Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

2019/04/08

ХЭРЭГЖҮҮЛЭЛТ (2)

Төгс Хүчит Бурхан, Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган,

  Өнгөрсөн үед хүмүүс “цаг үргэлжид Бурхантай хамт байж, сүнсэн дунд амьдрахын тулд” өөрсдийгөө сургадаг байсан, үүнийг өнөөдрийн хэрэгжүүлэлттэй адилтгаж болох бөгөөд энэ нь энгийн сүнслэг сургуулилт юм. Ийм хэрэгжүүлэлт нь хүмүүсийн амийн зөв замд орох оролтын өмнө нь байдаг бөгөөд энэ нь хэрэгжүүлэлтийн бүх арга барилуудаас хамгийн өнгөц, хамгийн энгийн нь юм. Энэ нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн хамгийн эртний үе шатны хэрэгжүүлэлт билээ. Хэрвээ хүмүүс үргэлж ингэж хэрэгжүүлж амьдарсан бол тэдэнд хэтэрхий олон мэдрэмж байх байсан бөгөөд гүн гүнзгий агаад үнэн туршлагад орох чадваргүй байх байсан. Тэд зүрх сэтгэлээ хэвийн байдлаар Бурханд ойртох чадвартай байлгаж, Бурхантай хамт байгаадаа үргэлж асар их баяр хөөрийг олж, ердөө сүнсээ л дасгалжуулж чадах болно. Тэд Бурхантай ойр дотно байх жаахан ертөнцөд хязгаарлагдаж, хамгийн гүнд юу байгааг ухаарах чадваргүй байх болно. Зөвхөн эдгээр хил хязгаар дотор амьдардаг хүмүүс ямар ч агуу ахиц гаргах чадваргүй байдаг. Тэд хэдийд ч, “Аа! Эзэн Есүс минь. Амен!” хэмээн хашхирч болзошгүй байдаг. Идэж байхдаа тэд “Өө Бурхан минь! Би иддэг, Та иддэг...” гэж хашхирдаг. Бараг өдөр болгон ийм байдаг.Энэ бол өнгөрсөн үеийн хэрэгжүүлэлт, энэ нь хором бүрт сүнсэн дотор амьдрах тухай хэрэгжүүлэлт юм. Энэ нь бүдүүлэг биш гэж үү? Өнөөдөр энэ нь Бурханы үгийг эргэцүүлэх үе байхад чи тэдгээрийг эргэцүүлэх ёстой, үнэнийг хэрэгжүүлэх үе байхад чи үнэнийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд өөрийн үүргээ биелүүлэх үе байхад чи үүнийгээ биелүүлэх ёстой. Ингэж хэрэгжүүлэх нь маш чөлөөтэй, энэ нь чамайг чөлөөлдөг. Энэ нь шашны хөгшин хүмүүсийн залбирч, талархал хэлдэгтэй адилхан биш. Мэдээж урьд нь Бурханд итгэдэг хүмүүс ингэж хэрэгжүүлэх учиртай байдаг байсан—гэхдээ үргэлж ийм байдлаар хэрэгжүүлэх нь хэтэрхий хоцрогдмол юм. Өнгөрсөн үеийн хэрэгжүүлэлт нь өнөөдрийн хэрэгжүүлэлтийн үндэс билээ. Хэрвээ өнгөрсөн үеийн хэрэгжүүлэлтэнд хүрэх зам байсан бол өнөөдрийн хэрэгжүүлэлт нь хамаагүй илүү амархан байх болно. Иймээс өнөөдөр “Бурханыг бодит амьдралд авчрах” тухай ярих үед хэрэгжүүлэлтийн ямар талыг хамаатуулж байна вэ? “Бодит амьдрал” нь үндсэндээ энгийн хүн чанартай байхыг хүмүүсээс шаарддаг; хүмүүст байх ёстой зүйл бол өнөөдөр Бурханы тэднээс гуйж буй зүйл юм. Бурханы үгийг бодит амьдралд авчрах нь “Бурханыг бодит амьдралд авчрах” гэдгийн бодитой утга учир юм. Өнөөдөр хүмүүс үндсэндээ өөрсдийгөө дараах зүйлсээр зэвсэглэх ёстой: Нэг талаараа тэд боловсролтой болж, үгсийн сангаа нэмэгдүүлж, унших чадвараа сайжруулан өөрсдийн хэв чанараа сайжруулах ёстой; нөгөө талаараа тэд энгийн хүмүүсийн амьдралаар амьдрах ёстой. Чи энэ дэлхийгээс Бурханы өмнө дөнгөж сая эргэн ирсэн бөгөөд чи эхлээд сүнсээ дасгалжуулж, Бурханы өмнө амар тайван байхад зүрх сэтгэлээ сургах ёстой. Энэ бол хамгийн үндсэн зүйл бөгөөд энэ нь мөн өөрчлөлтөнд хүрэх эхний алхам юм. Зарим хүмүүс хэрэгжүүлэлтэндээ дадамгай байдаг; тэд хувцсаа угаах зуураа үнэнийг эргэцүүлж, өөрсдийн ойлгох ёстой үнэнийг болон бодит байдал дээр өөрсдийн хэрэгжүүлэх ёстой зарчмуудыг ойлгохоор оролддог. Нэг талаараа чи энгийн хүний амьдралтай байх ёстой бөгөөд нөгөө талаараа үнэнд орох оролт байх ёстой. Энэ бол бодит амьдралын хамгийн шилдэг хэрэгжүүлэлт юм.
  
  Өнгөрсөн үед хүмүүс ихээхэн зовлон бэрхшээл туулсан боловч эдгээрийн зарим нь үнэндээ илүүц байсан, учир нь зарим нь хүмүүсийн хэрэгжүүлэх хэрэггүй зүйлс байсан юм. Тэд Бурханыг өөрсдийн бодит амьдралдаа авчрах үед Бурханд шүтэн мөргөж, Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлж, энгийн хүн чанарын дунд Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхийг Бурхан үндсэндээ хүмүүсээс шаарддаг. Тэд шал шүүрдэж эхэлмэгцээ Бурханд залбирч, хэрвээ тэгээгүй бол Түүнд өртэй мэт мэдрэх албагүй. Өнөөдрийн хэрэгжүүлэлт тийм биш; энэ нь тайван агаад амархан! Хүмүүсээс хоосон сургаалыг баримтлахыг шаарддаггүй. Хүн нэг бүр өөрсдийн хувийн сүнсний өндрийн дагуу үйлдэх ёстой: Хэрвээ нөхөр чинь итгэдэггүй бол түүнийг үл итгэгч гэж үз, хэрвээ тэр итгэвэл түүнийг итгэгч гэж үз. Хайр, тэвчээр дээр биш харин мэргэн ухаан дээр төвлөр. Зарим хүмүүс хүнсний ногоо худалдаж авахаар явдаг ба алхах зуураа тэд: “Өө Бурхан минь! Өнөөдөр Та намайг ямар ногоо авахыг зөвшөөрөх вэ? Би Таны тусламжийг гуйж байна. Худалдаа хийх явцдаа би сонгох хэрэгтэй юу?” хэмээн амандаа үглэдэг. Дараа нь тэд: “Би сонгохгүй; Бурхан надаас Түүнийг алдаршуулахыг, бүх зүйл дээр Түүний нэрийг алдаршуулахыг шаарддаг мөн бүх хүмүүсээс гэрчлэл хийхийг шаарддаг, иймээс худалдагч надад хуучин, хатсан юм өгсөн ч гэсэн би Бурханд талархсаар байх болно—би тэвчинэ! Бурханд итгэдэг хүмүүс бид ямар ногоо худалдан авахаа сонгодоггүй” гэж боддог. Ингэх нь Бурханд гэрчлэл хийж байгаа хэрэг гэж чи боддог бөгөөд хөгцөрсөн хуучин ногоо худалдан авахад нэг юань зарцуулсныхаа дараа чи мөн л залбирч: “Өө Бурхан минь! Би энэ муудсан ногоог идэх болно—Та намайг хүлээн зөвшөөрч байгаа цагт би үүнийг идэх болно” хэмээн хэлдэг. Ийм хэрэгжүүлэлт нь утга учиргүй биш гэж үү? Энэ нь хоосон сургаалыг дагаж байгаа хэрэг биш гэж үү? Өмнө нь, хүмүүс сүнсээ дасгалжуулж, цаг үргэлжид сүнсэн дотроо амьдарч байсан бөгөөд энэ нь Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажилтай хамаатай. Сүсэг бишрэл, даруу төлөв байдал, хайр, тэвчээр, бүх зүйлст талархах—эдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх итгэгч бүрээс шаардагдаж байсан зүйлс юм. Тэр үед хүмүүс бүх зүйл дээр Бурханд залбирдаг байсан; тэд хувцас худалдаж авахдаа залбирдаг байсан бөгөөд цуглааны талаар мэдэгдэл авах үедээ ч гэсэн тэд залбирч, ийнхүү хэлдэг: “Өө Бурхан минь! Та намайг явахыг зөвшөөрөх үү эсвэл үгүй юу? Хэрвээ Та намайг явахыг зөвшөөрвөл, надад өөгүй тэгш зам бэлдээч, бүх зүйл түвэггүй байг. Хэрвээ Та намайг явахыг зөвшөөрөхгүй бол намайг унагаана уу.” Залбирангаа тэд Бурханаас гуйдаг байв. Залбирсныхаа дараа тэдэнд тавгүй санагдвал явдаггүй байсан. Итгэдэггүй нөхрийгөө эргэж ирэхэд нь зодуулахаас айсан учраас залбирсныхаа дараа тавгүй санагдсан эгч нар бас байсан—тэдэнд тавгүй санагдсан учраас тэд цуглаанд яваагүй. Тэд үүнийг Бурханы хүсэл гэж итгэсэн, гэхдээ үнэн хэрэгтээ хэрвээ тэд явсан бол юу ч тохиолдохгүй байх байсан юм. Үр дүнд нь тэд цуглаанд оролцож чадаагүй. Энэ бүхэн хүмүүсийн өөрсдийн мэдлэггүй байдлаас болдог. Ийм байдлаар хэрэгжүүлдэг хүмүүс өөрсдийн мэдрэмжээрээ амьдардаг. Ийм арга замаар хэрэгжүүлэх нь алдаатай агаад утга учиргүй, энэ нь тодорхой бус байдал, тэдний хэтэрхий их хувийн мэдрэмж, бодлуудаас өөр юуг ч агуулдаггүй. Хэрвээ чамд цуглааны тухай хэлсэн бол яв, хэрвээ хэлээгүй бол битгий яв; чамд энэ талаар хэлэх үед Бурханд залбирах хэрэггүй. Энэ нь энгийн биш гэж үү? Хэрвээ өнөөдөр чи зарим нэг хувцас авах хэрэгтэй бол яг одоо гараад, үүнийгээ хий. “Өө Бурхан минь! Өнөөдөр би зарим нэг хувцас худалдаж авах ёстой, Та намайг явахыг зөвшөөрөх үү, үгүй юу? Би ямар төрлийн хувцас авах вэ? Намайг явсан хойгуур эгч нарын нэг нь энэ хавиар ирвэл яах вэ?” хэмээн Бурханд бүү залбир. Залбирч, эргэцүүлээд чи өөртөө: “Би өнөөдөр явмааргүй байна, нэг эгч ирж магадгүй” гэж хэлдэг. Гэвч үр дүнд нь орой гэхэд нэг ч хүн ирэхгүй бөгөөд чи ихээхэн зүйлийг алддаг. Нигүүлслийн эрин үед ч гэсэн ийм байдлаар хэрэгжүүлэх нь алдаатай агаад буруу. Тиймээс хэрвээ хүмүүс өнгөрсөн цаг үеийнх шигээ хэрэгжүүлбэл тэдний аминд ямар ч өөрчлөлт байхгүй байх болно. Тэд ердөө хүлцэнгүй байх бөгөөд ялган салгахад ямар ч анхаарал хандуулахгүй, сохроор дуулгавартай дагаж, тэвчихээс өөрийг хийхгүй. Тэр үед хүмүүс Бурханыг алдаршуулахад төвлөрдөг байсан—гэхдээ Бурхан тэднээс ямар ч алдрыг олж аваагүй, учир нь тэд юуг ч амьдран харуулаагүй бөгөөд өөрчлөгдөөгүй билээ. Тэд ердөө өөрсдийнхөө үзлийн дагуу өөрсдийгөө захирч, хязгаарласан ба олон жилийн хэрэгжүүлэлт хүртэл тэдний амьдралд ямар ч өөрчлөлт авчраагүй; тэд зөвхөн тэвчихийг, даруухан байхыг, хайрлаж, уучлахыг л мэддэг байсан ба Ариун Сүнсээр өчүүхэн төдий ч гэгээрүүлэгдээгүй байсан. Тэд Бурханыг хэрхэн мэдэх юм бэ?

  Хүмүүс Бурханыг өөрсдийн бодит амьдралдаа, өөрсдийн энгийн хүний амьдралдаа авчирвал л тэд Бурханд итгэх итгэлийн зөв замд орох болно. Өнөөдөр Бурханы үг та нарыг хөтөлдөг бөгөөд өнгөрсөн үеийнх шиг эрж хайж, тэмтчих хэрэггүй. Эдгээр үгсийн дагуу хэрэгжүүлж, Миний зааж үзүүлсэн байдлын дагуу өөрийгөө шалгаж, хэмжих үедээ чи өөрчлөгдөж чадах болно. Энэ нь хоосон сургаал биш харин Бурханы хүнээс шаарддаг зүйл юм. Өнөөдөр Би чамд хамгийн чухал зүйлийг хэлье: Миний үгийн дагуу үйлдэхэд л чи санаа тавь. Чамаас шаардах Миний шаардлага нь энгийн хүмүүсийн хэрэгцээний дагуу байдаг бөгөөд Би чамд үүнийг аль хэдийн хэлсэн; хэрвээ чи гагцхүү ийм байдлаар хэрэгжүүлэхэд төвлөрөх юм бол Бурхантай адил зүрх сэтгэлтэй байж чадна. Өнөөдөр бол Бурханы үгэнд амьдрах цаг үе: Бурханы үг бүгдийг тайлбарласан, бүх зүйл тодорхой болсон ба Бурханы үгээр амьдарч байгаа цагт чи бүрэн эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар амьдрах болно. Өмнө нь, Бурханыг бодит амьдралдаа авчрах үедээ чи хэтэрхий их хоосон сургаал, зан үйлийг туулж, хамгийн ялихгүй хэрэг явдал дээр ч гэсэн Бурханд залбирч, илэн далангүй үгсийг уншилгүйгээр нэг тийш тавьж, эрж хайхад өөрийн бүх хичээл чармайлтыг зориулсан—үр дүнд нь ямар ч үр нөлөө гараагүй. Жишээлбэл, чиний өмссөн зүйлийг авч үзье: Залбирах үедээ чи энэ хэрэг явдлыг Бурханы гарт тавьж, чиний хувьд өмсөхөд зохимжтой зүйлийг төрөлжүүлж цэгцлэхийг Бурханаас гуйдаг. Бурхан эдгээр зүйлсийг сонсоод: “Намайг тийм аар саар зүйлсэд санаа тавихыг чи надаас гуйж байна уу? Чамд зориулан Миний бүтээсэн энгийн хүн чанар, эрүүл ухаан хаачсан юм бэ?” гэдэг. Заримдаа хэн нэгэн өөрсдийн үйлдлээрээ алдаа гаргадаг ба тэд Бурханыг уурлуулсан гэдэгтээ итгэж, дөнгөлөгдөж эхэлдэг. Зарим хүмүүсийн байдал маш сайн байдаг боловч жаахан зүйл буруу хийх үедээ тэд Бурхан өөрсдийг нь гэсгээж байна гэж итгэдэг. Үнэндээ энэ нь Бурханы ажил биш, харин хүмүүсийн өөрсдийн оюун ухааных юм. Заримдаа чиний хэрхэн туршлагажиж байгаад ямар ч буруу байдаггүй боловч бусад хүмүүс чамайг зөв туршлагажихгүй байна гэж хэлдэг, иймээс чи урхидуулдаг—чи дотроо сөрөг, харанхуй болдог. Ихэнхдээ хүмүүс ийм байдлаар идэвхгүй байх үедээ Бурханаар гэсгээгдэж байна гэдэгтээ итгэдэг боловч Бурхан: “Би чам дээр гэсгээлтийн ажил хийдэггүй, чи яаж Намайг тэгж буруутгаж чадаж байна вэ?” гэдэг. Хүмүүс хэтэрхий сөрөг. Тэд мөн ихэнхдээ хэт мэдрэмтгий бөгөөд Бурханы талаар удаа дараа гомдоллодог. Бурхан чамаас зовохыг шаарддаггүй, гэвч чи өөрийгөө тийм байдалд оруулдаг. Ингэж зовох нь ямар ч үнэ цэнэгүй. Хүмүүс Бурханы хийсэн ажлыг мэддэггүй учраас олон зүйл дээр мэдлэггүй байдаг бөгөөд тодорхой харж чаддаггүй. Тийм үедээ тэд өөрсдийн төсөөлөлд урхидуулж, бүр ч илүү гүн орооцолддог. Бүх зүйл болон хэрэг явдал Бурханы гарт байдаг гэж зарим хүмүүс хэлдэг—иймээс хүмүүсийг сөрөг байхад Бурхан мэдэхгүй гэж үү? Мэдээж Бурхан мэднэ. Чи хүний үзэлд урхидуулсан үед Ариун Сүнс чам дээр ажиллах ямар ч аргагүй байдаг. Зарим хүмүүс олон удаа сөрөг байдалд автагддаг боловч Би Өөрийн ажлаа үргэлжлүүлсээр байдаг. Чи сөрөг эсвэл идэвх санаачлагатай ч бай Би чамаар хязгаарлуулахгүй—харин Миний хэлдэг олон үг болон Миний хийдэг асар их хэмжээний ажил хүмүүсийн байгаа байдлын дагуу асар олноороо сааралтгүй ирнэ гэдгийг чи мэдэх ёстой. Чамайг сөрөг байх үед энэ нь Ариун Сүнсний ажилд саад болдоггүй. Гэсгээлт, үхлийн цаг үеүдэд хүмүүс бүгд сөрөг байдалд автдаг боловч энэ нь Миний ажлыг зогсоогоогүй; чамайг сөрөг байх үед Ариун Сүнс хийх хэрэгтэй зүйлээ бусад хүмүүс дээр үргэлжлүүлэн хийсэн. Чи нэг сарын турш зогсонги байдалтай хэвээр үлдсэн боловч Би үргэлжлүүлэн ажилласан—чи хожим эсвэл одоо юу ч хийсэн энэ нь Ариун Сүнсний ажлыг зогсоож чадахгүй. Зарим сөрөг байдал хүний сул талаас үүсдэг; хүмүүс үнэхээр ямар нэгэн зүйл хийж эсвэл ойлгох чадваргүй байх үедээ тэд сөрөг болдог. Жишээлбэл, гэсгээлтийн цаг үед Бурханы үг нь, гэсгээлтийн үед Бурханыг тодорхой түвшинд хайрлах талаар ярьсан—гэвч чи өөрийгөө чадахгүй гэж итгэсэн. Ийм байдалтай байхдаа хүмүүс нэн гаслантай, гашуудалтай байдаг ба тэдний махан бие Сатанаар маш ихээр завхруулагдсанд, тэдний хэв чанар маш дорд байгаад тэд харамсаж, ийм орчинд төрсөн нь тэдэнд үнэхээр өрөвдөлтэй санагдсан. Бурханд итгэж, Бурханыг мэдэхэд хэтэрхий оройтсон ба тэд төгс болгуулах ямар ч үнэ цэнэгүй гэж зарим хүмүүст санагдсан. Энэ бүхэн нь хэвийн байдал юм.

  Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд энэ нь бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл тэд Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм; чамайг аварснаараа Бурхан чамайг эдгээр зүйлсээс салгадаг бөгөөд Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө юм. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, цаашид энэ завхралд дөнгөлөгдөхгүй байх үедээ чи аврагдсан байхгүй гэж үү? Чи Сатаны эзэмшил дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлэх чадваргүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун байх болно, мөн чи энгийн байх ба Бурханаар ерөөгдөж, Бурханд бахдалтай байх болно. Өнөөдөр Бурханаар хийгдэж байгаа ажил бол аврал бөгөөд цаашлаад энэ нь шүүлт, гэсгээлт болон хараал юм. Үүнд олон тал бий. Бурханы үгний зарим нь шүүлт, гэсгээлт мөн түүнчлэн хараал биш гэж үү? Би үр дүнд хүрэхийн тулд, хүмүүст өөрсдийг нь мэдүүлэхийн тулд ярьдаг ба хүмүүсийг үхэлд хүргэхийн тулд биш; Миний зүрх сэтгэл та нарын төлөө байдаг. Ярих нь Миний ажилладаг арга барилуудын нэг, Би Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы хүслийг ойлгох боломжийг чамд олгохын тулд үгийг ашигладаг. Чиний махан бие үхэх боловч чамд сүнс болон сэтгэл байдаг. Хэрвээ хүмүүст зөвхөн махан бие байсан бол Бурханд итгэх тэдний итгэлд ямар ч утга учир байхгүй байх байсан, мөн Миний хийсэн энэ бүх ажилд ч ямар нэгэн утга учир байхгүй байх байлаа. Өнөөдөр Би нэг зүйлийг яриад дараа нь өөрийг ярьдаг, нэг хоромд Би хүмүүсийг туйлын их үзэн яддаг ба дараагийн хоромд Би дээд зэргээр хайрладаг; чиний зан чанарыг өөрчлөхийн тулд, чиний үзлийг хувиргахын тулд Би үүнийг хийдэг юм.

  Эцсийн өдрүүд ирсэн, дэлхий даяарх улс орнууд үймээн самуунд байгаа ба улс төрийн эмх замбараагүй байдал, өлсгөлөн, тахал, үер, ган гачиг хаа сайгүй үзэгдэж, хүний ертөнцөд гай гамшиг байгаа бөгөөд Тэнгэр гай зовлонг илгээсэн. Эдгээр нь эцсийн өдрүүдийн шинж тэмдэг юм. Гэхдээ хүмүүст энэ нь зугаа цэнгэл, цог жавхаатай ертөнц шиг, улам илүү тийм болсоор байгаа мэт санагддаг. Хүмүүс дэлхий ертөнцийг харах үедээ зүрх сэтгэл нь татагдаж, олон хүмүүс өөрсдийгөө үүнээс чөлөөлж чаддаггүй; заль мэх, хар шидээр оролддог хүмүүст асар олон тооны хүмүүс мэхлэгдэх болно. Хэрвээ чи ахиц гаргахаар мэрийхгүй, туйлын хүслэнгүй бол энэхүү нүгэлт давалгаанд хамагдан одох болно. Хятад бол бүх орнуудаас хамгийн хоцрогдмол бөгөөд энэ нь агуу улаан луугийн цагираглан хэвтдэг газар юм, энд хуурамч шүтээн шүтэж, хар шидээр оролддог хамгийн олон хүмүүс мөн хамгийн олон сүм байдаг ба энэ нь бузар чөтгөрийн оршин суудаг газар юм. Чи эндээс төрсөн, чи үүний ашиг тусыг эдэлдэг ба чи үүгээр завхруулагдаж, тамлагддаг, гэхдээ чи өөрийгөө эргэцүүлэн шинжилснийхээ дараа чи түүнээс нүүр буруулж, Бурханаар бүрэн авахуулсан. Энэ бол Бурханы алдар, иймээс ажлын энэ үе шат асар их ач холбогдолтой юм. Бурхан тийм агуу далайцтай ажил хийж, маш олон үг хэлсэн бөгөөд Тэр эцэст нь та нарыг бүрмөсөн олж авах болно—энэ нь Бурханы удирдлагын ажлын нэг хэсэг ба энэ нь мөн Сатантай хийж буй тулааны “ялалтын олз” юм. Эдгээр хүмүүс хэдийчинээ сайн болно, чуулганы амьдрал төдийчинээ хүчтэй болно, мөн агуу улаан лууг төдийчинээ буулгаж авах болно. Эдгээр нь сүнсэн ертөнцийн хэрэг явдлууд, тэдгээр нь сүнсэн ертөнцийн тулаан бөгөөд Бурхан ялалт авчрах үед Сатан шившиглэгдэж, нуран унах болно. Бурханы ажлын энэ үе шат нь үлэмж их ач холбогдолтой. Тийм том далайцтай ажил нь энэ бүлэг хүмүүсийг бүрмөсөн авардаг; чи Сатаны нөлөөнөөс зугтаж, ариун газарт амьдардаг, чи Бурханы гэрэлд амьдардаг, гэрлийн манлайлал болоод удирдамж байх бөгөөд чиний амьд байгаад утга учир байдаг. Та нарын идэж, өмсөж байгаа зүйл тэднийхээс өөр; та нар Бурханы үгийг эдэлж, утга учиртай амьдралаар амьдардаг—тэгвэл тэд юу эдэлдэг вэ? Тэд өвөг дээдсийнхээ өв хөрөнгийг болон “үндэсний сэтгэлийг” л эдэлдэг. Тэдэнд хүн чанарын өчүүхэн ч ул мөр байдаггүй! Та нарын хувцас, үг, үйлдэл бүгд тэд нарынхаас өөр. Эцсийн эцэст та нар бузар завааныг бүрмөсөн орхиж, Сатаны уруу таталтанд хууртахаа больж, Бурханы өдөр тутмын хангалтыг олж авах болно. Та нар үргэлж болгоомжтой байх ёстой. Хэдий та нар бузар газарт амьдардаг боловч та нар бузар заваанаар бохирдоогүй ба Бурханы хажууд амьдарч, Түүний агуу хамгаалалтыг хүлээн авч чадна. Та нар энэхүү шар газарт байгаа бүх хүмүүсийн дундаас сонгогдсон. Та нар хамгийн ерөөгдсөн хүмүүс биш гэж үү? Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй харин бузар махан биед амьдарвал чи зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой. Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн зөвшөөрч, Иов шиг, Петр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Энэ дэлхий ертөнцөд хүн диаволын хувцсыг өмсөж, диаволын өгсөн хоолыг идэж, диаволын хяналтан дор ажиллаж, үйлчилж, түүний бузар заваанд нухлагддаг. Хэрвээ чи амьдралын эсвэл жинхэнэ замын утга учрыг ухаарахгүй бол чиний амьдрал ямар хэрэгтэй юм бэ? Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, урагш тэмүүлэхийг зорьдог хүмүүс юм. Та нар бол агуу улаан луугийн үндэстэнд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?

No comments:

Post a Comment