бус зүйлс хүн төрөлхтнийг хорлож,
харанхуй, ёрын муу оршин тогтнож,
үнэнийг хөөн зайлуулдаг зүйл ч бас оршиж,
сайны эсрэг зүйл оршин байдагт Бурхан хилэгнэдэг.
Түүний уур хилэн нь бүх муу зүйл төгссөний бэлгэдэл,
Түүний ариун байдлын бэлгэдэл.

2019/06/30

Адам Ева хоёрт хувцас хийхийн тулд Бурхан амьтны арьс ашиглажээ


  (Эхлэл 3: 20-21) Адам өөрийн эхнэрийг Ева гэж нэрлэсэн; учир нь тэр амьд бүхний эх байсан юм. Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.

  Энэ гурав дахь ишлэлийг харцгаая, энэ нь Адамын Евад өгсөн нэрийн ард утга учир байгаа гэдгийг харуулдаг, тийм үү? Энэ нь Адам бүтээгдсэнийхээ дараа өөрийн бодолтой болж, олон зүйлийг ойлгосныг харуулж байна. Гэвч одоохондоо бид түүний юуг ойлгосон болон хэр их юм ойлгосныг судалж үзэхгүй, учир нь гурав дахь ишлэл дээр Миний хэлэлцэх гэж байгаа гол асуудал нь энэ биш юм. Тэгэхээр гурав дахь ишлэлийн гол утга нь юу вэ? “Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав” гэсэн мөрийг авч үзье. Хэрэв бид өнөөдөр бичээсийн энэ мөрний талаар нөхөрлөхгүй бол та бүхэн эдгээр үгсийн ард байгаа утгыг хэзээ ч ойлгохгүй байж магадгүй. Эхлээд Би та нарт зарим нэг зүйлийг хэлж өгье. Өөрсдийн төсөөллөө өргөтгөн, Адам Ева хоёрын амьдарч байгаа Эден Цэцэрлэгийг дүрсэл. Бурхан тэдэн дээр зочилж ирэхэд тэд нүцгэн байсан тул нуугдсан. Бурхан тэд нарыг хараагүй бөгөөд Тэр тэднийг дуудахад “Бид нүцгэн байгаа учир Таныг харж зүрхэлсэнгүй” гэж тэд хэлсэн. Тэд нүцгэн байсан учир Бурханыг харж зүрхлээгүй. Тэгвэл Ехова Бурхан тэдэнд зориулж юу хийсэн бэ? Анхдагч эх бичвэрт ингэж байдаг: “Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.” Одоо та нар Бурхан тэдний хувцсыг хийхдээ юу ашигласныг мэдэж авав уу? Бурхан тэдний хувцсыг хийхдээ амьтны арьс ашигласан. Өөрөөр хэлбэл, Бурханы хүнд зориулж хийсэн хувцас нь арьсан дээл байсан. Энэ нь Бурханы хүнд зориулж хийсэн анхны хувцас байв. Арьсан дээл гэдэг бол өнөөдрийн стандартаар ч гэсэн хүн болгон өмсөж чаддаггүй дээд зэрэглэлийн хувцас юм. Хэрэв хэн нэгэн чамаас: Хүн төрөлхтний өвөг дээдсийн өмссөн анхны хувцас нь юу байсан бэ? гэж асуувал чи: Арьсан дээл байсан гэж хариулна. Энэ арьсан дээлийг хэн хийсэн юм бэ? Чи цааш нь ингэж хариулна: Бурхан хийсэн! Энэ бол гол санаа юм: Энэ хувцсыг Бурхан хийсэн. Үүнийг тэмдэглэхгүй байж болно гэж үү? Намайг ингэж тайлбарласны дараа та нарын оюун санаанд дүр зураг нь бууж байна уу? Бүдүүвч зураг ч болтугай байх ёстой. Үүнийг өнөөдөр та нарт хэлсний учир нь та нарт хүний анхны хувцас юу байсныг мэдэгдэхийн төлөө биш. Тэгэхээр гол зүйл нь юу вэ? Гол зүйл бол арьсан дээл биш харин энэ зүйлийг хийж байхдаа Бурханы илчилсэн зан чанар, оршихуй болон эзэмшлийг хэрхэн мэдэх вэ гэдэг юм.

2019/06/23

Бурханы Адамд өгсөн тушаал


  (Эхлэл 2: 15-17) Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модноос чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.

  Та нар эдгээр ишлэлээс ямар нэг зүйл ойлгов уу? Бичээсийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Яагаад “Бурханы Адамд өгсөн тушаал”-ыг бичээснээс гарган авсан бэ? Та нар бүгдээрээ тус бүрдээ Бурхан болон Адамыг санаандаа төсөөлж байна уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрэв та нар энэ тохиолдолд байсан бол та нарын зүрх сэтгэл дэх Бурхан ямар байдалтай байх байсан бэ? Энэ төсөөлөл та нарт ямар сэтгэл хөдлөлийг авчирч байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөм, халуун дулаан зураглал юм. Энд зөвхөн Бурхан болон хүн байгаа боловч тэдгээрийн ойр дотно байдал нь атаархмаар байна: Бурханы өгөөмөр хайр хүнд нөхцөлгүйгээр өгөгдөж, хүнийг хүрээлж байгаа ба хүн гэмгүй, цайлган байж, санаа зовох зүйлгүй амар тайван, цэнгэлээр дүүрэн Бурханы хараан дор амьдарч, Бурхан хүнд санаа тавьж байгаагаа харуулж, хүн Бурханы хамгаалалт, ивээл дор амьдран, хүний хийж байгаа болон хэлж буй зүйл бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байна.

2019/02/24

Magtan duu “Бурхан хүнийг бүтээсэн утга учрыг сэргээх болно” Бурханы хүсэл


“Бурхан хүнийг бүтээсэн утга учрыг сэргээх болно” Бурханы хүсэл

Бурхан хүн төрөлхтөнг бүтээж, газар дээр байрлуулж,
өнөөг хүртэл удирдсан.
Тэр нүглийн тахил болж, үүгээр хүнийг аварсан.
Эцэст нь Тэр хүнийг байлдан дагуулж,
анхдагч байдал руу нь сэргээх ёстой.
Энэ бол Түүний анхнаасаа хийсэн ажил.
Тэр хаанчлалаа байгуулж,
газарт Өөрийн эрх мэдэл болон хүний байдлыг сэргээнэ.
Тэр бүх бүтээлийнхээ дунд эрх мэдлээ сэргээнэ.